Гадаад мэдээДЭЛХИЙ

Британичууд өнөөдөр сонгуулиа өгнө

Их Британийн парламентын ээлжит бус сонгууль өнөөдөр /2024.07.04/ орон нутгийн цагаар 07:00-22:00 (Улаанбаатарын цагаар 14:00 минутад эхэлнэ) цагийн хооронд явагдана.

Тус улсын Ерөнхий сайд Риши Сунак тавдугаар сард парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан үүнтэй ижил шийдвэр гаргаж ээлжит бус сонгууль явуулсан. Энэ нь намынхаа эрх мэдлийг хадгалж үлдэх эрсдэл маш өндөр бооцоо байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2024.06.30/ Францад сонгуулийн эхний шат явагдахад Макроны нам ялагдал хүлээсэн билээ. Одоо хоёрдугаар шатны сонгууль бүх зүйлийг шийднэ.

Улс төр судлаачид болон санал асуулгын дүнгээс харвал гол сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын хувьд түүхэн сонгууль болж, төрийн эрхийг 14 жилийн турш барьсан Консерватив нам өвдөг шороодох төлөвтэй байна.

Их Британийн иргэд парламентын 650 гишүүдээ 392 намаас сонгох юм. Тус улс “First-past-the-post” буюу тойргоосоо хамгийн их санал авсан нь ялдаг тогтолцоотой.

Сонгуулийн дүн баасан гарагийн /2024.07.05/ өглөө зарлагдана. Хөдөлмөрийн яам ялалт байгуулна гэж судлаачид үзэж буйгаа тул Их Британи тун удахгүй шинэ ерөнхий сайдтай болох магадлал өндөр байна.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button