Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

АНУ-ын гурван мужид сум зардаг худалдааны машин байрлуулжээ

Япон улсын өнцөг булан бүрд янз бүрийн бараа зардаг худалдааны машин байдаг билээ.

Тэгвэл АНУ-ын гурван мужид галт зэвсгийн сум зардаг худалдааны машин байршуулсан байна.

“American Rounds” нэртэй компани тэдгээр машинуудыг Алабама, Техас болон Оклахома мужид байрлуулжээ.

Тус компани мэдэгдсэнээр худалдааны машин нь худалдан авагчийн мэдээллийг шалгахдаа хиймэл оюун ухаан, нүүр таних технологи ашиглах юм.

Ингэснээр худалдан авагчийн насыг болон бичиг баримт өөрийнх нь болохыг шалгаж чадна гэж “American Rounds” компани мэдэгджээ.

Тус компанийн захирал Грант Мэйжерс хэлэхдээ 2023 онд орон нутгийн дэлгүүрүүд компанийнх нь технологийг ашиглан галт зэвсгийн сум худалдах санал тавьсан гэсэн юм.

АНУ-ын Согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг, дэлбэрэх бодисын товчоо (ATF) мэдэгдэхдээ “Галт зэвсгийн сум зарахад холбооны тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэхдээ сумны арилжаа нь тухайн мужийн хуулийн дагуу явагдах ёстой” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button