Нийгэм мэдээ

Өнөөдөр хамгийн олон буюу 5174 жуулчин хүлээн авлаа

Манай оронд өнөөдөр 5174 жуулчин иржээ. Энэ нь он гарснаас хойш хамгийн олон тооны жуулчин хүлээн авсан өдөр болж байгаа юм. 

"Монголд зочлох жил"-ийн хүрээнд энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байгаа бол одоогоор 314 148 жуулчин хүлээн аваад байгааг БОАЖЯ мэдээлэв.

Өнгөрсөн жилийн хамгийн оргил үе болох долоодугаар сарын дунд үед 4485 жуулчин ирж байсан нь тухайн оны нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол байжээ. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button