Нийгэм мэдээ

Хүмүүжигч хүүхдүүд төгсөлтийн баяраа хийж, ЭЕШ-даа бэлдэж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баяраа хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан төлөвлөгөөний дагуу 2024 онд тус сургуулийн 9 дүгээр ангийг 5 хүмүүжигч амжилттай төгсөж, суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар ангийг 4 хүмүүжигч төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ тус тус гардан авлаа.

12 дугаар ангийг төгсөж байгаа 2 хүмүүжигч элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна. Энэ үеэр сургуулиа амжилттай төгссөн хүмүүжигчдийг Монголын сурагчдын холбооноос “Шилдэг төгсөгч”, “Тэргүүний сурагч” алтан медаль, “Тэргүүний хүмүүжигч” гэрчилгээгээр тус тус шагналаа.

Тус арга хэмжээнд хүмүүжигчдийн гэр бүлийнхэн, Монголын сурагчдын холбоо, олон улсын байгууллага, төрийн болон төрийн байгууллага, Монголын хуульчдын холбоо зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцлоо гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button