Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Засгийн газрыг унагаах төлөвлөгөөг зогсоосон

Украины аюулгүй байдлын албаныхан засгийн газрыг нь түлхэн унагаах төлөвлөгөөг таслан зогсоосон гэж мэдэгджээ.

Тус улсын Аюулгүй байдлын алба (SBU) Телеграм хуудас дээрээ зургаадугаар сарын 30-нд хэсэг бүлэг этгээдүүд Киев хотноо үймээн дэгдээхээр төлөвлөж байсан гэж бичсэн байна.

Тэдгээр этгээдүүд энэхүү үймээнийг анхаарал сарниулах өгөөш болгож ашиглаж Украины парламентыг хяналтдаа аван, цэрэг, улс төрийн удирдлагыг татан буулгах зорилготой байсан гэж тус алба мэдээлжээ.

Одоогийн байдлаар дөрвөн сэжигтнийг илрүүлснээс хоёрыг нь баривчилсан байна. Тэд ОХУ-ын албан тушаалтнуудтай ямар нэгэн холбоотой байсан нь тодорхойгүй байгаа юм.

“SBU” мэдэгдэхдээ тэд гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих ял сонсож магадгүй. Албаныхан хоёр сэжигтнээс зэвсэг, сум хураан авч тэдний гар утас, компьютероос гэмт хэргийн шинжтэй нотлох баримт олсон байна.

Сэжигтнүүд 2 мянган хүний багтаамжтай танхим түрээсэлж хувийн компанийн цэргүүд болон зэвсэгт харуулуудыг хөлслөхөөр ажиллаж байсан юм.

Украины дайн эхэлснээс хойш тус улсын төрийн томоохон албан тушаалтнуудыг татан буулгах, хөнөөх оролдлого хэд хэдэн удаа гарсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button