СПОРТ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг гурван өдөр бүртгэнэ

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэх аж. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Харин хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, хоёр хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дуртай нь бүртгүүлээд барилдаж болох ч юм шиг, гэхдээ үгүй л болов уу

иргэн
иргэн

ОЮУНБОЛД БАДАРЧ ХОЁРЫГ БҮРТГЭХЭЭР БОЛСОН ШҮҮ ТА ХОЁР МИНЬ ХИЧЭЭГЭЭРЭЙ МАШ САЙН БАРИЛДАЖ ҮЗҮҮР ТҮРҮҮНД ОЧООРОЙ

Холбоотой мэдээ

Back to top button