СПОРТ

"Mongol Derby” уралдаан ирэх сарын 7-нд эхэлнэ

Монгол улсад 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй олон улсын томоохон морин уралдаан болох “Mongol Derby” наймдугаар сарын 7-нд эхэлнэ. Чингис хааны өртөө улаанаас санаа авч 1000 км замыг 40 км тутамд морио сэлгэн унаж туулдгаараа энэ уралдаан онцлог бөгөөд дэлхийн хамгийн хол зайн морин уралдаан гэдгээрээ алдартай.

Энэ уралдааны оролцогчдыг дээд тал нь 85 кг хүртэл жинтэй, 185 см хүртэл өндөр, бие махбодын хөгжил сайн, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зэрэг өндөр шаардлага тавьж шалгаруулдаг ажээ. Учир нь, тэд нийт 10 өдрийг монгол морины нуруун дээр өнгөрүүлэх юм. Дэлхийн моринд хорхойтой хүмүүсийг нэгэн дор цуглуулж тэр хэрээрээ Монголын аялал жуулчлалд томоохон хувь нэмэр оруулдаг энэ тэмцээнд жил бүр 250 малчны 1500 адууг бэлтгэдэг байна.

Түүнчлэн 29 малчин өрх төслийн багийнхантай хамтран ажиллаж хоол унд, аюулгүй байдалд нь тусалдаг ажээ. Морь унах дуртай хүмүүсийн мөрөөдөл болсон энэ тэмцээнд оролцоход өндөр хураамж төлдөг бөгөөд түүнд нь даатгал, бэлтгэл сургуулилалт гэх зэрэг арван зүйл багтдаг. Тухайлбал, ирэх жилийн уралдааны бүртгэлийн хураамж 17500 доллар буюу 60 орчим сая төгрөг байгаа юм. Мөн 2025, 2026 онд болох "Mongol Derby" уралдааны хураамж үүнээс өндөр дүнтэй байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-04 11:50

Зөв сэтгэж, зөв ажил хийж бгаа з�##�ууст баяр хүргэе !

Back to top button