Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хаан нь Монголд айлчилж буй Бутан улсын тухай баримтууд

Бутаны Цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад өнөөдөр айлчилна. Тэрбээр ирэх долоо хоногийн даваа гараг /2024.07.15/ хүртэл айлчлал хийх юм.

Тэгвэл Бутан улсын талаар сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

1. Бутан нь “Аянга болон лууны орон” гэсэн утгатай нэр юм. Тус улс Хималайн нурууны зүүн нуруунд оршдог. Хималайн нуруунаас бууж ирдэг хүчтэй шуурганы улмаас ийм нэртэй болсон гэдэг.

2. Засгийн газар нь “Үндэсний нийт аз жаргал” гэх хэмжүүрийг ашиглан улсынхаа хөгжил цэцэглэлтийг хэмждэг. Бусад улсууд ДНБ, нэг хүнд ногдох ДНБ гэх мэт хэмжүүрийг ашигладаг билээ. Жил бүр гардаг “Дэлхийн аз жаргалын тайлан”-нд Финланд, Швед, Дани гэх мэт Скандинавын орнууд тэргүүлдэг билээ. Тус тайлан 143 орны аз жаргалын индексийг хэмждэг. Бутан жагсаалтын улсуудад ордоггүй юм.

3.Дэлхийн хамгийн анхны телевизийн дамжуулалтыг 1927 онд Лондоноос Глазгоу хот хооронд хийсэн байдаг. Харин Бутанд 1999 оноос хойш телевиз нэвтэрчээ.

4.Бутаны нийслэлийг Тимпу гэдэг. Тус улс 700 мянга гаруй хүн амтай бөгөөд тэдний 100 мянга нь нийслэлдээ амьдардаг байна. Тимпу бол улсынхаа үндэсний нийт бүтээгдэхүүний 45 хувийг бүрдүүлдэг улс төр, эдийн засгийн төв юм. Сонирхолтой нь Тимпуд замын гэрлэн дохио байдаггүй аж.

5.Дэлхий дээр далайд гарцгүй 44 улс байдгийн нэг нь Бутан.

6.Бутан гадаадын жуулчдаас өдөрт 100 ам.долларын тогтвортой хөгжлийн хураамж авдаг.

Эх сурвалж: CNN, World Wild Life

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2024 08:53

Бутан улсын нийт нутаг дэвсгэрийн 90%нь уулаар хүрээлэгдсэн, нийт хүн амын 90% нь англи хэлтэй тул аял�##� жуучл�##� маш сайн хөгжсөн. Гаднын хүмүүст хуулиа дээдлэхийг шаарддаг, дээд �##�бан туша�##�ын цөөн хэдхэн хүмүүс нь жип машин унадаг, тэрнээс биш өөр хүмүүс том оврын машин унадаггүй. Гадныханд хөл �##�даад гүйгээд байдаггүй, яг л хуулиа л барьдаг ёр нь их журамтай улс байн�##�ээ. Гадны улсаас хүмүүс очиж, ажиллаж амьдарья гэвэл заав�##� дипломтой мэргэжлийн байх ёстой гэсэн хатуу шаардлага тавьдаг юм билээ. Манайхны хажууд хууль болон хаанаа их дээдэлдэг ард түмэн байсан.

bat
bat
7 сар 9, 2024 16:59

Будда гэдэг үг чинь уг үндэс нь Бутан гэсэн үгнээс л гар�##�тай юм байгаам даа

Зочин
Зочин
7 сар 9, 2024 19:25

Ванчук гээд л байх юм, Ванчиг штээ, Монгол бичгээр Ванчуг гэж бичдэг

чамд ямар хаматайн бэ глгө
чамд ямар хаматайн бэ глгө
7 сар 10, 2024 09:30

энэ бусад сайтаасаа ядаж хуулж бган бол бүтэн хуулад тавиач дээ яг адилхан бур үг үсэггүй хуулж байж ийм мэдээлэл нтр бол сэтгүүлчийн хийх ажил биш байлгүй дээ их л чанаргүй муу ажилтны копи пасте бнада

Зочин
Зочин
7 сар 11, 2024 06:40

Хөөрхий дөө гар�##� үүсэл нь манай удам угсаа юм шив дээ. Төвд улстай ойрхон. Улс орноос тасархай , хөгжлөөс хоцорч яваа буурай орон юм бна. Тодорхой мэдээлэл ч �##�га. Ийм цөөхөн хүн амтай байж яаж биe даан оршдог юм бол доо

Зочин
Зочин
7 сар 11, 2024 20:21

Бутан улс нь уулын хоорондох хөндийд уртаашаа сунан дээд доод хоттой дандаа модон барилгатай янз бүрийн химийн үйлдвэргүй хаан орон.гэхдээ цагаан.шар бор будаа арвай хүнсний ногоо жимс цэцэг тари�##�даг .Хуулиа яг биелүүлдэг түүнээс гар�##�тай буддын шашин гололсон зам сайтай Өөрийнхөө онгоцоор зөвхөн Энэтхэг Тайланд 2 оос авдаг жуулчид их ирдэг урьдчилаад бүх төлбөрөө төлдөг визтэй ордог .гар урл�##� ихтэй Төмөрийн олборлолттой тэрийгээ Неп�##� болон б�##�ба энэтхэг гэхд оронд гаргаж худ�##�да�##�ан эргүүлэн боловсруулсан авч гоёл чимэглэл сав суулга болон бусад зүйлээ хийдэг Өндөр уулнаас буусан хүрхрээн усан ЦС тай эрчим хүчээ бас хил з�##�гаа Энэтхэг болон өөр нэг оронд гаргаж хөрөнгө олдог бодлого нь зөвтэй манайх шиг нум сум хараатай жаахан өөр Цамын бүжигтэй бас жаахан өөр үндэсний хөгжим нь шанз ёочин хуучир адилхан даавуу торго хивс гараар их сайхан нэхдэг .Сарлаг ихтэй монголчууд шиг борц иддэг бууз ч байдаг .Нэг удаа аялаад үзээд сайхан .тээр дээр зогсоод доошоо урсах голын уруу хархад ёроолын чулуу нь харагдаж байдаг ЁСТОЙ ТУНГАЛАГ УСТАЙ .тайван орон.Хилитйг нь өөрийн цэрэгээс гадна Хятадаас Энэтхэгчүүд хамга�##�даг.Энэтхэгийн ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ.Ангил улстай их холбоотой бас Канадтай тэдний элчин байдаг иргэд нь төрлөх хэлээрээ гадна ангил хэлтэй Төрийн �##�баны хүмүүс нь голдуу Энэтхэгт болон Ангилд дээд сургууль төгссөн боловсрол өндөртэй

Зочин
Зочин
7 сар 12, 2024 07:54

Энэ п�####�аг хөөж явуулаач

Бак
Бак
7 сар 14, 2024 13:58

Ядуу буурай орны Хаан урьчаад нээх бахдаад байх зүйл биш шүү дээ

Зочин
Зочин
7 сар 15, 2024 14:41

ихэнх нь бичиг үсэггүй 60% нь. ихэнх нь англи хэлтэй ч гэх шиг

Холбоотой мэдээ

Back to top button