Нийгэм мэдээ

ГССҮТ: Наадмын өдрүүдэд 125 хүн мориноос унаж гэмтсэн байна

Үндэсний их баяр наадмын амралт буюу долдугаар сарын 10-16-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3,506 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал

  • Том хүн 2,113
  • 0-18 насны 1,393 хүүхэд байна.

Энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс том хүн 304, 0-18 насны 179 хүүхэд байжээ.Түүнчлэн мориноос унаж гэмтсэн 125 тохиолдол гарсан байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол 10-18 насны хүүхэд 53 байна.

Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж.

Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-18 насны хоёр хүүхэд байсныг тус төвөөс мэдээллээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button