Тоглоомын сөрөг хүчин болж хэрхэвч болохгүй дөрвөн жилийн эхлэлд АН, ХҮН, ҮЭ, ИЗНН ирлээ

2024 оны УИХ-ын сонгууль харьцангуй сайн үр дүн үзүүллээ. Энэ нь 126 суудлын 68-ыг буюу 53 хувийг МАН авсан явдал байв. Өөрөөр хэлбэл ялалт байгуулсан нь үнэн ч үнэмлэхүй олонх болсонгүй. Мөн ард түмэн сөрөг хүчинд, өөр намд итгэл хүлээлгэх хүчтэй хандлага үзүүллээ.
Энэ том мессеж болов.
МАН-д 509,482 хүн санал өгсөн. Харин нийт нам, эвсэлд санал өгссөн хүний тоо 1.4 сая. Ингэж харахаар бараг 1/3 хэсэг нь л МАН-ыг дэмжсэн байгаа юм. Үлдсэн санал АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН, ШИНЭ эвсэл зэрэгт хуваагдаж очсон.
Босго давснаараа АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН дөрөв УИХ-д суудал авч, МАН хамгийн олон кандидатаа жагсаалтаас "илгээж" чадсан ч энэ тоо өөрөө ард түмний сөрөг хүчинд итгэхийг хүсэж буй бодит "нүргээн" юм.
Автомат машины дүнг шууд дамжуулж эхэлсэн эхний 10-20 минутад нам, эвсэлд өгсөн саналын тоогоор МАН, АН зэрэгцэж байсныг дурдууштай. Аажимдаа саналын зөрүү холдож, 10 мянга дээр цаг орчим тогтсон. Ардчилсан намд тэгж итгэл хүлээлгэжээ.
Одоо эрх баригч нам өнгөрсөн өвлөөс хойш зурж, ярьж байснаар хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг ярьж байна.
Үүнд болгоомжлол бий. Засгийн газарт төлөөллөө өгчхөөд, эрх баригч намын бодлогыг эрүүлээр шүүмжилж чадах уу. Нөгөө сөрөг хүчинд өгсөн хүлээлт үүргээ гүйцэтгэх үү гэдэг асуултууд урган гарах юм. Нэг үгээр, одоо суудлаар биш ч саналын тоогоор, иргэдийн бодитоор үзүүлсэн хандлагаар цолгорсон сөрөг хүчнүүд хариуцлагатай байх цаг ирж байна.
Тухайлбал, Ардчилсан нам илүү нэгдэн нягтарч, дотоод фракцын зөрчлөө даван гарах шаардлагатай. Адаглаад Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д сууснаар илтэд нөлөөлөл үзүүлэх бөгөөд, түүнтэй МАН тодорхой асуудлууд тохироонд хүрээд буй тухай эртнээс ярьж, хэлэлцэж байв. Нэн даруй АН-ын даргыг солих тухай асуудлыг ч сошиалаар явуулж, тандаад эхэлсэн байна.
Энэ хүртэл явж ирсэн шиг улс төрийн соёлгүй, зангаргагүйн дээр далд тохироонд унадаг байдлаар урагшилбал АН-аас юм хүлээлтгүй.
ХҮН намын дарга Т.Доржханд "Найман суудлаа 80 мэт ажиллана" гэж мэдэгдсэн. Өнгөрсөн парламентад ганцхан суудалтай явсан ХҮН нам одоо бүлэг байгуулах хэмжээнд хүрлээ. Гэхдээ сонгуулийн өмнө ХҮН намыг орхин одогсод олон байв. Энэ бол Т.Доржхандын эрх баригч намтай ил тод хамтран ажилласан хэд хэдэн кэйстэй холбоотой.
Наанаа "Эрх баригч нам одоо боль. Одоо зогсоо" гэж ярьж, улс төр хийх ч цаанаа гар барьчихсан л байдаг нь өнөөгийн сөрөг хүчнүүдийн сул тал, увайгүй төрх юм. Үндсэн хуульд МАН хоёр удаа өөрчлөлт оруулахад шаардлагатай тулгуур нөхцөлийг Т.Дорхжанд хийж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байв. Үүнийхээ шанг ч авсан.
Одоо өсөж буй ирээдүйн сөрөг хүчин гэдгээ санаж, ийм зэргийн хандлагаас татгалзах ёстой.
Үндэсний эвсэл бол цэвэр МАН-ыг хосыг шувтрах хүчин байсан. Улс төрийн утгаараа. Гэвч хоёр суудал л авлаа. Гэхдээ Н.Номтойбаяр бол цэвэр эрх баригч намын систем рүү ухралтгүй ноцох хүн мөн. Мөн жагсаалтын хоёрт бичигдэн орж ирсэн А.Ундраа чанга хүн. Л.Оюун-Эрдэнийг "Таныг Харвардад сурсан гэдэгт итгэхгүй байна. Дипломоо үзүүлбэл яасан юм" гэж чуулганы танхимд дуугарч байсан цор ганц улстөрч юм. Н.Номтойбаяр, А.Ундраа нарыг Л.Оюун-Эрдэнийн "эрлэг" гэж тодотгосон постууд сошиалд хөвөрсөн нь оргүй биш.
Гэхдээ явц дунд, улс төрийн тоглоомд хэрхэхийг тааж мэдэхгүй. Н.Номтойбаярт улсын биш хувийн эрх ашиг л нэгдүгээрт бий нь үнэн.
МАН ч өөрөө ирэх дөрвөн жилд дотоодын тодорхой фракцуудын зөрчил туулна. Энэ явцад, аль нэг фракц тоглолтдоо сөөрөг хүчнийг ашиглах магадлал хамгийн өндөр.
