Улс төрийн мэдээ
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ₮310 саяын хандив цуглажээ
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулсан билээ.
Тэгвэл төрийн аудитын газраас сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг цувралаар хүргэж байна.
-МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ-
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зургаадугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хандивын дансанд 321,510,00 төгрөгийн хандив цуглажээ.
Үүнийг задалж үзвэл,
- Хуулийн этгээдийн өгсөн хандив- 200,000,00
- Иргэдийн мөнгөн хандив- 121,510,000 байна.

Энэхүү хандиваас,
- Сонгууль эрхэлсэн байгууллагийн үйл ажиллагааны зардалд-180,000,000
- Цахим орчинд ашиглах зардалд-30,292,000 төгрөг зарцуулжээ.
Мөн хандив илгээхдээ гүйлгээний утга дутуу бичсэн алдаанаас болж 340,051,100 төгрөг буцаагджээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тайлан гнргаж өгч байгаа нь тэр, тайлан г хүлээн авч байгаа аудит нь ч ичмээр. өөрсдийгөө, ард түмнийг ингэж хуурч байгаа хүмүүс засралыг үл олмой. хэдэн өдрийн нисдэг тэрэг, машин унаа, дагалдан баясагч нар нь зардалгүй гэсэн үг үү, засгийн мөнгөөр туйлсан гэсэн үг үү
Ха ха итгэлээ юу
Chamd yuch uzuulsen itgehguiee hh