Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден: Сонгуулиас нэрээ татахгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөх юм.

Тэд анхны мэтгэлцээнээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.06.27/ хийсэн. Мэтгэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден маш муу оролцсон юм.

Тодруулбал тус мэтгэлцээний дараа явуулсан санал асуулгаар америкчуудын 72 хувь нь Байденыг ерөнхийлөгчийн албыг хаахад оюун санаа, сэтгэн бодох чадварын хувьд тохиромжтой бус гэж хариулжээ.Өнгөрсөн сарын эхээр энэ тоо 65 хувь байсан.

Ийм учраас Ардчилсан намын зарим гишүүд Байденыг ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахыг уриалж эхэлсэн билээ.

Тэгвэл Байден лхагва гарагт /2024.07.03/ сонгуулийн кампанит ажлынхаа ажилтнуудтай уулзах үедээ ерөнхийлөгчийн сонгуульд үлдэхээ амласан байна.

Мөн Тэрбээр Ардчилсан намын хууль тогтоогч, амбан захирагч нартай уулзаж тэдэнд сонгуульд дахин ялалт байгуулж чадна гэдгээ илэрхийлэхээ мэдэгджээ.

Байден сонгуулийн кампанит ажлынхаа цахим шуудангаар дэмжигч нартаа имэйл илгээхдээ “Хэн ч намайг шахаж гаргахгүй. Би энэ өрсөлдөөнд эцсээ хүртэл оролцоно” хэмээж, Трампыг ялахад нь тусалж хандив өгөхийг уриалсан байна.

Лхагва гарагт /2024.07.03/ Байден нэрээ татах талаар бодож байгаа эсэхийг сэтгүүлч нар асуухад Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер “Огт үгүй” гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-04 09:26

Ану энэ зөнөггтэйгөө дууслаадаа хохино

Зочин
Зочин
2024-07-04 09:36

Ийм хөгшин ой санамжаа хагас �##�дсан зөнөг өвгөнөө америкчүүд нэрийг нь татуулаа. Наад нөхөр чинь улс орныг чинь самарна шүү. Наад нөхөр чинь орос украйны дайныг дэмжээд украйны ард түмний нус нулимас, цусыг нь урсгаж дууслаа шүү. Танай америк л украйнд үзүүлэх тусламжаа зогсоонгуут дайн тэр даруй зогсох нь тодорхой шүү.

иргэн
иргэн
2024-07-04 10:45

БАЙДЕН НАЙЗАА НЭГ САЙХАН УРТ АМЬСГАА АВААД ТАЙВШИРЧИХ ТЭГЭЭД САЙН БОДОЖ ҮЗ ТРАМПЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД ОЛОН УЛСЫН ТАВЦАНД УУР АМЬСГАЛ ХЭВИЙН АНУ н ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙСАН ОДОО МИНИЙ АНДЫН ЗАСАГЛАЛЫН ҮЕД БҮҮР АЛИНГАА АЛДЛАА ШҮҮ.МАНАЙ МОНГОЛД ХҮРЭЭД ИР ХОРХОГ ХИЙЖ ӨГЬЕ ТАРВАГАНЫ БООДОГ ИДҮҮЛЬЕ УРУУЛ ЧИМЧИГНЭСЭН АЙРГААР ДАЙЛЬЯ МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭР ГИШГЭЭД ЭРХЭМСЭГ НОЁНТОН ТА ЧИНГИС ЯМАР ХҮН БАЙСНЫГ ШУУД ОЙЛГОНО.МОНГОЛЫН МОРЬТ ЦЭРЭГ ГЭХЭЭР ХӨГШИН ЕВРОПЫН ГАРУУД ӨМДӨНДӨӨ ӨӨРИЙН МЭДРЭЛГҮЙ АВЧИХДАГ БАЙСНЫГ ОЙЛГОНО.ОДОО Ч МИНИЙ МОНГОЛЫН ЦӨС ИХТ ЭРС ЭНХИЙГ САХИУЛЖ ЭНЭ ТЭНД БУЖИГНУУЛЖ ЯВНА.ИРЭЭРЭЙ ЗА САЙХАН ИРЖ АМАРЧААД ЯВДАА БИ ИНГЭЖ Л ТУСЛАЯ ӨӨРТ ЧИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button