Сэрэмжлүүлэг: СХД болон Завхан аймагт хоёр хүүхэд живж, нас барлаа

Өнгөрсөн 24 цагт 16, 17 настай хоёр хүүхэд усанд эндэж нас баржээ.
Тодруулбал, Завхан аймаг, Ургамал сум Нуур зөөхий багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ гэр бүлийн 5 хүн "Гүн" нуурын эрэгт амарч байснаас хүүхэд нь хийлдэг гудастай нуурын усанд хөвж байгаад живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг Х/16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.09-ний өдрийн 06:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт нуурын 3 метр /эргээс 200 метрт/-ийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо тогтоол усанд бага насны хүүхэд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А/17 настай, эрэгтэй/-ын цогцос тогтоол усанд хөвж байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлж чаддаггүй күүкдүүд гэж ккк
hutsaad bga p###a we huuhed uhchiheed baihad
Хийлдэг гудас, завьнаас болгоомжил живээд бна гээд сануулаад л байсан. Хэнэггүй үр хүүхдээ ч хайхардаггүй хүмүүс одоо яая гэхэв. Үр хүүхдээ анхаарахгүй 19 насиай хүүгийн амиар үр хүүхдээ авруулсан хүмүүс одоо хаагуур яаж байдаг бол.