Нийгэм мэдээ

Монголчуудын тавих асуулт: Үр дүн чухал уу, үйл явц уу?

Үндэсний их баяр наадам үзүүр, түрүүний барилдаанаас бусад сэдэвт хэтийдсэн талцал маргаан дагуулсангүй. Хурдан морин дээр асуудал бага үүслээ. Сур харваачид мэргэн, цэцэн байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойрныг шинэчлэн зассан нь олноос магтаал сонсдоггүй юм гэхэд таатай сэтгэгдэл хүлээлээ. Баяр наадмын нээлтийн тоглолтын найруулгыг ч илүүгүй, дутуугүй хүлээн зөвшөөрч, толгой дохисон нь олон байв.

Нэг үгээр цэгцтэй, эвтэйхэн наадам болж байна. Харин Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр нарын тунаж үлдсэн барилдаан эрхгүй нутгархал бөгөөд үзэл бодол, хандлагын ялгаа бүрийн уулзах цэг боллоо.

Энэ зөвхөн барилдаан байгаад зогсохгүй. Сайтар бодож, дүгнэлт хийж авбал зүйд нийцэх үйл явдал юм.

"Үр дүнг чухалчилдаг уу, үйл явцыг уу?" гэсэн асуулт л энэ маргааныг тасална.

Хэрэв үр дүнг илүүд үздэг бол Н.Батсуурьт буруу байхгүй. Тэр хүн Дархан аварга болохын төлөө бөхийн спортыг карьераа болгож өдийг хүртгэл хөдөлмөрлөсөн нь үнэн. Ард нь нутгийн зон олных нь итгэл, хүлээлт явдаг. Сүүлийн жилүүдэд үзүүр түрүүнд үлдэж чадаагүй. Энэ жил үлдчихлээ. Нэг үлдсэн хүн давахын төлөө ухаан сийлнэ. Нэг үгээр ухаан, стратеги, нөгөө үгээр заль юм. Энэ үгс олон талаар нэг утга илэрхийлэх нь бий.

Дүрэм зөрчөөгүй, өөрийн барилдааны хэв онцлогийг тогтоож, тооцож байгаад тэр давсан л бол давсан. Энэ спорт, энэ барилдаан.

Харин үйл явцыг чухалчилдаг бол, өргөн дүр зургаараа Н.Батсуурийн хандлага хортой юм. Учир нь үр дүнд хүрэхийн төлөөх ёс зүйн хэм хэмжээгүй үйл явц гэдэг эргээд нийгмийн харилцааг өөрчилж, түүнд нөлөөлж байдаг зүй тогтолтой.

Нэг үгээр "Чадаж байгаа л бол арга байхгүй шүү дээ" хэмээх "хэлц"-ийн цаадах суурь сэтгэлгээ Ардчилсан хувьсгал гарснаас хойш олон монгол хүнийг эвдсэн шиг эвддэг ээ гэсэн үг. Н.Батсуурийн урьд урьдын барилдаанууд дахь хүн эвгүйцмээр үйлдлүүд намтар түүхэд нь хураагдан бичигдсэн. Энэ жил ч долоо, наймын давааны ард хэрхэн гарсан нь олны нүдэнд ил байв. Үзүүр, түрүүний барилдаанд эхний 40 минут туж ухарч, хоёр удаа сануулга авсан. Ямар ч идэвх үзүүлээгүй. Хүчээр барьц сонгуулахад хамаг хүчээр дарж, цуцаадаг тактиктай. "Барьц суларлаа" гэж эндүүрч мэдрэх мөчид мэх хийдэг нь жам.

Улсын арслан Б.Орхонбаярт уг нь багш нь байн байн сануулсан гэж сонссон. "Барьцаа сайн нягталж байж салгаарай" гэж. Гэвч яг ийм мэхэнд нь уначихсан. Мэдээж унасан л бол унасан. Гэхдээ ер ямар ч хамаагүй аргаар үр дүнд хүрч л байвал ханадаг хандлага амьдралд нэг их газар авдаггүйн дээр, үйл явцаараа "шүүгддэг" л жамтай.

Эцсийн мөчид, амьдралын хуулиар үр дүн биш үйл явцынхаа өмнө хүн хариуцлага хүлээх болдог биш гэж үү.

