Ярилцлага

“ХҮ” хамтлаг: Хүннү рок бол өрнө ба дорно, хуучин ба шинэ, уламжлал ба орчин үеийн уулзвар

Outnburn сайтын сэтгүүлч Силвиа Ленор Хойд Америкт аялан тоглолтоо хийгээд удаагүй байгаа “Хү” хамтлагийн гишүүдтэй товч ярилцлага бэлтгэснийг орчуулан хүргэж байна.


-Та бүхэн Хойд Америкт анх удаагийн аялан тоглолтоо хийлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Нэг сар гаруйн хугацаанд Хойд Америкийн нутгаар аялан тоглолт хийхэд биднийг маш их хайр, хүндэтгэл дүүрнээр угтан авсан. Үзэгчид бидний хамт дуулж, бас хөөмийлцгөөж байлаа. Тоглолт дууссаны дараа мэдээж хэрэг маш их ядарсан хэдий ч, фен нэг бүртэй уулзан зурагаа авахуулахыг хичээсэн. Тэдэнд ямар их талархаж буйгаа тэгж ч болтугай илэрхийлье гэж бодсон.

-Монгол болон Хойд Америк соёлын хамгийн том ялгаа нь юу байв?

-Шударга хэлэхэд, бид тийм их ялгаа олж хараагүй. Хойд Америкт байх яриангүй сайхан байлаа.

-Хамтлагийнхныг ганцхан монгол хэлээр дуулж, бас ярьж байгааг анзаарлаа. Дэлхийн олон орнуудаар аялан тоглолт хийхэд орчуулгын хувьд хөгтэй, алдаатай зүйл тохиолдож байв уу?

-Бид хэлэнд нэг их ач холбогдол өгдөггүй. Бидний хөгжим, эрч хүч ямар ч хэлээр ярьдаг хүмүүст адилхан хүрэх ёстой гэсэн зорилго бий. Ихэнх сонгодог дууриуд Латин хэл дээр зохиогдож, дууллагддаг хэдий ч бүх л орны үзэгчид нэгэн адил таашаал авдаг шүү дээ. Хөгжим маань ямар ч хэлнээс илүү утга агуулыг илэрхийлж чадах учиртай боддог.

-Монгол улс уудам тал нутаг, нүүдэлчин амьдралын хэв маягаараа алдартай. Та бүхний хувьд хот газар ихэвчлэн амьдардаг уу? Амьдралын орчин, хэв маяг нь уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг бол?

-Хамтлагийн гишүүд маань бүгд улсынхаа нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Харин зарим нь хөдөө нутагт өсөж торнисон. Уран бүтээл маань яах ч аргагүй Монгол улс, монгол соёлтой гүн холбоотой.

-Өөрсдийн хөгжмийн урсгалыг Хүннү рок гэж нэрлэсэн. Үүний утга учрыг тайлбарлаж өгвөл? Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Хүннү рок бол Өрнө ба Дорно, хуучин ба шинэ, уламжлал болон орчин үеийн уулзвар цэг. Хүннү гэж Монголын эзэнт гүрнээс өмнө энэ газар нутагт амьдарч байсан нүүдэлчид. Бид энэ үеэс уламжлагдаж ирсэн үндэсний хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, төмөр хуур, цуур, хэнгэрэг зэргээр тоглодог. Бүгд өөрсдийн дахин давтагдашгүй аялгуутай, бас манай урсгалыг тодорхойлох өнгө төрхтэй.

-Анхны цомог Gerege нь Eleven Seven Music сүлжээнд худалдаалагдаж байгаа. Та бүхэнтэй хэрхэн холбогдож, гэрээ байгуулсан тухай хуваалцаач?

- “Yuve Yuve Yu” болон “Wolf Totem” хоёр дууны клип Youtube сувагт хандалт авах болсны дараа бидэнд хэд хэдэн газраас санал ирсэн. Бид Eleven Seven Music студийг сонгосон. Mötley Crüe, Five Finger Death Punch, Papa Roach, In Flames, Hellyeah болон Bad Wolves зэрэг дэлхийн алдартай хамтлагуудтай гэрээлдэг энэ газартай хамтран ажиллаж буйдаа баяртай байгаа.

-Гэрэгэ гэдэг үг Чингис хааны үед анх хэрэглэгдэж байсан гэж дуулсан. Одоо Монгол улсын томоохон урлаг, соёлын төлөөлөл өөрсдийн цомгоо ингэж нэрлэлээ. Ер уран бүтээлээрээ дамжуулж дэлхийн олон орны хүмүүст ямар мессеж өгөхийг зорьдог вэ?

-Бидний дэлхий дахинд хүргэхээр зорьж буй мессежийн утга санаа бол, гэр бүлдээ талархаж явах, эх нутгаа хайрлах, байгалаа хамгаалах, эмэгтэй хүнийг хүндэтгэх, эх орныхоо түүх, өвөг дээдсийг хүндлэх, эцэст нь хувь хүн бүр дотроо ирээдүйд итгэх хүчтэй байхад оршино.

-Ярилцлагаа дуусгахад, монгол хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг үгнүүдээс зааж өгвөл?

-Сайн уу? Энэ нь “Hi” гэсэн утгатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эко
эко
2019-12-04 08:03

гоё ярилцлага өгчээ. танай хамтлагын фен болсон шүү.

MatFuse
MatFuse
2020-01-20 02:27

Zithromax Z Pak Online Cialis 20 Pharmacie Will Amoxicillin Help A Uti [url=http://cialibuy.com]Cialis[/url] Propecia Rogaine Fem#le Hair L

LesOrdiff
LesOrdiff
2020-01-23 04:42

Amoxicillin Eg [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Online America cialis online Order Deltasone

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 10:43

Glucovance http://cialisjh.com - cialis 20mg for sale Buy Amitriptyline cialis Best Buy Generic Tab Macrobid Real Us Amex Accepted

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 18:16

Kamagra Oral Jelly Frankfurt http://buycialisuss.com - Buy Cialis Fish Amoxicillin Clavulanic tadalafil cialis from india Worldwide Cheapeast Dutasteride Duagen Buy Oklahoma

Холбоотой мэдээ

Back to top button