ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

EPOCH TIMES: Өвөр Монголд хархны тоо толгой “хяналтаас гарч”, тахал нүүрлэж байна

-ТАХЛЫН ХАЛДВАР АВСАН БҮРТГЭЛТЭЙ ДӨРВӨН ИРГЭН БАЙНА-

Өвөр Монголын оршин суугч иргэдээс цөөн тоогоор илэрсэн булчингийн тахал /bubonic plague/ аажимдаа хятадуудад халдварлах болсон тухай нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн нэг хэсэг намжмал байдалд байсан уг өвчний үүсэх болсон шалтгааныг Өвөр Монголд хяналтаас гарах хэмжээнд хүрээд буй хархны тоо толгойн өсөлттэй холбон тайлбарлаж буй.

Одоогийн байдлаар дөрвөн иргэн булчингийн тахал туссан ба тэдний анхдагч нь Хятадын хойд хэсэг Гансу мужийн оршин суугч бөгөөд өнгөрсөн есдүгээр сард нас баржээ. Харин Өвөр Монголын эхнэр, нөхөр хоёр иргэн тарваган тахал тусаж, одоогийн байдлаар Бээжин хотод эмчилгээ хийлгэж байна. Дөрөв дэх өвчтөний хувьд мөн Өвөр Монголоос бүртгэгдсэн агаад булчингийн тахал гэсэн оноштойгоор Бээжинд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Нөгөө талаар, цахим сүлжээн дэх хэрэглэгчид Хятадын засгийн газар тахал тархалтын бүртгэгдсэн үнэн тоо мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргахгүй нууж байна гэх байр суурийг баримталж буй юм. Нэр дурьдагдаж буй булчингийн болон, тарваган тахал нь мэрэгч, жижиг биетэй амьтдаас хүнд халддаг онцлогтой. 14-р зууны Европод хархнаас халдварласан тахлаар 50 сая хүн нас барсан байдаг бөгөөд түүхэнд “Хар үхэл” гэж яригддаг.

-ШИЛИЙН ГОЛЫН НУТАГ ДЭЭГҮҮР НИСДЭГ ТЭРГЭЭР ХАРХНЫ ХОР ЦАЦЖЭЭ-

Өвөр Монголын Шилийн гол нутгаас халдвар аван эмчлүүлж буй эхнэр, нөхөр хоёр Epoch Times сонинд өгсөн тодруулгадаа, энэ онд хархны тоо толгой мэдэгдэхүйц өссөн бөгөөд зургаадугаар сараас эхлэн оршин суугчид хаа сайгүй гүйлдэх хархнуудыг анзаарах болсон гэжээ. “Талаар явахад хархны нүхнүүд их үзэгддэг, байшин дотор ч ихээр гүйлддэг болсон. Холбогдох албан тушаалтнууд хархны хорыг өрх бүрт тараасан хэдий ч үр дүнгээ өгөхгүй гэдгийг нь би сайн гадарлаж байна” гэж тэр ярьсан байна.

Бээжингээс Huabin Airlines нисдэг тэргээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд Шилийн голын нутаг дээгүүр хархны хор цацаж буй бичлэг Твиттер орчинд тавигдсан юм.

Epoch Times сонины сэтгүүлч уг хор цацах үйл ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтнаас нэрийг нь нууцлан тодруулга авахад, “Хархны популяци хяналтаас гарсан гэхэд болно. Засгийн газрын зүгээс хархны хорыг трактороор цацах, малчдад тарааж өгөх арга хэмжээг авч байгаа. Үүний зэрэгцээ оршин суугчдад тахлаас урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж өгч байна. Зэрлэг амьтны мах идэхээс сэргийлэхийг сануулж буй. Шилийн голд тахлаас үүдэн онц байдлын эхний түвшинг тогтоогоод байгаа. Энэ байдал цаашлаад Хятад, Бээжингийн нутаг руу орж ирэх вий гэхээс ихээхэн болгоомжилж байна” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-05 10:49

Манайх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Вектор контроль
Вектор контроль
2019-12-06 16:24
Reply to  Зочин

Монголын эрүүл мэндийн с�##�бар урьдчилан сэргийлэх �##�баа устгаад олон жил болж байна. Векторын өвчний т�##�аар мэдэх, ярих амьтан энэ яаманд даан ч �##�га даа.

Холбоотой мэдээ

Back to top button