ЦЕГ: Хүүхдээ гэртээ цоожилсон эцэг эхийг ₮300 мянгаар торголоо

Гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээсэн эцэг эхийг цагдаагийн байгууллагаас ₮300 мянгаар торгожээ.
Тодруулбал, зургадугаар сарын 26-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг “Academy-2” хотхонд “Цонхоор хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид очиход гурван настай хүүхэд гэртээ цоожлогдсон байдалтай, дөрвөн давхрын тагтны цонхоор унах гэж байсныг нь эсэн мэнд аварч ээжид нь хүлээлгэн өгсөн.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны цонхоор бага насны хүүхэд унах гэж байна” гэх дуудлага мэдээлэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Иргэн Х-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрхийг зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Евроазийн их хаан Чингис хааныг түүний үр садыг хойморт нь ирж доромжилсон хар хужааг 100000₮ -р торгочихоод ядарсан Монголын улны иргэнээ 300000-₮-р торгодог засаг төр хууль гэж энэдээ!!!аюутугай сөгд мөлхтүгэй!!!!