Иргэний зориг ногоон намын хувьд олон жил улс төрөөс хол явчихлаа. Энэ жил дүрэмгүй стратеги боловсруулсан нь М.Нарантуяа Нараг жагсаалтын хоёрдугаарт бичсэн явдал байв. Гэхдээ тэднийг дугуйлсан 73 мянган санал сөрөг хүчинд нь итгэсэн итгэл болохоос М.Нарантуяа Нараг сонгосон сонголт биш нь лавтай.
Ерөөс парламентад ИЗНН-ыг танигдсан байдлаараа М.Нарантуяа Нара төлөөлнө. Гэвч одоо хэдийнэ "Энэ бол миний л авчирсан санал" мэтээр ярьж, намын гишүүдээ ольж байгаа нь улс төрийн соёлгүй харагдаж байна. Ер нь улс төр бол тусгайлан мэргэшдэг, тусдаа ертөнц гэдгийг одоо санууштай.
Дээрх дүр зургаар, хуурамч, тоглоомын сөрөг хүчин хэзээ ч болж болохгүй дөрвөн жилийн эхлэлд АН, ХҮН, ҮЭ, ИЗНН ирж байна. Саналыг санал биш болговол зөв тийш сэвэлзээд эхэлсэн салхи дахиад дөрвөн жилийн дараа хааш эргэхийг таашгүй. Нэг ёсондоо Монголын улс төр, парламентын хөгжлийн өмнө тэд үүрэг хүлээсэн.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ АН, ХҮН засагт хамтрах юм бол 2028 оны сонгуулиас өмнө парламентыг тарааж засгийн газрыг огцруулахаар гудамжны сөрөг хүчнүүд хүчээ авах байхдаа. Тэгээд дараагийн сонгуулиар иргэд Засагт хамтарсан намуудыг бүгдийг нь гудамжинд лааз өшиглүүлэх байхдаа. Одоо яая гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдагггүй гэгч л болно доо.
МАНын өлөн хулгайчуудтай нийлж ард иргэдийн итгэлээр тоглохгүй байлгүй
МАН өнгөрсөн 8 жилд сөрөг хүчингүй дураараа сэвсэн. Харин энэ сонгуулиар хүчтэй сөрөг хүчнүүдтэй болсондоо паанагт орчихоод байна даа. Үнэхээр л эх орноо бодож, ард түмнээ хүндэтгэж байгаа бол дангаараа засгаа байгуулаад сонгуулийн өмнө ярьж хэлсэн зүйлээ яг өнөөдрөөс хэрэгжүүлээд яваачээ. Яг тэр ярьснаа хэрэгжүүлээд явах юм бол гудамжинд байгаа иргэд Оюун-Эрдэнэ ерөнхий сайдыг асаалттай танк мэт дэмжинээ. наад сөрөг хүчнүүд чинь юу ч биш. Попууд л болж хувирнаа. Оюука үзүүлээд өгөө.
Сая АН бүрэн ялах нөхцөл нь бүрдчихсэн байсан юм. Даан ч өөрсдөө яавдаа гэмээр үхээнц оргиод ядаж сонгуулийн өмнө хэнд ч хэрэггүй хэрүүл уруул хов жив хөөцгөөгөөд ихэнх сонгогчдын дургүйцэл эгдүүг зэрэг хөдөлгөчихсөн л дөө. Гэвч одоо тэр тухай ярих хэрэггүй. Өнөөдрөөс ханцуй шамлан ажиллах хэрэгтэй.Цаана чинь юу юугүй өвөл болно. Эрчим хүч,түлш түлээ гээд асуудлууд шил шилээ дараад байж байна шүү дээ...
Бүгд сайд хийх дуртай.Ялангуяа ӨЛӨН АН..
AN zasagt orvol Battulgiin hongil uuseh n gartsaagui , er n MAN .n tolgoi tuuntei sulbeetei n buur erunhiilegch boloh ueiin l buhend medegdsen asuudal , ter ued "OYUKA " gej nerleed bsn tuunii hun n unuugiin ES gedeg n todorhoi boloogui gej uu ? uuniig Nomtaibayraas lavlaad uzdee .tiim uchiraas l olonh AN.g zasagt orohgui surug huchinii erch huchee uzuul gej huseed bn , Gantumur met zasagt orvol ireedui n yahiig medehgui !
unuudur zasagt bgaa saiduud bugd huviin tom kompanii ezed ene todorhoi ! iimd saiduud huviin ter tom hurunguu orhiod tsever ulsiin tuluu ajillah teneguud mun uu ? ulsiin hugjild ene l tushaa bolj irsen n unen bish gej uu ?
ЯМАР Ч СӨРӨГ ХҮЧИН БАЙХГҮЙ ШААЗГАЙ ДООЖГОЙГИЙН АМАНД ШАР ТОС ЧИХСЭН АН ДАРГА ГАНТӨМӨРТ ШАДАР САЙД ӨГЧИХСӨН ХЭН СӨРӨХ ЮМ ИНГЭЭД ГҮЙЦЭЭ ОДОО СӨРӨГ ХҮЧНИЙ БАЙР СУУРИЙГ НОМТОЙБАЯР ИЗНН ГҮЙЦЭТГЭНЭ ЭД НАР ШАЛБААГ БОЛТЛОО ХҮЧИНДҮҮЛНЭ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ОЮУНАА УЛС ТӨРИЙН ШАТРЫГ САЙН НҮҮЛЭЭ НАРАГАА САЙН СУМЛААД ҮЗЭЛЦҮҮЛ ТЭР ҮҮНИЙГ БОЛ ЧАДНА БИДНИЙ ХҮССЭН АРДЧИЛАЛ ИЙНХҮҮ ЧАДАРЛАА БАКА МИНИЙ САЙХАН АРД ТҮМЭН