Шинэ Засгийн газарт хэн сайдын суудлаа ХАДГАЛЖ ҮЛДЭХ вэ

Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал хүлээлтэд орчихлоо. Хэдийгээр УИХ-ын анхдугаар чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцдэг хуультай ч өчигдөр амжсангүй. УИХ-ын шинэ 126 гишүүн тангараг өргөж, спикерээр Д.Амарбаясгаланг сонголоо.
Харин одоо Үндэсний их баяр наадмаас өмнө эрх баригч нам Засгийн газрын бүтцийг эцэслэн зурах ёстой болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Казахстан улсын Астана хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа тул энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хэмжээнд асуудлыг хэлэлцэж амжихгүй чигтэй. Гэхдээ МАН-ын УЗ хуралдаж, нэрсийг эцэслэн бэлтгэнэ.
Энэ дагуу өнөөдөр МАН-ын УЗ хуралдана гэдэг мэдээлэл байна.
Ерөөс шинэ Засгийн газрыг АН, ХҮН-тай хамтарсан байдлаар шийдэх ч бай, үгүй ч бай, хуучин суудлаа авч үлдэх сайд нар хэн хэн байх нь анхаарал татах юм.
Энэ хүрээнд хэд хэдэн сайд суудалдаа үлдэх чигтэй байгаа юм. Тэдний дийлэнхийг Ерөнхийлөгчийн хүмүүс бүрдүүлнэ.
Б.Батцэцэг, Б.Жавхлан, Б.Бат-Эрдэнэ нарыг үлдээх магадлал хамгийн өндөр
Тэргүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Цар тахал, Орос-Украины дайны эвгүй үед ажиллаж таарсан. Ажиллахдаа гал алдаагүй нь үнэн. Дээр нь тэр Ерөнхийлөгчийн хүн. Ерөнхийлөгч өөрөө гадаад бодлогын гол тоглогч болдог статус. Иймд энэ чиглэлд Б.Батцэцэгтэй үргэлжлүүлэн, тогтвортой ажиллах хүсэлтэй байгаа. Цаашид ч геополитикийн шинэ сорилтууд ирж байна.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхланг хэвээр үлдээх магадлал өндөр яригдаж байна. Тэр мөн Б.Батцэцэгийн адил хүнд үед ажлаа авсан. Ер нь цар тахлын үеийн эдийн засаг дахь нөлөөг саармагжуулах, эргээд хөл дээр нь босгох гэдэг аль ч улс оронд сорилт болж буусан.
Манайд эдийн засаг хүндэрсэн үү, хүндэрсэн. Гэхдээ олон орон шиг тартагтаа тулж, яадгаа алдаагүй, тогтмол хувиар эдийн засгийг өсгөсөн нь Б.Жавхланд үнэлгээ өгөх томоохон үзүүлэлт.
Мөн Б.Жавхлангийн үед бондын эргэн төлөлт дээр хүндрэл гараагүй. Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай, Самурай бондуудыг бүрэн төлж барагдуулсан. Ер энэ хугацаанд нийтдээ 13.3 их наядын гадаад өр төлөгдсөн. Хүнд үед ийм хэмжээний амжилт гаргаж, эдийн засгийг “манаж” чадсан тул одоо ажлаа мэднэ. Цаашдын цаг үед төсвийн орлогыг нэмэх, оновчтой хуваарилах чиглэлд илүү суурьтай, бодитой ажиллана гэсэн хүлээлттэй.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сайдаар үлдэх өндөр шанстай. Тэр хамгийн ажилсаг сайд нарын нэг байв. Аялал жуулчлалын чиглэлд урьд хожид үзэгдээгүй тоонууд мэдээлэгдлээ. Гадаадаас жуулчид татах, инфлүүсэрүүдтэй хамтарч ажиллах, дэлхийд Монголыг сурталчлах чиглэлд хурдтай ажиллав. Монголын ондоошил, ялгарлын онцлогийг аялал жуулчлал, бизнесийн бүтээгдэхүүн болгох алхмыг эхлүүлсэн. Агаарын тээврийн салбарт ч тэр өөрөө мэдлэгтэй. Иймээс эхэлсэн олон суурь ажил нь тогтвортой үргэлжилбэл өгөөжтэй байх сайд юм.
Б.Энхбаяр, Л.Энх-Амгалан улирах магадлалтай
Харин ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, БШУ-ны сайдаар Л.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах магадлал жин дарж байна. ХЗДХ бодлогын, хамгийн гол яам. Х.Нямбаатарын дараа сайд болгосон итгэлийг тэр бүр алдсангүй. Л.Энх-Амгалангийн үед Боловсролын тухай багц хууль батлагдаж, суурь ажлууд бодитой урагшилсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хойд бүсэд уулзалт хийж явахдаа түүнийг сонгуульд ялалт байгуулбал сайдаар нь улираана гэж мэдэгдэж байв.
