СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

М.Энхболд руу хутга гаргасан гэх үйлдэл НОТЛОГДСОНГҮЙ

М.ЭНХБОЛД РУУ ХУТГА БАРЬЖ ДАЙРСАН ГЭХ ХҮН НЬ ДМНН-ИЙН ТЭРГҮҮН Д.ДАШ АЖ-

МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаал /2019.01.10/ Төв талбайд болж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй хамт Төрийн ордонд нэвтрэн, УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзсан. Уг уулзалт хэвлэлд хаалттай болж байв.

Уулзалтын талаар саяхан М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан  хуульч Л.Гүнбилэг “…Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс орсон.  Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, түүн рүү дайрсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй үйлдэл. Дарга руу хүн ухасхийхэд комиссарууд нь шууд бүчиж аваад, дараад уначихдаг юм билээ. Тэгээд дарагдаад өнгөрсөн. Тэр хүнийг аваад үлдчихвэл гадаах жагсаал шууд долоодугаар сарын 01-ний өдрийнх шиг үймээн гарахаар байсан тул гаргасан” гэж ярьсан юм.

Эх сурвалжуудын мэдээллийг нягталж үзэхэд, УИХ-ын дарга М.Энхболд руу хутга барьж дайрсан гэх хүн нь Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш аж. Иргэн Д.Даш энэ асуудлаар бидэнтэй шууд холбогдохыг хүссэнгүй. Тэрбээр уг мэдээллийг эрс үгүйсгэж буйгаа эх сурвалжаар дамжуулан илэрхийлсэн юм.

ОРДОН РУУ НЭВТРЭХ ҮЕД НЭГ ИРГЭНЭЭС ХУМСНЫ ХУТГА ИЛЭРЧ, ХУРААЛГАЖЭЭ-

Логик утгаар нь хөөж үзэхэд, тухайн үед Төрийн ордны хамгаалалт маш сайн байсан. Төрийн гурван өндөрлөг тусгай хамгаалалтад байдаг учир онцгой нөхцөлөөр хувийн хамгаалалтаа ч сайжруулсан нь мэдээж. Ийм тохиолдолд Төрийн ордон руу хутга мэс орох боломжтой юу. Метал илрүүлэгч шууд хаалган дээр илчлэх байсан гэх зэрэг олон ээдрээтэй асуудал үүсч  байгаа юм.

Энэ талаар тухайн үед уулзалтад хамт оролцсон нэр бүхий УИХ-ын гишүүн “Биднийг Төрийн ордон руу нэвтрэхэд маш нарийн шалгасан. Нэг хүнээс хумсны хутга гарч ирж, түүнийг нь гаднах хаалган дээр хурааж авсан. Уулзалтын үеэр М.Энхболд руу дайрсан үйлдэл огт гараагүй. Хуульч нь ор тас худлаа ярьж байна лээ. Л.Оюун-Эрдэнийг уулзалтын үеэр өндийж ирэхэд ТББ-ын нэг залуу хамт бостол хамгаалалтынхан нь түүнийг шууд бүчээд авсан” гэх тайлбарыг өгөв.

Д.ДАШИЙН М.ЭНХБОЛД РУУ ДАЙРСАН БАЙДАЛТАЙ БИЧЛЭГ ХАДГАЛАГДАЖ ҮЛДЖЭЭ

Тухайн үед УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байсан Ц.Цолмон УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Тиймээс төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд УИХ-ын даргыг хамгаалж уулзалтыг таслан зогсоосон. Гэхдээ ямар нэг байдлаар баривчилгаа хийгээгүй” гэж мэдэгдэж байсныг энд сануулъя.

Уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллага огт оруулаагүй, хаалттай болсон. Уулзалтын үед бичлэг хийсэн ч олон нийтэд дэлгэлгүй өнгөрчээ. Бичлэг эдүгээ хаана байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээллээр, бичлэгт Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш УИХ-ын дарга асан М.Энхболдын суудал тийш хэд хэд алхсан байдалтай, уулзалтад оролцогчид бүгд босч сандарсан дүрсүүд үлдсэн гэдгийг баталж байна. Түүний гарт мэс байсан гэдэг нь яг таг нотлогдсонгүй.

