СПОРТ

Хурдан морь: Зургаан насны түрүү магнай Төв цэнгэлдэхэд алдар цолоо дуудууллаа

НЭМЭЛТ 19.08 цаг

Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын зургаан насанд түрүү, аман хүзүү, айрагдсан хурдан буянгууд Төв цэнгэлдэх хүрээлэнд цоллуулж, шагналаа хүртлээ.

Бид зургаан насны түрүү магнайг дахин нэрлэж байна.

  • Азарга насны түрүү магнайд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэрээнэгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор
  • Их насны түрүү магнайд Ховд аймгийн Чандмань сумын уугуул МУМУ Батчулууны Ерөөлтийн халтар
  • Соёолон насны түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн
  • Даага насны түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр
  • Хязаалан насны түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Б.Чинзоригийн хээр
  • Шүдлэн насанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул тус, тус түрүүлж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин түмнээ цэнгүүлсэн юм.  

НЭМЭЛТ 15.30 цаг

-Унаачгүй орж ирсэн хоёр даагыг байр ухрааж, 6 болон 9-д давхиснаар тооцлоо-

Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан дааганы уралдаанд нийт 258 морь бүртгүүлснээс 201 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж, уралдсан юм.

Эндээс онцлоход, барианы зурхайд хоёр даага унаач хүүхэдгүй орж ирсэн. Морины салбар хороо "Тухайн даагануудын унаач хоёр хүүхдийн биеийн байдал хэвийн байна. Харин түрүүлж орж ирсэн унаачгүй даагыг хуулийн дагуу ухрааж айргийн зургаад, айргийн дөрөвт унаачгүй орж ирсэн даагыг 9-д орсноо тооцсон" гэж мэдээллээ.


НЭМЭЛТ 14.45 цаг

-Тод манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага түрүүллээ-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан даага барианд орж ирлээ.

  • Түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр
  • Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Багадаваагийн Одсүрэнгийн хээр
  • Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох  сумын харьяат Жанцангийн Намнанпэлжирийн хээр
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ганбатын Гантулгын халтар
  • Айргийн тавд Эрдэнэбатын Түмэн-Одын бор тус, тус хурдаллаа.

НЭМЭЛТ 13.50 цаг

-258 даага бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө-

Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан даага насаар үргэлжилж байна. Энэ удаагийн үндэсний баяр наадамд 258 даага уралдахаар бүртгүүлж, сэрвээний хэмжээст ороод гарааны зурхай руу хөдөллөө.

Дааганы сэрвээний өндрийг 127 см-ээр стандарт тогтоосон бөгөөд 11 км зайд уралддаг.


НЭМЭЛТ 11.05 цаг

-Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн соёолон түрүүллээ-

Хурдан соёолон барианы зурхайд орж ирлээ.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдааны түрүү, айргийн үрээнүүд дөнгөж сая барианд орлоо.

  • Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн
  • Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул
  • Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул "АПУ" ХХК-ийн захирал Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан
  • Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал
  • Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ хурдалж эзэн, уяач, уралдаанч, наадамчин олноо баясгав.
Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул "АПУ" ХХК-ийн захирал Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ

ЭХЛЭЛ 08.50 цаг

-126 нь сэрвээ, шүдэлгээгээр хасагдаж, 153 соёолон уралдаж байна-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан соёолон насаар үргэлжилж байна.

Хурдан соёолонгийн уралдаанд 217 үрээ бүртгүүлж, 153 нь уралдахаар болсон. Эндээс онцлоход,

  • Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын хонгор
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тогоруу зээрд
  • Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Далайн Батбаярын буурал, хул,
  • Архангай аймгийн Булган сумын харьяат Бадрахын Лхагвадоржийн хүрэн халзан
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Искрагийн Золбоогийн зээрд халзан
  • Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Дайвийнямын Батсайханы хээр
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Төмөрхуягийн Баярхүүгийн хонгор халзан
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Мөнх-Эрдэнийн Энхтайванбаатарын хурдан үрээ
  • Төв аймгийн Заамар сумын харьяат Чалхаагийн Уламбаярын Увьдасбаатарын Олимп халзан
  • Чалхаагийн Уламбаярын Эрдэнэбаатарын хээр
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Одонбаатарын Болдсүхийн хээр
  • Аймгийн Алдарт уяач Батмөнхийн Насанболдын зээрд
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хонгор халзан
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Чойжамцын Чинбатын халтар
  • Архангай аймгийн Хангай сумын харьяат Энхбадрахын Буянбадрахын шар хээр
  • Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорыг Доржрагчаагийн Буган хээр
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хээр
  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол  Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн халзан
  • Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жигмэдийн Дэмбэрэлсайханы сартай бор
  • Баянхонгор аймийн Бөмбөгөр сумын харьяат Рэгсүрэнгийн Цогтбаярын хээр
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хээр
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Пийчаагийн Дэлгэрсайханы сартай хээр
  • Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Ганболдын Оюунболдын шарга тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан буянгууд морджээ.

Соёолонгийн сэрвээний өндрийг 140 см байхаар тогтоосон бөгөөд энэ нас 22 км зайд уралддаг.


НЭМЭЛТ 17.10 цаг

-Их насанд Б.Ерөөлтийн халтар түрүүлж, Г.Чинзоригийн Дөлгөөн халтар аманд хүзүүдлээ-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьд барианд орлоо. 

Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлтийн халтар түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж, Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун айргийн гуравт, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан йргийн дөрөвт,  Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр айргийн тавд тус, тус  хурдаллаа. 

Харин зургаадугаарт Завхан аймгийн Яруу сумын Дашзэвэгийн Дагвадоржийн Элбэг хээр, долоодугаарт Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халтар, наймдугаарт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын МУТМУ Дагвадоржийн Ганбаатарын хонгор, ёсдүгээрт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ААУ Рэгсүрэнгийн Цогтбаярын сартай халтар, аравдугаарт Өвөрхангай аймгийн Уянга сумын Баатарын Даваадоржийн хул морь тус тус хурдаллаа.

Аравдугаар байрт орсон хул морь унаач хүүхэдгүй айргийн таваар давхисан. Улмаар унаач хүүхэдгүй барианд орж ирсэн морийг дүгнэх журмын дагуу таван байраар ухраасан юм.


НЭМЭЛТ 15:00 цаг

-Их насны морьд бариа руу эргэлээ-

Их насны морьд гарааны зурхай руу хөдөлж байна. Нийтдээ 228 их насны морьд бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 26 морьд хасагдаж 191 нь уралдаанд гарлаа.

Хурдан морь сонирхогчид, наадамчин олноо дуулгахад,

  • Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн халтар
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Нямын Баттөмөрийн хар
  • Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Гомбожавын Баярцогтын хээр
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ганболдын Ариунболд Хараацай хээр
  • “Шунхлай” группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Исгэрээ хүрэн, Буган халиун
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн халтар
  • Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Нямноровын Мөнхийн хээр
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Одонбаатар Болдсүхийн ухаа
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Пэрэнлэйгийн Бямбацэрэнгийн хонгор халзан
  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Зоригтбаатарын Жавхлангийн Хараацай зээрд
  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар
  • Төв аймгийн Баян сумын уугуул Миеэгомбын Энхболдын халиун
  • Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Ваанчигийн Насанбатын хар
  • Тод манлай уяач Д.Ганбаатарын халзан
  • Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн Мэнгэт хүрэн
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул
  • Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын халтар
  • Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хүрэн халзан
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Дашнямын Энхболдын бор
  • Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хонгор
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан умын уугуул Дарийжавын Эрдэнэбаатарын цагаан бор
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн халзан
  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Чинзоригийн сартай хээр
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Гончигсүрэнгийн Амгаланбатын Бүс хээр
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хар алаг
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамцын хээр
  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн харьяат Тунгалагийн Хишигдоржийн халтар
  • Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Базаррагчаагийн Сэр-Одын хар
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Лхагвадоржийн Анхбаатарын бор
  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Дашдоржийн улаан хээр
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Х.Мөнх-Ирээдүйн халзан
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хүрэн халзан
  • Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Баярмагнайн Ганбатын сартай хээр
  • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Цулын Даваасүрэнгийн хонгор
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Доржийн бор
  • Завхан аймгийн Улиастай сумын уугуул Батсайханы Гантулгын хээр
  • Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы цавьдар
  • Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн
  • Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Гөлгөөгийн Нямдаваагийн халиун
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Доржийн Баттөгсийн хонгор буурал
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын хээр тэргүүтэй улс, бүс, “Их хурд” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан морьд уралдаж байна.

