Япон эрдэмтэд роботын нүүр дээр хүний арьс суулгажээ

Япон эрдэмтэд роботын нүүр дээр хүний арьсыг амжилттай суулгаж чадсан байна.
Токиогийн их сургуулийн Аж үйлдвэрийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Шожи Такэүчи ахалсан баг энэхүү ажлыг бүтээсэн юм.
Тэд өмнө нь коллаген болон фибробласт нэртэй холбогч эд үүсгэдэг эсийг ашиглан хүний арьсыг лабораторид үүсгэж байжээ.
Робот дээр суурилуулсан арьс нь жинхэнэ хүний арьс шиг зөөлөн, уян хатан бас гэмтсэн тохиолдолд өөрийгөө нөхөх чадвартай аж.

Эрдэмтдийн өмнөх арьс роботын нүүр дээр суулгах тохиолдлууд бүтэлгүйтэж байсан юм. Тэд арьсыг суулгахын тулд бичил хэмжээтэй дэгээ ашигласан ч энэ нь робот хөдлөх үед арьсыг гэмтээж байжээ.
Хүний бие дээр арьс коллаген, эластин зэрэг холбогч материалуудаар бэхлэгддэг. Үүнийг дуурайлган бүтээхийн тулд эрдэмтэд роботын нүүр дээр олон мянган бичил нүх өрөмдөж, тэдгээр нүхнүүддээ коллаген агуулсан гель түрхсэн юм.
Профессор Такэүчи “Хүний арьсны холбоосны бүтцийг дуурайж, хатуу материалдаа тусгайлан V хэлбэрийн нүх гаргасны үр дүнд бид арьсыг суулгах аргыг олсон” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.