Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден Паркинсоны өвчинтэй болсон уу

Жо Байден, Доналд Трамп хоёр мэтгэлцсэний дараа Байденыг ерөнхийлөгчийн алба хаших оюун санаа болон бие махбодын чадавх байхгүй гэж бодох америкчуудын тоо нэмэгдсэн.

Тэгвэл Паркинсоны өвчний мэргэжилтэн өнгөрсөн жил Цагаан ордонд хэд хэдэн удаа очиж, нэгдүгээр сард Байдены хувийн эмчтэй уулзсан байна.

Цагаа ордонд гуравдугаар сар хүртэл ирсэн хүмүүсийн бүртгэлээс харвал Паркинсоны өвчнөөр мэргэшсэн доктор Кевин Каннард найман сарын хугацаанд Цагаан ордонд дор хаяж найман удаа иржээ.

Гэхдээ тус бүртгэлд Каннард ямар зорилгоор ирснийг тодорхойлж өгөөгүй байна.

Байден АНУ-ын ерөнхийлөгч болсон цагаас хойш хүмүүс түүний оюун санаа болон биеийн эрүүл мэндэд санаа зовж эхэлсэн.

Энэ санаа зоволт мэтгэлцээний дараа илүү нэмэгдэж, Ардчилсан намын хууль тогтоогчид түүнийг ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж авахыг уриалах болсон билээ.

Тэгвэл Каннард эмч хэд хэдэн удаа ирсэн гэх мэдээлэл олон нийтэд ил болсны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эндрю Бэйтс Байдены эрүүл мэндийн үзлэгээр “Паркинсоны ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, эмчилгээ хийлгэхгүй байгаа” гэж гэсэн юм.

Мөн даваа гарагт /2024.07.08/ Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьерээс сэтгүүлчид Каннард эмчийн талаар асуулт их асуусан байна.

Каннард эмчийн нэр бүртгэлд байсан ч гэсэн Жан Пьэр “Аюулгүй байдлын үүднээс бид нэр хуваалцах боломжгүй. Та бүхэн намайг хэчнээн хүчлээд ч хамаагүй. Над руу яаж уурлаад хэрэггүй. Би нэр өгөхгүй. Нэр нь бүртгэл дээр байгаа эсэх хамаагүй, би нэр өгөхгүй” гэжээ.

Паркинсоны өвчин нь санаандгүй эсвэл хяналтгүй хөдлөхөд хүргэдэг мэдрэлийн эмгэг. Энэ эмгэгийн үед чичрэх, хөшүүн болох, тэнцвэрээ хадгалах болон хөдөлгөөнөө зохицуулахад асуудал үүсдэг байна.

Шинж тэмдэг ихэвчлэн аажмаар эхэлж, цаг хугацаа өнгөрөх тусам хүндрэх хандлагатай байдаг. Өвчин даамжрах тусам хүмүүс явж, ярьж чадахаа больж хүндэрч магадгүй.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button