Нийгэм мэдээ
Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт 13 настай хүү хиймэл нууранд энджээ

Хиймэл нууранд хүүхэд осолдож амиа алджээ.
Тодруулбал, өнөөдөр /2024.06.24/ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хиймэл нууранд хүүхэд живсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 13 настай хүүхэд хийлдэг гудастай усанд байхдаа осолдож, нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас ихэнх голын ус, хиймэл нуур, тогтоол усны түвшин нэмэгдэж усанд осолдож эрүүл мэнд, амь насараа хохирох эрсдэл өндөр байна. Иймд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий эвий хүүхдүүдийг сэлжүүлж сургах хэрэгтэй байна аа
Эвий бишээ! Т1үүд үхдэг хорвоо
Нөгөө хөгжсөн дүүрэг энэ үү одоо хэн хариуцлага хүлээх вэ
Болж муу нусан чавх!
Hiimel nuuruudaa erguultei kamertai bolgoochee