ШХАБ-ын уулзалт: В.Путин атомын ЦС барьж өгөхөөр амласан ч манай улс ажиглагчаар үлдэнэ гэдгээ ойлгомжтой илэрхийллээ

Казахстан улсын Астана хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус хуралдаанд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон.
Ерөнхийлөгчийг Казахстан руу мордохын өмнөхөн уламжлалт сэдэв дахин анхаарлын төвд орсон юм. Энэ нь ШХАБ-ын гишүүн орон болох эсэх асуудал. Түүнчлэн, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров "ШХАБ-д элсэх хамгийн тохиромжтой орон бол Монгол" гээд мэдэгдчихсэн.
Дараахан нь Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко манай улсад айлчилсан нь 2024 оны УИХ-ын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө таарав. Улмаар хойд хөршөөс ШХАБ дахь статусаа өөрчлөх, гишүүн орноор нэгдэх сонирхлоо илэрхийлчхэв үү гэж харах өнцөг мэдээлэгдэж байв.
Саяхан, Ерөнхийлөгчийг Казахстанд байх үес урд хөршөөс ч ижил төсөөтэй байр суурь илэрхийлээд амжсан юм. Гэхдээ төр төлөөлсөн хүний үг биш. БНХАУ-ын Soochow их сургуулийн эрдэмтэн Виктор Гао телевизийн ярилцлагад орохдоо "ШХАБ-д ажиглагчийн статустай байгаагаас Монгол, Афганистаныг гишүүн орноор нэгтгэх нь зүй ёсны асуудал" хэмээсэн юм.
Авчиг манай улс тусгаар, өөрсдийн гадаад бодлоготой. Энэ ч үүднээс ШХАБ-ын дэргэд ажиглагчийн статусаа хадгалах нь зөв гэдгийг судлаачид хэлдэг. Бид энэ удаад статусаа өөрчлөх эсэх асуудлыг хөндсөнгүй. Өөрөөр хэлбэл, энэ жилийн ШХАБ-ын уулзалтаас онцлох хамгийн урьдач зүйл нь, манай улс ажиглагчийн статустай хэвээр үлдсэн явдал юм.
Харин түүний дараа, Казахстанд манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсаныг онцлох ёстой болж байна.
Уулзалтын үеэр В.Путиний илэрхийлсэн гол байр сууриас онцолбол:
- ШХАБ-тай холбоотой Монголын нөхцөл байдал, барууны орнуудаас ирж буй шахалтуудыг маш сайн ойлгож байна. Гэсэн ч бид та бүхнийг хүндрэлтэй байдалд оруулахыг хүсэхгүй байгаа.
- Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр танай эрчим хүчний хэрэгцээ өсөж байгааг бид харж байна. Иймд манай улс дотооддоо олон тоогоор барьж байгуулж байгаа бага оврын Атомын цахилгаан станцыг Монголд барьж өгье.
- Түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Бидэнд хориг тавих шалтгаан байхгүй. Хэрэв энэ тал дээр ямар нэг хүндрэл, бэрхшээл гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгааг над руу залгаж шууд мэдэгдээрэй зэрэг юм.
Үүнээс хойд хөрш өөрсдийн гадаад бодлогыг бидэнд тодорхой хөшүүргээр тулгаж буйг харж болох юм. Өөрөөр хэлбэл, атомын цахилгаан станц барих санал тавьж, гол нээнтгээ болгож ирсэн шатахууны асуудалд санаа зоволтгүй гэж хэлэнгээ ШХАБ дахь статусыг хөндсөн хэрэг. Энэ нь ойрын хугацаанд "Бодож үзээрэй" гэсэн мессеж болж ойлгогдов.
Харин бусдаар манай улс ШХАБ-ын уулзалтад оролцохдоо түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг тэмдэглэж өгсөн. Мөн цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Энэ нь манай улс байр сууриа ШХАБ-ын өмнө хамгаалсан явдал. Өөрөөр хэлбэл, гишүүн орнуудын хэмжээнд түншлэл эерэг, тасралтгүй үргэлжилж байгаа. Хоёр хөршөө холбосон хийн хоолойн төслийг ч хэрэгжүүлж буй. Мөн өөр бусад төслүүдэд хамтарч ажиллаж байна гэхчлэн дурдсаныг "Одоохондоо ШХАБ-ын гишүүн болох шаардлагагүй" гэж ойлгуулсан хэрэг хэмээн ойлгож болж байна.
ШХАБ бол Евразийн улс орнуудын түншлэлийн байгууллага. Газар зүйн байршлаар бол Монгол цэвэр Евразийн бүс нутагт оршдог. Тэр утгаар С.Лавровын хэлсэнчлэн, “Элсэхэд хамгийн тохиромжтой” орон мөн.
Гэхдээ ажиглагчийн статусаа хадгалахыг эрмэлздэг. Учир нь ШХАБ цаг хугацаа улирч, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөх тусам ямар үйл ажиллагаатай байгууллага болж хувирахыг таамаглах аргагүйд бий.
