Хезболла бүлэг Израил руу 200 гаруй пуужин харвалаа

Хезболла пүрэв гарагт /2024.07.04/ Израилын цэргийн байршил руу 200 гаруй пуужин харвасан байна. Тус бүлэг мэдэгдэл гаргахдаа энэ нь өмнөд Ливанд ахлах командлагчийн амийг хөнөөсөнд нь өшөө авч байгаа явдал гэжээ.
Тодруулбал Хезболлагийн Азиз нэгжийн командлагч Мухаммед Неамах Насерийг лхагва гарагт /2023.07.03/ “устгасан” гэж Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) мэдэгдсэн байна.
Израил түүнийг Хамас бүлгийн аравдугаар сарын 7-нд хийсэн дайралтын өмнө болон дараа террорист ажиллагаа зохион байгуулж байсан хэмээн буруутгажээ.
“IDF” түүнийг Хезболлагийн командлагч агсан Сами Талеб Абдуллахын адил хүн гэж мэдэгдсэн юм. Абдуллахыг Израилын арми өнгөрсөн сард хөнөөсөн байна.
“Хоёулаа өмнөд Ливанд үйл ажиллагаа явуулж байсан хамгийн том Хезболлагийн террористуудын нэг байсан” гэж Израилын батлан хамгаалах хүчин мэдэгджээ.
Хезболла пүрэв гарагт Израилын хэд хэдэн байрлалд 200 гаруй янз бүрийн төрлийн пуужин харвасан аж. Харвасан пуужингуудыг амжилттай устгасан гэж Израилын арми мэдэгдсэн байна. Харин агаарт дэлбэрсэн пуужингийн хэлтэрхийнээс болж зарим газарт гал гарсан юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юм онохгүй хоосон пуужин харваад яахав