Ил түвшинд Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нарын УИХ дахь АН-ын төлөөлөл хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байгаа ч том зургаараа тэд хэдийнэ тохироонд хүрсэн. АН дахь хамгийн том хүч Х.Баттулга гэхэд хамтарсан Засгийн газрыг дэмжиж буйгаа өчигдөр илэрхийлчихлээ. Т.Доржхандын өнгөрсөн дөрвөн жилд ажилласан намтар бөгөөд паянг харвал тэр хамтарсан засагт сайд болохоос татгалзахгүй нь үнэн юм.
Ийм нөхцөлд Засгийн газрыг нэгдмэл ажиллуулахын тулд фракцуудын төлөөллүүдийг тэнцвэржүүлэх ёстой. Гол багана болсон сайд нар үлдэх ёстой. Энэ ч шаардлагыг дээр дурдсан хүмүүс хангаж буй гэх мэдээлэл бий.
Ч.Номин ЗГХЭГ-ын дарга болохоор "чичирчээ"
Харин ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилох чигтэй. Соёлын сайд Ч.Номин УЗ-ийн хурлаар энэ суудалд суух хүсэлтэйгээ илэрхийлжээ. Гэвч хүлээж аваагүй байна. Угтаа ЗГХЭГ бол орон нутаг дахь шууд удирдлагын байгууллагуудын толгой нь. Төрийн албаны туршлагатай, орон нутгийн асуудлыг мэддэг хүн ЗГХЭГ-ыг базах ёстой. Ч.Номинг хувийн хэвшлээс урьж, сайд болгосон. Бас хүссэнээр нь мандат олгож, УИХ-д дэвшүүлсэн. Харин одоо дахиад ЗГХЭГ гэдэг Ерөнхий сайдын дэргэдэх том гал тогоонд санаархсан нь тохиромжгүй буужээ.
Х.Булгантуяад дахиж сайдын суудал өгөхгүй
Түүнчлэн ХНХ-ын сайдаар Х.Булгантуяаг үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэдэг дээр үндсэндээ тохирчээ. Тэр өнгөрсөн хугацаанд Боомтын сайд ч болж үзсэн. Ерөнхий сайдын баг болж, хурдтай, идэвхтэй, мэдрэг ажиллаж чадаагүй. Иймд энэ удаа сайдын албан тушаалд итгэж суулгахгүй байх магадлал өндөр байна. Харин УИХ-ын дэд дарга болгож магадгүй аж.
С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга болох, эсвэл ЗТХ-ийн сайдаараа үлдэх хүсэлтэй
Мэдээж түүний дараа МАН-ын дотоод томоохон албан тушаалын томилгоо анхаарал татаж үлдэнэ. Жишээлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болчихлоо. Түүний оронд ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг томилох чигтэй. Харин ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохоор яригдаж байсан нь бодит болж, тэр ажлаа авчээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дээр С.Бямбацогт хүчтэй хэлэлцэгдсээр байна. Нам доторх үеийн болон үзэл санааны шинэчлэл С.Бямбацогттой зөрчилдөх нь үнэн юм. Гэхдээ сонгогчдын итгэлийг хүлээсэн байдал (Хамгийн олон санал авсан), яг ажлаа сайтар хийдэг, бүтээдэг шинж чанар нь авууштай. С.Бямбацогтын хувьд нэг бол ЗТХ-ийн сайдаараа үлдэх, эсвэл МАН-ын бүлгийн дарга болох хүсэлтэй байгаа аж.
Өдгөө хамтарсан Засгийн газар байгуулах эсэхийг ажлын хэсэг байгуулж, шийдэхээр болоод буй. Түүнээс өмнө МАН-ын УЗ хуралдаж, бүтцээ ерөнхий байдлаар зурахдаа дээрх хүмүүсийг юуны өмнө "зоож" авах нь тодорхой бололтой.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг пааргар авгайг ГХЯ-ны сайд байлгах ичгэвтэр юм д. Наана чинь мэдлэг чадвартай мэргэжлийн хүн Цогтбаатар байна. Ягаад энэ хүнийг тавихгүй байна аа. мэдлэгээрээ тэрсэлдээд байна уу. Үнэхээр ичмээр байна. Бүүр нөгөө энэ авгайн дүүгийн нөхөр гээч аялагчаар ГХ Сайд тавьвчих. Яадаг юм. Ямар хамаа байна?????.......