Ухаан сийлж болно. Гэхдээ хүндэтгэл гэдэг зүйл, болох болохгүйн зааг ялгаа байх ёстой. Төрийн наадамд Дархан аварга болохын тулд байдгаа барсан нь Н.Батсуурь боллоо. Тэр Монгол Улсын 10 дахь Дархан аварга төрлөө. Дархан аварга төрөхгүй олон жил болсон. Энэ утгаар Н.Батсуурийн амжилт монгол бөхийн түүхэнд ч бичигдэнэ.

Гэхдээ ард түмэн энэ жил илүү үнэн барилдааныг хүсжээ. 20 гаруй удаа ухрахгүй, нүд рүү нь хуруугаа хийхгүй, хуурах маягаар мэх хийхгүй. Жинхэнэ ид хаваа гайхуулж, өөрийн хүчээр илүүрхэн, хүлээн зөвшөөрүүлэн давах тийм барилдаан бол барилдаан гэж зарим хэсэг нь үзэж байна. Нөгөө хэсэг нь, Н.Батсуурийг харин ч ухаалаг, сайн барилдлаа хэмээж буй. Аль аль нь буруу биш. Харин үзүүлж буй үлгэр дуурайл нь бидний шүүн хэлэлцэх сэдэв мөн.

Жудаг гэж сайхан үг бий. Энэ жудаг Үндэсний их баяр наадмаас эхлээд ард түмний өдөр тутмын амьдралд өдгөө үгүйлэгдэж байгааг харж болох юм.

Гэхдээ ийм барилдааныг хүлээн зөвшөөрч ирсэнтэй бүх зүйл холбоотой. Сүмод бол Н.Батсуурь шиг "ухаан" сийлээд амжилт олохгүй л. Үүнээс хэтийдсэн жудаггүй үйлдэл монгол бөхийн түүхэнд гарч ирсэн. Гардаг болсон. Гурван удаа допинг хэрэглэчхээд "Дахиад барилдъя" гэж шүүхэд хандахдаа тулсан.

Харин цагийн салхи эргэлээ гэх үү, монголчууд цэвэр барилдаан, жудаг эрдэг, үгүйлдэг болжээ. Мөн залуу үеийг дэмждэг, тэдэнд итгэл хүлээлгэдэг, хайрладаг болсон нь анзаарагдаж байна. Энэ бол шинэ хандлага.

Цаашид барилдаан бүр нухацтай, шударга бөгөөд олон нийтийн шүүлт дунд өрнөдөг болох хүлээлттэй.

Харин асуудлыг нухацтай дүгнэж, шинжлэхээс өмнө нутаг усны асуудлаар талцан хуваагдах гэдэг л бидэнд хаявал зохих араншин мөн билээ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
66 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 13, 2024 11:11

Барилдаан ч гэж дэээ....хөөрхий арга ядсан ч юм болдоо

Зочин
Зочин
7 сар 13, 2024 11:15

Батсуурь өөрөө ч сэргээш хэрэглэсэн, бас нэг түрүү нь сэргээштэй бөхөд унасны шагн�##�. Ёстой л аргаа барсан дархан аварга төрлөө дөө. Энэ жудгийг мартан улайрсан үйлдэл нь зөвхөн бөх гэлтгүй бүхий л с�##�барын з�##�ууст буруу үлгэр дуурайл үзүүлэх маш хортой үйлдэл. За тэгээд өнөө хүртэл гаргаж ирсэн муу муухайг нь тоочоод ч барах юм биш

Зочин
Зочин
7 сар 13, 2024 20:33
Reply to  Зочин

Луйвар,булхай хийсээр түрүүлсэн нэр зүүдэг л юм байна. Нохойн хошного.

Доржоо
Доржоо
7 сар 13, 2024 11:20

Нэн бол бүүр наадахаа хийхээ больцгоо

...ьлр
...ьлр
7 сар 13, 2024 11:23

Энэ аварга үнэхээр аймшигтай муухай зантай. ЖУДАГ эн тэр энэ хүнээс үнэртэх ч үгүй. Яаж яваад аварга болчихсон юм. З�##�уу бөхийг ихэд басамжлан доромжлов. Нүдийг нь хүртэл хуруугаараа чичлэх нь адгуус мэт

Зочин
Зочин
7 сар 13, 2024 11:40
Reply to  ...ьлр

Гошного чмнь

Muugii
Muugii
7 сар 13, 2024 11:34

Orkhon turuulseen bugd harsan. Bichlegee sain haraarai Batsuuriin gar ni turuulj hursen. Ene bol barimt. Orhoon buhiin holboog shuuhed uguh heregtei. Yum shudarga bh ni zuv. Hudulmuruu ingej deeremduulne gej Yu bdagiin.