НЭМЭЛТ 13.20 цаг

-Их насны 228 хурд уралдахаар бүртгүүллээ-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан их нас төрлөөр үргэлжилж байна.

Энэ жилийн их насанд уралдахаар 228 хурдан буян бүртгүүлжээ. Одоо бүртгүүлсэн морьд сэрвээний хэмжээст орж, тэнцсэн нь гарааны зурхай руу хөдөлнө. Их насын сэрвээний өндрийг 141 см-ээр стандартчилж тогтоосон.


НЭМЭЛТ 12.30 цаг

-Аман хүзүүний хээр азарга хасагдаж, Уулс хүрэн айргийн тавд багтлаа-

Хурдан морины комисс хуралдаж, аман хүзүүд орж ирсэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр соёолон хээр азаргыг хасахаар шийдвэрлэлээ. Учир нь өнгөрсөн жилийн түрүү хязаалан хээр сэрвээгээр тэнцсэн ч азарга төрөлд уралдах нас нь болоогүй учир хасагдлаа.

Ингэснээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын Уулс хүрэн айргийн тав руу орж ирж байгаа юм.


НЭМЭЛТ 11.30 цаг

-Булган аймгийн С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүллээ-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлж, 134 нь гараа руу хөдөлсөн. Хурдан буянууд барианы зурхайд орж ирэхэд,

С.Гал-Эрдэнийн нандин хонгор
  • Түрүү магнайд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэрээнэгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор
  • Аман хүзүүд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр
  • Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн
  • Айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан
  • Айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд хурдалж наадамчин олноо баясгалаа.

НЭМЭЛТ 10.45 цаг

-Азарга барианы зурхай руу эргэлээ-

Хурдан азаргын уралдаанд сэрвээний хэмжилтээр тэнцсэн 134 азарга барианы зурхай руу эргэлээ. Хүй 7 хоногт өглөөгүүр бороо орсон учраас зүлэг ногоо чийгтэй таатай уур амьсгалтай байна. Өнгөрсөн жилийн түрүүлсэн азаргаас бусад бүх алдартай хурдан хүлгүүд энэ насанд уралдаж байна гэж хурдан морь тайлбарлагчид мэдээлж байна.

Яг одоо хурдан азаргууд барианы зурхай руу эргэж байна.


НЭМЭЛТ 09.30 цаг

-Сэрвээний хэмжилтээр тэнцсэн 134 азарга гарааны зурхай руу хөдөллөө-

Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 сүргийн манлай бүртгүүлсэн байна. Улмаар урьдчилан бэлтгэсэн хэмжээсийн таван зам дээр сэрвээний өндрийн хэмжилт хийлгээд тэнцсэн хурдан буянгууд гарааны зурхай руу хөдөллөө.

Азарга насны сэрвээний өндрийг 140 см-ээр тогтоон тэнцүүлнэ.


ЭХЛЭЛ 08.00 цаг

-Азарганы уралдаанд оролцохоор 190 хурд бүртгүүллээ-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 сүргийн манлай бүртгүүлсэн байна.

