П.Шүүдэрцэцэгийн нөхөр Chris Goode: Монголчуудын хувцас хүчирхэг мэдрэмж төрүүлдэг

Төв цэнгэлдэх хүрээлэнд хүний хөдөлгөөн их, энд тэндгүй урт дарааллууд. Олны танил эрхмүүдтэй зургаа даруулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн ч их байв. Бид цэнгэлдэх хүрээлэнгийн гадна баяр наадмын өмнө СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан жүжигчин П.Шүүдэрцэцэг болон түүний нөхөртэй цөөн хором ярилцлаа.
-Уламжлалт баяраар ёс заншлаа илүү дэлгэрэнгүйгээр нөхөртөө тайлбарлаж өгдөг-
-Юун түрүүнд СТА цолоор шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Баярлалаа. Баяр наадмын битүүнд соёлын яамнаас очиж шагналаа авсан. Маш их гайхсан. Би чинь урлагийн тогоонд ороод 16 жил болсон гэдгээ мэдсэн. Нэг л мэдэхэд 16 жил миний дэргэдүүр харваад өнгөрсөн байсан. Энэ жилүүдийг минь үнэлж, СТА цол тэмдэгээр шагнуулсандаа баяртай байна.
-Энэ жилийн үндэсний их баяр наадам нөхрийнх нь хувьд анхных уу?
-Уг нь манай нөхөр өнгөрсөн жил наадам үзэж байсан. Гэхдээ хальт цэнгэлдэхэд ирээд буцсан. Би чинь өнгөрсөн жилийн наадамнаар нөхрөө олноос их нуусан. Хальт ирээд гарахдаа папарзид өртсөн байсан шүү. Энэ жил л яг сур харваагаа үзээд, бөхийн барилдаан, морины уралдаанаа үзээд гэр бүлээрээ наадаж байна.
Уламжлалт баяр бүрээр нөхөртөө монгол ёсоо тайлбарлаж, зааж, өгдөг болохоор манай нөхөр монголын баяр ёслолд их дуртай.
-Тайлбарлаж өгдөг уламжлалаас дурдвал?
-Анх манай нөхөр Монголд ирчхээд "Хүн бүр чамруу хараад байна, юу болсон юм бэ" гэж гайхаж асуудаг байсан. Бас би таарсан таньдаг хүн бүртэйгээ мэндлээд явахаар их сонирхож, гайхдаг байсан. Сүүлд нь энэ учир явдлаг ойлгуулж, тайлбарлаж өгсөн дөө. Одоо бол монголчууд ийм зүйлд дургүй. Хэрвээ долоовор хуруугаараа хүн рүү зааж яривал таагүй хүлээж авдаг. Баяр наадмаар хүн бүр нэгэнтэйгээ мэндэлж, мэнд хүргэдэг. Ийм зүйлийг хийвэл дургүйцэнэ, тийм зүйлийг хийвэл баярлана гэх мэтээр таылбарлаж өгдөг. Манайх намайг жааха байхын наадамд их ач холбогдол өгдөг байсан. Яг тэр хэвээрээ нөхөртөө төв цэнгэлдэхийг гурав тойрдог уламжлал бий гээд хэлчихсэн.
-Энэ жилийн наадмын гоёл нь их сайхан харагдаж байна. Хэрхэн сонголтоо хийв?
-Наадмынхаа гоёлыг түмэн торгоос авсан. Миний хувьд Түмэн торго, Өв брэндүүдтэй хамтарч ажилладаг. Ер нь бол хамтарч ажилладаг эсэх нь хамаагүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг зорьдог. Энэ хувцсыг нөхөр маань сонгосон. Нөхөр цамцаа сонгочхоод "За ижилсээрэй" гэсэн. Тэгэхээр нь ижилсээд өнгө ижил нэг загварын дээл өмсөөд явж байна.
Ийнхүү бидний яриа түр өндөрлөж, түүний нөхөр Chris Good-тэй яриагаа эхэллээ.
-Монгол бичиг их гоё. Чингис хаан амьсгал хураасан ч хэзээ ч мөхөхгүй гэсэн утгатай юм шиг санагддаг-
-Энэ жилийн баяр наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцвал?