зочин
зочин
7 сар 16, 2024 14:13
Reply to  Muugii

Шүүхэд өг.

Gitgeed baigaarai
Gitgeed baigaarai
7 сар 13, 2024 12:58
Reply to  Muugii

Naad zehiisen 2 chin buruu harj. Nudnii shil avch zuu

Зочин
Зочин
7 сар 13, 2024 11:40

Орхонбаяр ч тийм ариухан хүн бишшүү
Төв аймагт яаж барилдсаныг тэнд байсан хүмүүс бүгд мэднэ
Сэдэвт дурдах гол хүнээ зөв сонго

үйлс
үйлс
7 сар 13, 2024 12:31

Ийм барилдаан гэж хэрхэвч байж болохгүй. Дүрмээ мөрд.

Иргэн
Иргэн
7 сар 13, 2024 12:31

Орхонбаяр нялх байна даа, тогтох болоогүй л байна даа, гаргаж байгаа авираас нь харахад, багш нь харин мундаг хүн байна лээ, з�##�уу хүн зөв явб�##� зам нь дардан байна. Батсуурь аварга үнэхээр л ухаан, хүч 2оо ур�##�дуулж барилдлаа, Монголчууд минь төвшин сайхан байгээ

Зочин
Зочин
7 сар 15, 2024 22:03
Reply to  Иргэн

Битгий шааа

Зочин
Зочин
7 сар 13, 2024 12:53

Үзүүр түрүүний барилдаан гэж хошин шог, хошного баас! Тэр Увсын дөрвөдийн ааш аягийг гээ! Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш гэж Монголчууд хэлдэг нь үнэн юм байна!

Иргэн
Иргэн
7 сар 15, 2024 00:56
Reply to  Зочин

Oilgoh bolomjgui yum bna junhene dairagch ulairagch Orhonbayar haragdsan nuguu talaas ni harval

Зочин
Зочин
7 сар 14, 2024 14:54
Reply to  Зочин

Дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш юутай үнэн үг вэ дөрвөдүүдээс л холхон явах минь зүгээр цаашаа

Нэртэй
Нэртэй
7 сар 14, 2024 11:09
Reply to  Зочин

Чи шоронгийн хоригдол гэмт хэрэгтэний үгийг зээлчих сийм уу даа янз н. Даравгараа тат

Зочин
Зочин
7 сар 13, 2024 13:24

Морьдын хувьд нэг насанд 40, 50-иараа хасагдана гэдэг бол үйлчилж байгаа хууль дүрэм нь болохгүй л байгаатай холбоотой. Хасагдахад цаана нь олон хүний хөдөлмөр байгаа шүү дээ. Энэ т�##�аар уяачид ч улс ч нэгийг бодох хэрэгтэй

Зочин
Зочин
7 сар 13, 2024 13:25

Батсуурь биш өөр х�##�хын нэг бөх ингэсэн бол та нар тэр х�##�х бөхийнхөө т�##�д орж б.гааш дээ. Хэдэн жилийн өмнө Увса

ас бөх түрүүлэхэд байрны гадаа б.сан Увс дугаартай машины шилийг хаг�##�сан б.сан шүү
.Ийм л б.гаа юм даа.

zochin
zochin
7 сар 13, 2024 16:42
Reply to  Зочин

Нутаг ямар хамаатай юм з�##�уу хүнд үлгэр дуури�##��##�тай, жудаг, ёс зүйтэй бай л гэж ард түмэн хүсэж байна.

