УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын УЗ хуралдсаны дараа сайд нарыг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-ын чуулганд тангараг өргүүлнэ

УИХ-ын чуулганаар өнөө шөнөдөө багтан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг баталж, шинэ сайд нар тангараг өргөх чигтэй байна.

Одоогийн байдлаар ТББХ хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгээд буй. Түр завсарлаад байгаа УИХ-ын чуулганы хуралдаан хүлээгдэж байна.

Тэгвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газарт МАН-аас багтаж ажиллах сайд нарын нэрсийг танилцуулахаар оржээ.

Харин Ардчилсан намынхан сайд нар дээрээ тохирч чадахгүй, хүлээгдэж байна. Бүх сайд нар тодорхой болбол нэрсийг нэгдсэн байдлаар МАН Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, эцэслэнэ. Дараа нь хуулийн дагуу Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулах юм.

Ийм үйл явцууд зэрэгцэн хүлээгдэж байгаа бөгөөд, УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөө шөнө,

  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах
  • Дөрвөн байнгын хорооны даргыг танилцуулах
  • Шинэ сайд нарыг танилцуулж, тангараг өргүүлэх юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button