Боловсролын салбар сайн явж ирлээ гэж хэлэхээргүй л байгаа шүү.
боловсролын яам эрүүл мэндийн яам бол үнхээр хэцүү дэлхийн түвшинд гарах хэмжэээний ажлыг энх амгалан сайд л хийнэ өөр хэн ч чадахгүй шүү
НАМ Ч ГЭЖ ДЭЭ СУУДАЛ БУЛААЦАЛДСАН ФРАКЦ. ЯГ ҮНЭНДЭЭ ТЭР НАМД ЭЛССЭН ГАРУУД ЮУ БОДОЖ ЭЛСДЭГ БОЛ? БОДОХООР УУР ХҮРЭХИЙН
А.Ундааг ГХсайд болгооч ээ. Өөөр боловсролтой сайхан хүмүүс дүүрэн байна даа.
ENHAMGALAN BOL HOG SHDEE SHUGEL ULEESEN MUNDAG EMEGTEI BUGDIIG ILCHILSENDEEE
Наад Батэрдэнэ чинь самаранд явсан хүмүүсийн 80 хувь нь үхдэг гэж гуцаад явсан гөлөг ш дээ, сайдын эрэмбэ, зангарга байхгүй гөлөг
Халтар хар хүүхэн чинь галзуурч байна аа. Данхын оронд очих нь л дээ
үнэхээр зөв дүгнэсэн байна номин одоо болио хэмжээгээ мэд гишүүн болголоо даврахгүй шүү
бямбацогт гэж сарлагийн тугал баахан хэл ус нь мэдэгдэхгүй юмнуудыг мэргэжлийн ажилд хүчээр хүчиндэж оруулсан одоо болимоор юм мэргэжлийн албыг алж байна Ерөнхий сайдаа
наад бямбацогтод чинь юу чөгөхгүй их гуцваа муу ЖДҮ, 60 ТЭРБУМЧИН МИЕЭ ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГЭЭГИЙН ХАМГИЙН САЙН БУУНЫ НОХОЙ ХИЙЖ 60 ТЭРБУМЫН СОНГОДОГ АЛУУРЧИН БАЙСАН ХҮНИЙГ ЮУ ГЭЖ ОДОО ЗАСАГТ ОРУУЛАХАВ ОДОО БОЛОО
Л.ЭНХ-АМГАЛАН БОЛ ЁСТОЙ ЯРШИГ Л БАЙНА. БШУЯ-ЫГ ТҮЙВЭЭЖ, БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ БУС ЖИНХЭНЭЭР ҮЙМҮҮЛСЭН ЭТГЭЭД. БАГЦ ХУУЛЬ БОЛ БАНТАН. ХЭРЭВ ХАМТАРВАЛ ХҮН НАМЫНХАН ИЛҮҮ БШУЯ-НД ТОХИРОХ ИЛҮҮ ОЮУНЛАГ ХҮМҮҮС.
БОЛИОЧЭЭ САРЛАГ БАЯМБАЦОГТ ЧАМАЙГ ЯАХ ВЭ? ГЭЭД ГАРГАЧИХААД БАЙХАД САЙД МАЙД ГЭЭД ДАВРААД БАЙХ ЮМ.Ч.НОМИН ЧИ МУУ МАНГАР ХҮҮХЭН ЯАСАН ИХ ЗАНАТАЙ ШУЛАМ БЭ? ТЭР МАШИНААРАА ХҮН ДАЙРЧ АЛАХ ГЭЭД ХӨӨГӨӨД БАЙСАН ЭЦЭГ ЧИНЬ ЗГХЭГ н ДАРГЫГ АВ ГЭЭ ЮУ? МАЙ ШҮҮ ЭРГҮҮЛЭН ТАТНА ШҮҮ ТЭГЭЭД ХУВИЙН ХЭВШЛЭЭ ХӨӨГӨӨРЭЙ МОНГОЛ ТӨРИЙН ЭНЭ ӨНДӨР СЭНТИЙД ЧАМАЙГ ЗАЛААГҮЙ БИШ ЗАЛСАН НЭГМӨСӨН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ЮМ УУ? АЯТАЙХАН БАЙГААРАЙ ТААНУУД ИХ ДАЛЧИГНАСАН АНУЖИН ЦЭРЭНПУНЦАГ ӨНӨРБОЛОР МӨНХЦЭЦЭГ БАЯРСАЙХАН САРАНЧИМЭГ САРАНГЭРЭЛ НАРЫГ ИРГЭД БУЦААСАН ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ ДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХЭНД ЧИРЭГДЭЖ ГАРСНАА МАРТСАН УУ? ЭНИЙГ ЕРӨӨСӨӨ ТАТЬЯА ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ ШИНЖТЭЙ ҮҮНИЙГ ГҮНДАЛАЙ ЁДОР ЖАГАА ХОЁРООР СОЛЬЧИЙ ЕРӨӨСӨӨ
BARAG BUGD SOLIGDONO GISHUUN BOLCHOOD YUN SHUNALTAIN
Данхаа чи зайлаачээ
Жавхлангаа сан дээрээ үлдээсэн нь дээр шүү
Жавхлан пяз өөрөө бичээ юу
батцэцэг бол өндөр боловсролтйо хэнтэй яаж харьцахаа мэднэ шүү төрийн ажилд хэт хуцахаа больё
Хамгийн муухай, новшийн, өөдгүй хэдэн хүний манлайд Бямбацогт орно. Тун удахгүй ЕС, спикер, ЕӨК болно гээд зүтгэнэ. Харж л байгаарай. Улангассан амбицтай гар.
