Энэтхэгт шашны цуглааны үеэр 116 хүн шахагдаж нас баржээ

Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужид мягмар гарагт /2024.07.02/ болсон шашны цуглааны үеэр 116 хүн шахагдаж нас барсан гэж цагдаагийн албанаас мэдээлжээ.
Албаныхны хэлснээр тус осол Уттар Прадеш мужийн Хатрас дүүргийн Мугал Гархи тосгонд болсон байна. Тус тосгонд олон мянган сүсэгтнүүд сацанг нэртэй мөргөл хийхээр цугласан байсан юм.
Уттар Прадеш мужийн Ерөнхий нарийн бичгийн дарга Манож Кумар Сингх мэдэгдэл хийдээ 116 хүн амь үрэгдсэний 108 нь эмэгтэй, долоо нь хүүхэд байсан гэжээ.
Орон нутгийн албан тушаалтнууд осол гарсан шалтгаан нь хүн ам нэг цэгт хэт олноороо цугларснаас болсон хэмээн үзэж байгаа юм.
Сингхийн хэлснээр мягмар гарагийн мөргөлийг зохион байгуулагчид 80 мянган сүсэгтэн оролцуулах өргөдөл гаргасан байжээ. Гэвч тооцоолж байснаас хамаагүй олон хүн мөргөлд хүрэлцэн ирсэн аж.
Мөргөл явагдах ихэнх хугацаанд хүний амь эрсдэх ямар нэгэн зүйл тохиолдоогүй юм. Харин мөргөлийн төгсгөлд олон мянган хүн алдартай шашны зүтгэлтний хөлд хүрэх гэж оролдсоны улмаас хүмүүс онгорхой бохирын хоолой руу ар араасаа унаж эхэлжээ.
Сингх зохион байгуулагчдыг захиргаанаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж буруутгасан юм. Ийм учраас ослын нөхцөл байдлыг шалгах мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм эргүү хүмүүс хорвоогоос явах жамтай байдаг юм. Хүний шивэртэй сайртай бохир хөлд хүрж адис авах гэж шах�##�даад бохирын нүх рүү унаж үхээд байхдаа яахав дээ. Тэнэгийн тэнэг хогнууд юмаа. Манайд удахгүй 1921 оноос өмнөх үе шиг Х Богдоос адис авах гэж бөөгнөрч шах�##�даад ингэж үхэцгээж мэднэ шүү. Иймд болгоомжтой ухаантай байцгаасан нь дээр шүү. Кр нь ямарч шашин ялгаагүй бүгдээрээ хүмүүсийг устгахад чиглэгдсэн байдаг. Угаасаа л хүний уураг тархийг үхжүүлэгч бузар хар тамхи бол шашин шүү дээ.
ЭРГҮҮ ДАГЗНУУД ОДОО БОЛТОЛ АНИМАЛ ЗАРЧМААРАА ЯВААД БАЙНА ШҮҮ ШҮТДЭГ ШАШИН НЬ НЭГ ДОР ИНГЭЖ БӨӨНӨӨР НЬ ХОРООЧИХЛОО ОЙЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ? ЭНЭТХЭГ ЕРӨН БОЛ ХОГИЙН УЛС ЮМАА СОЁЛ ИРГЭНШЛЭЭС ХОЛ ЗАВААРЦАН УЛСУУД ЮМАА ДАА ШАХАЛДАЖ ҮХЭЭД БАЙХДАА ЯАДЫН
Яг үнэн шашинд эргүүтчихсэн бүх хүмүшс ингэж л хүэий хог болж байгаа юм шүү дээ. Монголчуудаа бүгдээрээ бүх шашнаас холын хол явцгаа!!!