-Их олон хүнтэй, өнгөлөг наадам болж байна. Ер нь монголын уламжлалт баярууд их гоё. Сонин содон уламжлал ихтэй маш их сонирхолтой санагддаг. Миний бодлоор хамгийн сонирхолтой зүйл гэвэл энд ирсэн олон тооны жуулчид хүмүүс монгол соёлтой танилцаж байгаа нь гайхалтай зүйл гэж бодож байна. Учир нь би сүүлийн жил гаруй хугацаанд энэ соёлтой танилцсан болохоор хоол нь, хүмүүс нь, морин уралдаан, бөхийн барилдаан, сур харваа бол монголын соёлд их чухал. Эдгээрийг гадаадын хүмүүс үзэж сонирхох нь маш чухал. Миний бодлоор Монгол улс дэлхийд их хувь нэмэр оруулсан олон хүн тэгж боддоггүй л дээ гэхдээ Чингис хаан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрнийг байгуулсан. Тийм болохоор би энд байгаадаа баяртай байна, гайхалтай хүмүүсийн хажууд байгаадаа баяртай байна. Биднийг хүлээн авсанд баярлалаа.
-Энэ жилийн наадмын гоёлыг та сонгосон гэсэн. Хэрхэн сонголтоо хийсэн бэ?
-Хантаазныхаа монгол бичгээр хэвлэсэн бичигт их дуртай. Их сонирхолтой бичиг гэж бодож байгаа. Энэ бас миний дуртай өнгө, их эвтэйхэн бас их хүчирхэг санагдуулдаг. Эрэгтэй хүний хувьд тэгж санагдаж байна. Америкийн нэгдсэн улсад энэ хантаазтай хамгийн ойрын хувцас гэвэл магадгүй зэвсэгт хүчний дүрэмт байх эсвэл ямар нэгэн яаралтай тусламжийн албаны дүрэмт. Гэхдээ монголчууд ийм хүчирхэг мэдрэмж төрүүлдэг хувцастай гэж бодохоор үнэхээр гайхалтай. Чингис хаан амьсгал хураасан ч түүний эзэнт гүрэн хэзээ ч мөхөхгүй гэсэн утгатай. Тийм болохоор Монголыг хүчирхэг байлгаарай.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Duuguu naad jingeree goshnogdood hevtej bai
Хол очиж саранд хуц.
Тун удахгүй с�##�лаа сарнисан гогноод эхэлнэ
Энэ 2 хэр удах бол хахаха 2ла сумтай бол ч байгаад байж мэдэх л юм
2 ац Монголоос тонил бууд�##�д гаж садист секс хийгээд эргүү заваан юмнууд
Гичий
Хүн ядархаараа төрлөө, тураг ядархаараа уулаа гэдэг юм. Гүйгээд ирэх вий
Ene shvvdertsetseg gj bas hen umbe,bas ymar yn..n umbe.
Gadnii humuustei niilsel bol mongol ulsiin esreg uil ajilgaa niigem eeree esreguutsej irgenshil ee hasah heregtei
Хөөрхий нэг ч л гэсэн хүүхэд борлогдож байв�##� боллоо!!! Монгол з�##�уучуудын чанар муудаад хайран Монгол цус!!!
ТЭНЭГ авгайд зохиолоо 6айна
Гэр бүлд нь аз жарг�##� хүсье
Монгол бичиг монгол бичиг гэх юм
Өвөр Монголтой нь уусгаж байгаад Хятадууд нь өвөрлөж авах бодлого ш дэ
Ёстой азтай хийморьтой, сайхан хүүхэн, сайхан ч сайн ч хүнтэй суужээ. Аз жарг�##� хүсье!!!
Өрх гэрээ тэжээх чадваргүй, архи ууж з�##�хуурч хэвтэхээс өөр чадах юмгүй мунаг хар юмтай сууж зовсноос гадаад хүнтэй сууж хүн шиг амьдрахаа бодсон нь дээрээ!!
гоё л байна шдээ муу атаархуу новшнуудаа