Бодит үнэн гэвэл ШХАБ-д элссэнээр эдийн засгийн хувьд давуу тал олж авахгүй. Элслээ гэхэд мөн айхавтар цэргийн эвсэлд нэгдчих хэрэг биш юм.
Нэг талаас ШХАБ-д элсэхгүй бол ОХУ, БНХАУ зэрэг хоёр хүчирхэг хөршөөс эхлээд Евразийн бүс нутаг дахь орнуудтай эдийн засгийн бодит түншлэлд орж чадахгүй, хамтын ажиллагаа өргөжихгүй гэж тайлбарладаг. Гэтэл ШХАБ бол яриа хэлэлцээний механизм хэрэгжүүлдэг л байгууллага. Элсээгүй, ажиглагч хэвээрээ ч БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачилгад бид өөрсдийн шугамаар, саадгүй хамтран ажиллаж, эдийн засгийн харилцаагаа бусад гишүүн орнуудтай үргэлжлүүлж байгаа.
Алдах юм байхгүй гэсэн үг.
Үүний нэг жишээ нь мэдээж Узбекистанд найрсаг дотно уур амьсгалаар айлчилж буйгаар харагдаж байна.
Нөгөө талаас ШХАБ-ыг НАТО-гийн адил цэргийн эвсэл гэж эндүүрдэг тал бий. Цэргийн эвсэл бол, гишүүн орон руу нь халдан довтолбол бусад нь ч хамгаалдаг үндсэн зарчимтай. ШХАБ тийм биш. Тэр бүү хэл, дээр дурдсанчлан хоорондоо зөрчил бүхий Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүд. Харин бусад гишүүн орнууд нь тэдний дотоод асуудалд оролцоод байдаггүй.
Тэгэхээр элслээ гээд ч одоогийн нөхцөлд шууд улс төр, цэрэг эвслийн хувьд ОХУ, БНХАУ зэрэг зүүний үзэл баримтлалтай орнуудын эгнээнд “нэгдчихнэ” гэж харах үндэслэлгүй. Дагаад барууны орнуудтай харилцах харилцаанд ч сөргөөр нөлөөлөх бололцоо бага.
Гэхдээ ШХАБ цаашид яаж хөгжих, зорилго чиглэл хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.
Дэлхийн нөхцөл байдал өөр болоход ШХАБ-ын гишүүн орнууд тодорхой зорилгын дор нэгдээд эхэлбэл энэ манайд төвөгтэй асуудал болох юм. Тэр ч үүднээс ажиглагчийн статусаа хадгалах нь “өлзийтэй".
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууныг дагаж хөлөө хөлдөөнөө
Guilagchin hun golomtgoi ...gej mongolchuud archaagui ....hun bur uls torch..edin zasagch..eh oronch nertei baasni savnuud ....baasan deeree gii ergeed l bj bn doooo.
Фашистын чекистийн занаанд орлоодоо Хүүк минь !
Одоо Женко чамайг огцруулах гээд үзээд явчина доо, Путин өнөөдөр л түүнд тийм да�##�гавар ирүүлж бгаа, мэдээтэй л байгаарай.
Тик ток-д би бас ажиглагч хэ хэ
Ажиглаж_ харзнаж, болгоомжилсоор байгаад Хөгжлөөс хоцорсон хамгийн Ядуу буурай Дэохийгээс таслагдсан Улс болох вий дээ,
Маш зөв ,Мөрөөрөө явж байя.Хэн нэгнээс байнга хараат байхыг эрхэмлэдэг мулгуучууд ухаарах болтугай,мулгуучуудыг хөх тэнгэр өршөөг.
Мулгуучууд тусгаар тогтнол хүсдэггүй юм. Оросын х�##�амжинд тог цахилгаан дулаан байранд гэдсээ илээд хэвтэж байх нь дээдийн дээд хүслэн
Ажиглаж, харзнаж, тээнэгзлзсээр байгаад Хөгжлөөс хоцорлоо,,,,,Дэлхийн байд�##� Даяарчлагдл�##� маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ Цаг үед бусад Оронтойгоо зэрэгцэн Хөгжихгүй гээд хэдий болтол гэдийгээд суугаад л байх уу,
Газарзүйн хувьд Монгол яах ч аргагүй энэ байгууллагад байх ёстой субъект. Дундаа нүх үлдээхийг Орос Хятад хоёр тэвчихгүй. Гэхдээ энэ байгууллагын амбицыг харв�##� монгол бол шүдний өвчин мөн шүү. Шүд их өвдөхөөр аваад хаячихв�##� амар гэж хүн бүр л боддог. Ухаан зарах хэрэгтэй Монгол улс ямар нэг эвсэл холбоонд нэгдэхгүй гэж үндсэн хуулиндаа заачихсан улс шүү дээ. Үе үеийн л засаг баригчид энийг л барьж ирсэн. Хүрэлсүх ерөнхийлөгч ч адил бизээ.