Зочин
Зочин
7 сар 13, 2024 13:30

Энэ зуны шившиг оюунэрдэнэ батсуурь 2 боллоо

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
7 сар 13, 2024 15:50

Энд нэг их нутгархсандаа биш шүү ! Дээр үеэсээл Монголчууд жаахан жудаггүй гаруудыг огт хүндэлдэггүй хөгийн үйлдэл гаргаад давтмаар аядаад явдаг юмнуудыг үзэн яддаг байсан шүүдээ одоо бол бүр илт дургүйцлээ шууд илэрхийлдэг болсон . Хамгийн гол нь Батсуурь болон түүнийг дэмжигчид нь ямар болжл байв�##� бусаднь хамаагүй гэсэн шиг нэг ийм увайгүй зантай л�##�арууд байх юм !

Зочин
Зочин
7 сар 13, 2024 16:01

орхонбаяр з�##�уу байна аварга болно доо сургамж авлаа

Зочин
Зочин
7 сар 13, 2024 16:56

Ийм луйварчин дархан аваргаар яадаг юм хэнд ч хэрэггүй ш дээ би лав аварга гэж хэзээ ч боддоггүй ээ

Зочин
Зочин
7 сар 14, 2024 15:00
Reply to  Зочин

Яг үнэн би л лав дахиж батсуурийн барилдааныг үзэхгүй миний хувьд бөх биш өчнөөн сайхан бөхчүүдийнхээ барилдааныг үзээд явж байт�##� нэг л нартай өдөр батсуурь барилдахаа болих байлгүй дээ

Зочин
Зочин
7 сар 16, 2024 08:24
Reply to  Зочин

40 хүргэлээ барилдан гэсэн

Зочин
Зочин
7 сар 13, 2024 17:11

5-ын даваанд өөрөөсөө 10 насаар ах Эрхэмбаях аваргыг амлаж аваад элэг бүсээд доош болгоод зогсож байхад хөл нь өшиглөн түлхэж унагасан Батсуурь 9 даван түрүүлж дархан аварга болох жудаггүй бөх. 9 даваанд барилдахдаа 1 цаг шахам барилдахгүй ухарч гүйсэн. Энэ нь түүнийг бариллаанаас хасах бүрэн үндэслэл мөн. Иймд одоо энэ бүх сайтууд болон facebook дээр гарсан сэтгэгдлүүдийг үндэслээд Батсуурийн дархан аварга цолыг хүраах нь зөвөө.

Баяр
Баяр
7 сар 13, 2024 21:06
Reply to  Зочин

Басу 8 барилдсан шүү.

Зангараг
Зангараг
7 сар 13, 2024 17:13

Батсуурь даян аварга наадамдаа зодоглосон 8 давж үзүүр түрүүнд хүрсэн. Орхонбаяртай өрсөн барилдсан мэх хийж давсан эцэст нь дархан аварга боллоо.Энд юу нь буруу байнаа үхэр монголчууд аа?

Зочин
Зочин
7 сар 13, 2024 17:13

Батсуурь барьц тавилцсны дара мэх хиыж жудаггүй зан гаргасан учраас одоо барилдах эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
7 сар 15, 2024 00:53
Reply to  Зочин

Medehgui ta nariig yu haraad bgaag oilgohgui uharlaa gne ursuldugch buh ni uhairan dairaad bhad uharahgui yahav dee harin ch Orhonbayar ulairagch shig haragdsan murguul huuhduud bsan buchlegee sain uzetsgee neg talig barina davsan ch muulna davaagui ch muulna

Иргэн
Иргэн
7 сар 13, 2024 21:34
Reply to  Зочин

Хөлийн цэцэд орвол яасан юм өөрөө

Зочин
Зочин
7 сар 13, 2024 18:48

Ард түмнийг сайхан наадсан байх гэж бодоод сэрсэн чинь юу болсон юм бээ ккк,

Зочин
Зочин
7 сар 13, 2024 21:24

Дүрэм бас хууль ёс үйлчилдэг улсад бол үр дүнг үгүйсгэх байсан.