Таг

Холбоотой мэдээ

32
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
24 Сэтгэгдлүүд
8 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Иргэн
Иргэн

ТУХАЙН ҮЕДЭЭ ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ БАЙЖ ОДОО ЯМАР ЗОРИЛГООР ГЭНЭТ ИЙМ ЮМ. ЯРИАД ЭХЛЭВ. ХЭНД ЯМАР АШИГТАЙ ГЭЖ, ВЭ? ЭНХБОЛДЫГ ЯАЧИХСАН ЮМ БЭ? . ЖИРИЙН ИРГЭД УЧИР БИТҮҮЛГЭЭР АМЬ НАСАА АЛДЧИХААД БАЙХАД ЧИМЭЭГҮЙ Л ӨНГӨРДӨГ БИЗ ДЭЭ. УИХ-ын ГИШҮҮН Л ХҮН, БУСАД НЬ ХҮН БИШ ҮҮ.

Зочин
Зочин

Муу юмнууд дайнд хөөрдөг юм.Тэрний тод жишээ энэ нөхөр бна даа

Зочин
Зочин

Үнэн үнэн

Зочин
Зочин

хутга харуулаад д***жигнаад бгаа бичлэг бол бдг шүү

ЧИНГИС
ЧИНГИС

ТЭР ГҮНБИЛЭГ ГЭЖ ГАХАЙ ИЧГҮҮРГҮЙ ХУДЛАА ҮЛГЭР ЗОХИОЖ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. ОЛОН ГЭРЧТЭЙ УУЛЗАЛТ БОЛСОН ГЭСЭН. МАНАН МИЭ. ЭНХБОЛДЫГ ОЮУН-ЭРДЭНЭ, ДАШ ХОЁР ОГЦРОХГҮЙ БОЛ ӨРГӨӨД АРД ТҮМЭНД ГАРГАНА ГЭЭД БОССОН ГЭСЭН. МАШ ЗӨВ ҮЙЛДЭЛ. ЭНЭ УУЛЗАЛТЫН ДАРАА ШУУД БОЛСОН ҮАБЗ-ЫН ХУРАЛ ДЭЭР АЙЖ САНДАРСАН М.ЭНХБОЛД ӨӨРИЙГӨӨ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР ДЭЭР ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН. ӨРӨӨНД НЬ ЗОРИГТОЙ ЭХ ОРОНЧ ХӨВГҮҮД АЙЛГААГҮЙ БОЛ ТЭР ЗУРАХГҮЙ, ҮАБЗ-ШИЙДВЭР ГАРАХГҮЙ БАЙХ БАЙСАН. ТЭГЭЭД МИЭ.ЭНХБОЛД ОГЦРОХГҮЙ СУНЖИРЧ ТЭМЦЭЛ ЗАМХРАХ Ч МАГАДЛАЛТАЙ БОЛОХ БАЙЛАА.

ариука
ариука

юун өөрөө огцрох вэ? уих-ийн даргыг гишүүд санаачлан уих-аар хэлэлцүүлж огцруулах хууль гаргаж огцруулсан шүү.

Зочин
Зочин

Чингисийн хэлж байгаа үнэн. Жагса***ын өдөр Ми.Энхболдын гарын үсэг зурсан ҮАБЗ-ийн 2019.01.10ны Зөвлөмж гарч байж УИХ-ын даргыг огцруулж болдог болсон. Тэр зөвлөмж гараагүй бол УИХ-аас хууль гарахгүй Ми.Энхболд огцрохгүй байж л байх байсан.

Булган
Булган

Бас ҮНДСЭН ХУУЛИЙГ САМАРХАД ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ГАДААДЫН ТЭЖЭЭВЭРҮҮДИЙН НЭГ БОЛ Б.ГҮНБИЛЭГ ГЭДЭГ НОВШ .

зочин
зочин

Яг үнэн шүү, Гүнбилэг ми-гийн жинхэнэ бууны нохой, хятад цустай тул тэдний эрх ашгийг хамга***даг хонины арьс нөмөрсөн чоно доо.

zochiin
zochiin

unen

хжа
хжа

тэр х***зан л ша***аа даа

зочин
зочин

Энэ хүн хуульч юмуу эрх зүйч юм уу худлаа хэлмээргүй юм.