Дэмжиж байна. Маш зөв шийдэл байна. Б.Бат-Эрдэнийг ( Байгаль орчин, аялал жуулчлалын сайд) маш сайн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй.
Намын удирдах зөвлөлөөс гарч буй шийдвэрүүд эцсийн эцэст улсын тогтвортой хөгжлийг төлөө гэж ойлгож байгаа.
Байгаль орчины салбар дампуурсан, аялал жуулчлалаа аваад зайл Бат-Эрдэнэ л сайд биш өөр хүн болго!!!!!
Жавхлан, Бат-эрдэнэ 2 супэр сайдууд шүү
Гадаад яаманд мэрэгшсэн дипломатч Цогтгэрэл бн шүү данхаа ойлгоооо
БОАЖЯ бол там болсон газар, энэ яамыг хамгийн доод түвшинд хүргэсэн хүн бол одоогийн сайд Бат-Эрдэнэ. Хувийн тоглолт хэт их улс төржилттэй амбийцтай энэ хүн шиг хэрэггүй хүн байхгүй шүү. Хэзээ ч сайд болгож болохгүй пздук
өөө
Байгаль орчныг сүйрүүлчихээд ахиад сайд болно гэвэл түй май шүү Батэрдэнээ
засгаа
Шадар дээр сайн хүн тавиарай
Сонгууль дуусчихаад байхад л Маныг долоосоор Лаларын сайт шүү????????
Бямбацогтоо болно оо, хангалттай хорлолоо, Ховдынхныгоо дагуулж нүүж, даоамтлуулж ажилладаг арга барилтай юм билээ
барилгын салбараа л чадвартай хүнд өгөөрэй
соёлын сайдаа олигтой хийж чадаагүй хүншт
АНаас жагсаалтаар мөнхтуяа гэж залилангийн авгай гарсан даа
Хуучин сайд нараа бүгдийг соль.Тэднээс хүлээх юм байхгүй
Жавхлан пяздаа юу хийсийн өөрийн гар хөлөө энд тэндгүй дүүргэсэн. Энэ пяздаа эдийн засгийг сүйрүүлж долларын нөөцөө шавхаад арчаагаа алдаж байсан пяздаашдээ. Архичин хулгайч новш шдээ.
Javhlan , Bymbatsogt , Enhamgalan nar odoo zugeer sul gishuunee l hiigeech ! 4 jil samarch hanaagui ym uu ? Uchiral huduug zangidah n yu l bol ! harin bogino hugatsaand ch huduud ajillaj irsen E, bolormaa bol tohiroh hun shuu !
Улаан шугамын гадна сайн дипломатч байгаа шүү, гаднаас хүн сайд болго, Ерөнхийлөгч хаан биш шүү. МАН даврахгүй ажлаа хий. Батцэцэг тэргүүтэй хөхтний удмынхан боль, гишүүн боллоо. Болно
Энэ муухай боловролгүй, гадныхны өөдөөс харж инээсэн эргүү авгай Батцэцэгийг зайлуулж, оронд нь Мөнхоргил, Цогтбаатар, Ундаа нарын нэгийг томилооч ээ. Үнэхээр ичмээр байна .
Энэ Номин одоо болноо. Гишүүн болсоныгоо их хувь заяа гэж бод. Юун ЗГХЭГ-ын дарга. Болно хөөе. Яасан их шунал вэ? Урд өгсөн сайдын ажлаа олигтойхон хийж чадаагүй байж. Ингээд ард иргэдийн дургүйцлийг хүргэдэг байхгүй юу. ????????????????
Жавхлан бол хогийн хулгайч луйварчин