Нийгэм мэдээ

Өнөөдөр Хими, Газар зүй, Нийгмийн хичээлээр элсэлтийн шалгалт авна

Элсэлтийн шалгалт өчигдрөөс/2024.07.04/ улс орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн. Харин өнөөдөр буюу долоодугаар сарын 5-нд Хими, Газар зүй, Нийгэм судлал хичээлийн шалгалт авна.

Энэ жилийн шалгалтад 35 мянган шалгуулагч бүртгүүлжээ. Нийт шалгуулагчид 10 хичээлийн шалгалт өгөх ба хамгийн багадаа хоёр хичээлээр өгнө.

Улсын хэмжээнд нийт 46 байршил бий. Шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан анги танхимд хариултын хуудсыг уншуулан шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ.

Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mnцахим хаягийн "шалгуулагчийн булан"-д байршуулна.

ЭШ-ын дүн онооны жагсаалтыг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button