УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Энхбаяр их санасан газар есөн шөнө хоосон хонов

Одоогоос яг гурван жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэдгээ маш тодорхой илэрхийлж, 100 жилийн ойгоор нь цэцэг хамтдаа өргөсөн.

Тэрбээр, хүү Э.Батшугараа СХД-ийн нөхөн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшүүлэх, өөрөө НҮБ-д төлөөлөгчөөр суух, залуусаа Засгийн газарт оруулах хүсэлт тавьж байлаа. Үүнээс хүүгээ нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгох хүсэл нь л биелсэн юм.

Энэ удаагийн сонгуульд хүү Э.Батшугар нь тус дүүрэгт дахин нэр дэвшиж, жагсаалтын нэгээр сонгогдон гарч ирсэн. Үүний дараа аав нь Төрийн ордноор явж сайдын суудал авч өгөх лоббиг идэвхтэй хийсэн гэгддэг. Тийм ч биз. Засгийн газрын бүрэлдэхүүн яригдахтай зэрэгцэн Эдийн засгийн форумаар далимдуулан Төрийн ордон дотор баахан явж харагдсан.

Гэвч "их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэгчээр сайдал суудал авч чадсангүй. Харин түүний хүн гэгддэг Б.Тулга Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын суудалдаа үргэлжлүүлэн суухаар болов.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Төрийн албыг төрлийн болгох буруу жишиг тогтоод байгааг зогсоох хэрэгтэй. Ер нь албан тушаал горьдсон улс төр намын эв нэгдлийг сарниулж, хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэдэг дэндүү бүдүүлэг бус уу.

Зочин
Зочин

Xulxiduulsanaaaa medev uuu,,,NUB -d suux bxgui, xuu said suudal bxgui ,,, booj uxexneeee

Зочин
Зочин

Батшугар өөрөө сайд болохгуй гэсэн гэнээ

Бат
Бат

Монголын ард түмэн Н.Энхбаярыг бүх насаар нь тэжээгээд дээр нь хүүхдүүдийг нь тэжээж, тэрбумтан болгох ёстой юм бз дээ.

Зочин
Зочин

Үртэй хүний хийх л ажил шүүдээ

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Төрсөн хүүхэд нь биш гэдэг шүү

Үнэн
Үнэн
Reply to  Зочин

Авилгaлын загaлмайлсан эцэг үхэн хүтлээ л aлбан тушaaл эрэн хайж, авилгaлжиж явах бололтой.

Зочин
Зочин

Балай заваан өвгөн чинь юу хийгээд заваараад хор найруулаад бга юм ,ичмээр хар гөлөг чинь согтуу Цолмонтойгоо хэрэлдээд сууж л байхгүй төрийн ордноор доншуулаад ...
Одоо чиний үе бака чао шүү дээ.

Зочин
Зочин

Яс ярьвал энэ хүн улсыг базаж яамдыг шөнө болтол ажиллуулдаг үг нь зарлиг байлаа их өрийг хаасан хүн дээ

Зоч тон
Зоч тон

ТЕХНИК технологи, банкны чиглэлийн сайд болох л залуу гэж харж л байв. Би танихгүй ч энэ залуу их чадварлаг ...

Зочин
Зочин

Батшугарт сайдын суудал санал болгоход татгалзсан гэсээн,

Зочин
Зочин

Энэ чинь Эби-г үздэггүй боловч а.лсан гэж ам ангайгаагүй хүн дээ.

Галбадрах
Галбадрах

Авилгалын болон урвагчийн загалмайлсан эцэг Энхбаяр албан тушаал, эд мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүн гэдгийг одоо мэдэрч байгаа харалган ард түмэн хөөрхий.

Gangaa
Gangaa

Bymbatsogt songuulid 1r garsan geed BH.n said bolson , tegvel tuunii huu bas 1r garsan yagaad said bolohgui gej ? zaluu hunii meeg bovsrol n heregtei shuu ! Enhbayriin zuv .

Холбоотой мэдээ

Back to top button