Иргэн
Иргэн
7 сар 13, 2024 22:45

Баянмөнх аварга 10 дахь удаагаа түрүүлэхийн тулд Д, Цэрэнтогтох аваргыг яааж ямар аргаар давлаа яг тэр жудаггүй аргыг давтлаа!!! Монгол тулгатны 100-н эрхэм нэвтрүүлэгт оролцохдоо Цэрэнтогтох аварга ийм жудаггүй явдлыг дахиж монгол бөхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад бүү давтаарай гэж захиж байсан!!! Та бүхэн нөхөж үзээрэй!!! Зорилгодоо хүрэхийн тулд юууч хийхээс сийхгүй ширэн нүүртэй байж болохгүй!!! Үйлс бүтэхгүй

Зочин
Зочин
7 сар 13, 2024 23:27
Reply to  Иргэн

Дөрвөдүүдээс өөдтэй юм гарахгүй л дээ

Зочин
Зочин
7 сар 13, 2024 22:46

Хэдэн минут ухрах,ухарч болох дүэм бна вэ. Хөлийн цэц хүлцэнгүй байсан тэдэнд арга хэмжээ ав

Цогт
Цогт
7 сар 13, 2024 23:21
Reply to  Зочин

Бэртсэн бөхийг амлаж дархан аварга болсон өөр дархан аварга бна уу? Аргаа барсан гэх үү, ухаан зарсан гэх үү, увайгүй, жудаггүй гэх үү....

Зочин
Зочин
7 сар 14, 2024 06:12

Шинэ цагийн Жигмэд

Зочин
Зочин
7 сар 14, 2024 06:53

Монгол бөх сумо 2-ыг харьцуулая. Ялгаагүй том жижиг, хөгшин з�##�уу бөхчүүд хоорондоо барилддаг, гэхдээ манайх шиг зугатаж бус давшиж барилдах ДҮРЭМТЭЙ. Манай бөх эсрэг дүрэмтэй болохоороо хөгждөггүй, мөн бөхийн холбоо нь ч бөөн хэрүүл хагар�##�тай. Энэхүү дүрэм нь муу санааг хөхүүлсэн, оршихуйн хуультай зөрчилдсөн болохоор ард түмэн сайн муу болон зөв бурууг ялган таних билигийн ухаанаараа шүүн таньж, бурууг буруушааж зөвийнх нь т�##�д ороод байгаа юм. Ер нь �##�иваа шашин, мөн улсын хууль, байгууллага холбоодын дүрэм журмууд оршихуйн хуультай эс зохирч зөрчилдөх аваас устан мөхөх жамтай.

Зочин
Зочин
7 сар 14, 2024 07:02

авшиж бус ухарч барилдан, гишгэдэл �##�дуулан давах нь хүнийг ар нуруунаас хутг�##�ах шиг увайгүй үйлдэл. Энэ мэт увайгүй үйлдлийг дүрэмдээ оруулсанаараа монгол бөхийн хэрүүл дуу�####�ггүй юм, одоо үүнийг х�##�ах цаг болсон.

Зочин
Зочин
7 сар 14, 2024 09:29

Зорилго нь аргаа зөвтгөнө гэхээрээ ёс суртахуунгүй , муу муухай зүйл , буруу үлгэр дуурайл�##�ыг мандуулна. Саяхан л коммунизм байгуулахад саад боллоо гээд олон мянган хүнээ хөнөөж байсантай харьцуулахад жижиг юм шиг боловч " авч идэхийн агаар нэгэн буй за"

Гоё харагдсан
Гоё харагдсан
7 сар 14, 2024 10:45

Үр дүн чух�##�. Н.Батсуурь аварга ёстой мундаг хашир хүлээцтэй тэвчээртэй уха�##�аг жинхэнэ Монгол эр хүн мөн байлаа.Өрсөлдөгчөөсөө ухарч бгад хуулийн дагуу ухрах эрхгүй болонгуутаа боломжийг ашиглан уран мэхээ хийж даван түрүүлсээн. Хууль бус буруу юм байхгүй ш дээ. Х�##�х нэр зүүсэн ганц нэг эрлийзүүд бариад идчив дээ

Гоё харагдсан
Гоё харагдсан
7 сар 14, 2024 10:54

Ижилхэн Монгол үндэстэн шдээ .Ястангаар н ялгаварлах хэрэггүй зүгээр орхи. Хойшид хууль дүрэм журамандаа өөрчлөлт шинэчлэлт хийгээд 10 минутаас илүү ухарсан бөхийг унсанд тооцох н зөв буй за

Гоё харагдсан
Гоё харагдсан
7 сар 14, 2024 10:59

Үр дүн,үйл явц �##�ь �##�ь н чууха�##�.Цагаас илүү удаан барилдаж ард иргэд үзэгч наадамчин олоныг чилээхгүй байх аваас зохилтой ажгуу