Иргэн
Иргэн

Даш өндөр боловсролтой мундаг з***уу. Тэр маш чух*** Дубайн гэрээг хүчингүй болгосон болохоор Манан элдэв гүтгэлэг тарааж оролдож байгаа бололтой. Чадахгүй л дээ.

Zochin
Zochin

Er ni bol zugeer bgaagui yamar negen notoi zuil bolhod bolson l um bna. Harin Enkhbold surjigneegui duugui unguruutsim bishuu. Er ni nuuts um gej bhgui sh de. Hezee neg udur neg ni am aldaj l taaraA

Bolij uz
Bolij uz

Muu er Daind huurdug gegcheer ene Er bas zandandah sanaatai. Uruvdmuur ch er bol do. Zandan balaigiin duu bish bish dee ymar adilhan um be 6

zochin
zochin

hutga barij dairsan ni unen yum bol ter hun chini enhboldiin uuriinh ni hun yum bnaa. oilgomjtoi yum bishuu. uulzaltiig nuraah arga l bndaa. enhbold ch zevuun novsh yumdaa

chaaaavaaas daaa
chaaaavaaas daaa

erguu amisgaa nar

Хүрэлсүх
Хүрэлсүх

энэ д***дганасан юмнуудад төр төмөр нүүрээ харуулах байсан юм их хур***ын дарга бол улсын онцгой объёкт учир ингнж д***чигнасан юмнуудыг хандыг хага дарах байсан

уншигч
уншигч

Манай эрх баригчид нэртэй луйварчид өөрсдийгөө их юманд бодчих юмаа.Та нар дэлхийд гоц танигдсан мундаг хүмүүс биш.хэн та нарыг тоож хорлож өөртэй гай дуудахын.Хэрвээ тухайн үед тийм явд*** болсон бол нөгөө 5 гишүүнээ дарж авах гээд бөөн сенсаци болох бсын.мөрөөдсөн хүмүүс бх юм

Зочин
Зочин

Үнэн б***иар хүн

Зочин
Зочин

ЦЭВЭР ХЯТАД ЗАЛУУ ДАА

Зочин
Зочин

Хуцна биз.Чи ч хятад.

Худал
Худал

Та нар битгий худлаа шаа

Mongol
Mongol

Ordonii haruul hamgaalalt undur tuvshind baidag, yaagaad gevel mash ih shalgaj oruuldag yum bna lee. Hutga mes baitugai yamar huvtsas umsuj orhiig hurtel urdchilj heldeg yum bna lee. Hutga mes bol hudlaa shuu! Yamar sanaatai iim zuil yarih bolov gedeg sonin l yum da.

Лут
Лут

Болсон ч байж мэднэ .Тэгэж том худлаа яримааргүй юмаа.Тэд биш бас өөр хүмүүстэй уулзсан юм болуу.Гүн-ээс сайн лавлацгаа,хэрүүл бүү тариад бай.

зочин
зочин

Уг төрийн ордон уруу чинь хутга байтугай юмтай орохыг зөвшөөрдөггүй өндөр хян***ттай байдаг газар биз дээ. Хэрэв энэ хүн үнэхээр аваад орчихсон бол хамга******тын ***баныхан нь л муу ажиллаж дээ.

Зочин
Зочин

Тийм хэмжээний хүний дургүйг хүргэждээ ямар хүн бснг ***баар тийм зүйл захи***сныг үгүйсгэхгүй

Zochin
Zochin

Zzs Ordond Orson hun uchir bituulegeer nas bardiin bn Lee uuniig yu gehew Turiin ordon dotor buzar bulai uud uureldeg

Irgen
Irgen

Unen gej bodoj bauna. Oyunerdene ter doroo uuchlal guigaad baisan bizdee.

Би
Би

ЭНЭ НОХОЙГООС ХУТГА ИЛРУУЛЖ ХУРААЖ АВСАН ШУУ

Ууганаа
Ууганаа

Энэ гурав 10жилд байхдаа сэтгэцэндээ юмтай хүүхэд байсан юм

Зочин
Зочин

Гурав царайлсан новш

Back to top button