Тэдгээрээс онцлон дурдвал,

  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, "Шунхлай" группын ерөнхийлөгч  Пүрэвийн Батсайханы зээрд халзан
  • Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор
  • Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Манлай уяач Даваахүүгийн Баянбатын хонгор
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн
  • Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баатарын Даваадоржийн хээр
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн бор
  • Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Манлай уяач Гончигбатын Батболдын хул
  • Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Батсуурийн Цэдэвсүрэнгийн бор
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд
  • Хэнтий аймгийн БаянОвоо сумын уугуул Найдандашийн Баттунхын хар халзан
  • Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Жигжидсүрэнгийн Равданцэрэнгийн цавьдар
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Далайн Батбаярын хээр, сартай хул,
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн буурал
  • ГовьАлтай аймгийн Дарви сумын уугуул Гончигсүрэнгийн Амгаланбатын Ембүү хээр
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хул
  • Орхон аймгийн БаянӨндөр сумын уугуул Зэсэндэмидийн Тэмүүжингийн хул
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Пунцагийн Түмэндэлгэрийн хээр
  • Ховд аймгийн Буянт сумын уугуул Төмөр-Очирын Баяндоржийн хээр
  • Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Наранхүүгийн Дөлгөөний халиун
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, Манлай уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Цэрэндоржийн Амарсанаагийн хээр
  • Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр
  • Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Олимп хүрэн
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дорждалайн Даянцэндийн Цоглог халтар
  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Нипрагийн Дэлгэрсайханы хүрэн
  • Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярын бор
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дондовсэрчингийн Лхамсүрэнгийн халтар
  • Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Найдандашийн Баттунхын хар халзан
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Даваадэмидийн Бэхбатын хул
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Магсарын Ханджавын хээр
  • Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Жигжидсүрэнгийн Равданцэрэнгийн цавьдар
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хонгор
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Равжирын Мягмардоржийн хамар цагаан
  • Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан зээрд
  • Ховд аймгийн Чандмань сумын уугуул Яйчилын Ганболдын сартай хээр
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Гончигсүрэнгийн Авидхүүгийн Үүлэн бор
  • Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Нэмэхжаргалын Гантулгын хонгор
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы халтар
  • Улаанбаатарх хотын Сонгинохайрхан дүүрэг Партизан, нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулгын бор
  • Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүрэн
  • Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбатын хээр тэргүүтэй улс, бүс, "Их хурд" уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд морджээ.

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу азарганы сэрвээний өндрийн стандарт 140 см байхаар тогтоосон. Ташрамд дурьдахад, 2015 оноос сэрвээний өндрөөр үүлдэрлэг байдлыг тогтоон уралдуулахаар хуульчилсан байдаг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-11 13:27

Азаргад шүд ямар хамаатай юм их насанд шүдлэдэггүй биз дээ

Зочин
Зочин
2024-07-11 13:32

Доржд�##�айн Даяндэмид шүү

Зочин
Зочин
2024-07-11 13:33

Доржд�##�айн

Зочин
Зочин
2024-07-11 13:34

Dorjdalain Dayandemid shu

Зочин
Зочин
2024-07-11 16:39

Цагаанда�##�ай. Хэрэг �##�га хөгширчиж удаан бна

Зочин
Зочин
2024-07-12 02:01

2015 оны азарганы ур�##�даан дээр Онон тод манлайн 2 хүүгийнх нь 2 азарга /Ононгийн Батболдийн хээр азарга 2015 оны улсын баяр наадмын азарга аман хүзүү. Ононгийн Батбилэгийн зээрд азарга 2015 оны азарга айргийн 3 / энэ 2 азарга хоёулаа соёолон азарган үрээ байсан тэгхэд 2 лаа айрагд тооцсон гэтээл ягаад энэ хээр азаргыг хасаж байгаан бээ улсийн баяр наадмийн коммисс үнэн шударга байна гээд Дамбийн Хишэгжарг�##� гуай хэлж байсан ягаад хасах гээд бгаан бээ

Зочин
Зочин
2024-07-12 15:56

Давхина гэж яадаг пм

Холбоотой мэдээ

Back to top button