Улс төрийн мэдээ

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг яаралтай хэлэлцэхээр ТББХ-нд шилжүүллээ

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Улмаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ташрамд, Засгийн газрын бүтцийг,

1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7. Батлан хамгаалах яам;
8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9. Боловсролын яам;
10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11. Зам, тээврийн хөгжлийн яам;
12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүнийг:

1.    Монгол Улсын Ерөнхий сайд
2.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3.    Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4.    Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6.    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7.    Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8.    Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9.    Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайдтай байхаар тус тус тусгасан юм.

Өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-ын чуулганаар эцэслэн багтах чигтэй байна.

Хөшигний ард яригдаж буй мэдээллээр, шинэ Засгийн газарт багтаж ажиллах 23 сайдын нэртэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button