МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо

Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдлаа. Улмаар бүлгийн даргаараа УИХГ Ж.Бат-Эрдэнийг нууц санал хураалтаар сонгожээ.
Хуралдаанд УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдээс гадна бүлгийн даргыг сонгох асуудал орж ирээд байв. МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар нь Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар томилогдсон.
УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд МАН нь бүлгээр дамжуулж, байр сууриа нэгтгэн ажилладаг. Улс төрийн чухал бүтэц юм. Иймд УИХ-д суудалтай МАН-ын 68 гишүүний байр суурийг нэгтгэх гэдэг утгаар бүлгийн даргын албан тушаал анхаарал татдаг.
Ж.Бат-Эрдэнийн зэрэгцээ Л.Энх-Амгалан хамгийн хүчтэй яригдаж байсан. Аль ч Засгийн газрын үед албан тушаалгүй үлдэж байгаагүй тэрбээр энэ удаа сул гишүүн болчихоод байгаа юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо Сүнээг Соёлын яамны төрийн нарийн болго
Шударга ажиллаарай, худал хуурмагаар дүүрсээ шүү МАН-хан