Улс төрийн мэдээ
ЗГ-ын шинэ бүтэц: 3 шадар сайд, 3 ҮХД, 16 яамд, нийт 24 сайдтай ажиллах шинэ танхим

МАН, АН, ХҮН намын хамтран байгуулах Засгийн газар гурван шадар сайд, гурван Үндэсний хорооны дарга, ерөнхий чиг үүргийн -4, чиглэлийн 12 яамтай байхаар бүтцээ зурсан гэх агуулгыг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн нийтэлж байна.
Уг бүтцийг танилцуулбал,

Нэг. Шадар сайдын албан тушаал
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд,
- Шадар сайд
- Шадар сайд
Хоёр. Үндэсний хорооны дарга
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга
- 20 минутын Үндэсний хорооны дарга
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга
Гурав.Ерөнхий чиглэлийн яамд |4|
- Эдийн засгийн хөгжлийн яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
Дөрөв.Чиглэлийн яамд |12|
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
- Батлан хамгаалахын яам
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам
- Боловсролын яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын яам
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам,
- Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам байхаар ерөнхий бүтэц зурагдсан байна.
Ерөнхий зураглалаараа, Ерөнхий сайдын доор Тэргүүн шадар сайд, хоёр шадар сайдад зангидуулж, ЗГХЭГ-ын дарга нь гурван үндэсний бодлогын хорооны даргын чиг үүрэгтэй зэрэгцээ албан тушаалд хуваарлигдсан байна. ҮХД-ын албан тушаал нь яамдгүй |сул сайд| байхаар зурагджээ. Ингэснээр ЗГ-ын нийт сайдын тоо 24 хүрч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул уурхай яам орхигдсон байна. Мэдээгээ хянахгүй бол
Ажүйлдвэр эрдэс баялаг
Уул уурхайгүй болсон юм уу даа?
Эрдэс баялгийн яам
Түгжирлийн сайдгүй болжээ. Ккк
GUDLAA NER ZURJBICHSEER 35 JIL ONGORLOOO
Хян�##�т үнэлгээний үндэсний хороо-ажил хийдэг биш баахан тайлөн нэхэж коопии пааст хийдэг. иймл байсөн чух�##� гээд хэлждээ
Утааны яам байгуулмаар байна шүү
З�##�уучуудын асууд�##� чинь Гэр бүл нийгмийн хөгжлийн яаманд хамаардаггүй юм уу
шинэ намуудын мөрийн хөтөлбөрт суд�##�гаа хийж яамдынхаа тоог цөөл. Ийм жижиг оронд юун олон яам бэ? Төсвөө зөв зарцуул. Луйварчиддаа сууд�##� өгөх гээд б.гаа юм уу???Төрийн ажилгүй олон орон тоог цөөл. МАН дангаараа ЗГ, УИХ-аа ажиллуул.