Зочин
Зочин
7 сар 14, 2024 11:02

Ганц Батсуурь ч биш өнөөгийн монгол бөхийн байж байгаа царай нь л энэ ш дээ, ямар ч уран, тансаг барилдаан байхгүй, жин массаар түрий барьж хавь ойроо з�##�хааж барилдах дүүр эсгэх нь жишиг болчихсон зүйл ш дээ, дээр Батсуурь мэтийн хувь хүн нь ёс зүйгүй бол бол бүүр хүн хог ш дээ

Гоё харагдсан
Гоё харагдсан
7 сар 14, 2024 11:02

Үр дүн үйл явц айль айль н чухайл гэж /айл / үг оруулж бичив ээ би засаж уншина уу

Нэртэй
Нэртэй
7 сар 14, 2024 11:15

Яасан ч байсан эцэсийн эцэст уран мэхээн хийж давсан бөхчүүд зөндөөн байсан байдаг байх ч болно.Мэх хийж давсан л бол давсан. Хэнийг ч байсан муулахгүй бид дэмжинэ

Зочин
Зочин
7 сар 14, 2024 15:09
Reply to  Нэртэй

Тийм тийм мөнгөтэй болохын тулд юу ч хамаагүй хулгайлдаг улс төрчидтэй давахын тулд ямар ч аргаар хамаагүй давдаг бөхчүүдээ дэмжээд бай дэмжээд бай эцсийн үр дүн нь их л сонирхолтой үр дүн гарна даа

ИРГЭН
ИРГЭН
7 сар 14, 2024 12:19

Монголд,,,,Луйвар , Булхайгүй, Ёс зүйтэй, Хууль дүрэм юм гэж байхаан байж,,,, Наадамаа хүртэл Хэрүүл маргаангүй хийж чадахгүй байна ш дээ,

Зочин
Зочин
7 сар 14, 2024 14:47

Энэ батсуурь Монгол бөхийн түүхэнд огт байгаагүй байх ч ёсгүй бөхөнцөр юм байна гэдгийг л улс даяараа харлаа ш дээ

Зочин
Зочин
7 сар 14, 2024 19:23

Хүн хог Батсуурь

Зочин
Зочин
7 сар 14, 2024 21:00

Бөх төр хоёр хог болжээ.

Зочин
Зочин
7 сар 14, 2024 22:31

Давсан уу.?Давсан. Гүйцээ ямар ч дүрэм зөрчөөгүй.

Иргэн
Иргэн
7 сар 15, 2024 00:48

Orhonbayarig demjih geed yadchih yum tiim ontsgoi yum haragdahgui l bndag zaluu hunii erch gevel Batsuurit ch bas tiim erch bsan, Orhonbayar uneheer tiim abiyastai Yun bol tsaashid haruulah bizee ard tumen harahiig husej bna davahiin tuluu aimaar shataj uhaangui uildel hiine ulairan dogshitj bsaniig ni irged harlaa aliv haruulchih

Зочин
Зочин
7 сар 15, 2024 08:00

БОЛЬЦГОО ЯМАР МУУХАЙ ХЭРҮҮЛ Ч ХҮҮРНҮҮД ВЭ. ОРХОНБАЯР УНАСАН БАТСУУРЬ ТҮРҮҮЛСЭН БОЛЛОО. ЖИЛ ЖИЛИЙН НААДАМЫГ ХЭРҮҮЛТЭЙ БАЙЛГАХ ЯМАР ДУРТАЙ ЮМ БЭ. БОЛЬЦГОО

Зочин
Зочин
7 сар 15, 2024 10:37

Энэ улсын ирээдүй үеийнхэнд ийм муухай үлгэр үзүүлж огт болохгүй. Маш муу жишээ, энэ удаагийнх баассууриар төгсөх болтугай. Бусад бөхчүүд анхаарч эр хүн шиг, бөх хүн шиг жудагтай байхад болно доо.

Зочин.
Зочин.
7 сар 15, 2024 12:54

Монголчуудад хугацаа ер хэрэггүй юу? Ухарч зугтаах нь тэмцээн ур�##�даанд зохимжтой юу ? Монгол бөхөд жудаг, нинжин сэтгэл гэж байх ёстой юу? Луйврын аргыг барилдааны мэх гэх үү? гээд олон асуудлыг журамлаж дүрмээ тодорхой болгох хэрэгтэй байна. Цаашдаа гараар газар тулсныг, т�##�байгаас зугтаж гарсныг, барилдаж байгаа бөхийнхөө хүчний үйлчлэлд т�##�байгаас гарсныг ялагдсанд тооцох, Цолны илүүгээр ам�##�ж аваад 20 мин-д(барилдах хугацааг цагаар биш 20 мин-аас хэтрүүлэхгүй байхаар тогтоох) давж чадаагүй тохиолдолд аманд очсон бөхийг давуулж байх гээд олон өөрчлөлт хэрэгтэй байна аа.Ер нь том цолтойг додомддогоос болоод цолны төлөө хэдэн ТЭРБУМ хаяж байгаа шүү, ард түмэн бид бол з�##�уу, бага цолтой нь давж байв�##� ихэнхдээ баярладаг. Ер нь ЭРС ӨӨРЧЛӨЛТ хэрэгтэй байна аа !!!

Туяа
Туяа
7 сар 15, 2024 13:34

Нутгаар бараг л т�##�цаагүй болов уу.Батсуурийн гаргаад бгаа үйлдэлд л эгдүү хүргээд бгаа юм даа

Зочин
Зочин
7 сар 15, 2024 15:46

Ёстой новшийн аврагадаа хог

Зочин
Зочин
7 сар 15, 2024 21:06

Тэнгис минь чи юу бичих гээд юу бичээд байгаа хөөрхөн золиг вэ, нутаг ус гэсэн үзэл ердөө байхгүй, жудаг л үгүйлэгдэж байгаа дээр марг�##�дсан. олныг т�##�цуулж, хаг�##�ан бутаргах гэсэн юм л бичих юм даа. юм бичиж чадахгйү байж яах гэж ийм юм бичдэг юм бэд�##�д ор

Иргэн
Иргэн
7 сар 15, 2024 22:16

Барилдахгүй эвийлж энхрийлэх гэж т�##�байд гарах юм уу хаха

Зочин
Зочин
7 сар 15, 2024 22:19

Үр дүнд хүрхийн тулд үйл явцыг өрнүүлдэг юм . Улсын наадамд түрүүлэхийн тулд уха�##�аг үйл явц хэрэгтэй болхоос улайран дайрч улангасан савсагнахын хэрэггүй ээ. Өчүүхэн ийм ш�##�бааг лугаа зүйлийг бичигч хүнд Тэнгис хэмээх нэр нь томджээ. Тэнгис гуай та өөрөөсөө жудаг гээч юмыг, бас өөрийнхөө цэцэрхэсэнчлэн "хаяв�##� зохих араншин"-гаа өөрийнхөө дотор хүнтэй шүүн хэлэлцэгтүн .

Зочин
Зочин
7 сар 16, 2024 01:44

Saihan zalaad baigaarai tiim aimaar margasn garaagui shuu hu, zarim jiluuded ilt luivarddag baisaniig ard tumen martaagui naymdorj danzan guai 2 bol junhene luivarchin baisan ulun humuus gej ard tumend nertei uldsen baidag Sanjaadamba iig Sodnomtoi barilduulj davuulj bailaa purew dagviig burentugstei daraa ni ganjidiig sanjaatai gej met bituu luivar bsan harin kamer kameriin hucheer naadam gaigui ungurch bna hu bichvel 2laa Saihan buchildeh uu hu

Зочин
Зочин
7 сар 16, 2024 07:40

Тэнгис гэгч ш�##�бааг шиг заваан хорчин хутгуур нөхөр чи монголчуудыг т�##�цуулан хагар�##�дуулах зорилгоор ийм зүйл бичсэн байна. Урьд зүгт байдаг манай монголчуудын яс цусны тасархай эрлийзсэн нөхдүүд иймэрхүү зан гаргах нь элбэг нэр нь ч чамтай адилхан байдаг.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 23:18

Жингэр нохойнууд хуцаж л байдаг.Жингийн цуваа явж л байдаг даа.

Холбоотой мэдээ

Back to top button