"Парис-2024" зуны олимпод эх орноо төлөөлж, оролцох тамирчид

"Парис-2024" зуны олимп ес хоногийн дараа эхэлнэ. Манай тамирчид бэлтгэлээ базаасаар байна.
Энэ удаа манай улс 32 тамирчнаа дэлхийн олимпод сойж байна. Тэдэнтэй танилцъя.
Байт харваа: Б.Отгонболд

"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын төлөөх өрсөлдөөнд БНХАУ-ын харваач Жи Шиан Шоу-г 6:2-оор буулган авснаар, Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны харваач болсон.
Түүний хувьд 45 жилийн дараа байт харвааны анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн нь энэ юм. Үүгээр тэр "Парис 2024" Олимпын эрхээ авсан билээ.
Хөнгөн атлетик: Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа

Данийн Копенхаген хотод болсон “Парис-2024” зуны Олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн уралдаанд МУГТ Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, Олимпын наадамд өрсөлдөх болзол хангасан.
Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцсон тамирчин дэлхийд үгүй. Тэгвэл энэ түүхийг Монголын тамирчин 43 настай Б.Сэр-Од маань бичнэ. Түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон цор ганц марафонч юм.
Харин Г.Хишигсайханы хувьд гуравдугаар сард Олимпын эрхээ авсан. "Токио марафон" тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 секундээр барианд орсноор наймдугаар байрт бичигдэж Монголын марафончдоос "Парис 2024" олимпын эрх авсан анхны тамирчин болсон юм.
Тэгвэл Монгол Улсын 20 удаагийн аварга, “Улаанбаатар марафон”-ы зургаан удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа Сөүлийн марафонд уралдаж, долдугаар байр эзэлснээр олимпын эрхийн болзлыг хангасан.
Тэрбээ эмэгтэйчүүдийн 42 км 195 мeтр зайг 2:24:45 цагт туулсан амжилтаар шилдэг 10-т шалгарсан цор ганц ази тамирчин болсон билээ.
Бокс: О.Есүгэн, М.Энхжаргал

Эмэгтэйчүүдийн -50 кг-д Ханжоу-2023 Азийн наадмаас эрхээ авсан О.Есүгэн болон Тайландад болсон сонирхогчдын боксын олимпын эрхийн сүүлийн тэмцээнээс 54 кг-ын жинд эрхээ авсан ОУХМ М.Энхжаргал нар Францыг зорино.
“Парис-2024” олимпын эрх олгох боксын спортын тэмцээн Тайланд улсад зохиогдож, өндөрлөлөө. Манай улсаас нийт эрэгтэй, эмэгтэй жинд 11 тамирчин өрсөлдөж, нэг тамирчин эрхээ авсан юм.
Харин эрэгтэй боксчид Парист болох 33 дахь олимпын наадмын эрхээ авч чадсангүй, өнжинө.
Дугуй: С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртсэн.
Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисыг зорих болсон билээ.
Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” Олимпоос хойш 28 жилийн дараа Олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорино.
Жүдо: Э.Ариунболд, Б.Эрдэнэбая, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн, О.Хүслэн, А.Адъяасүрэн

Жүдо бөхийн төрөлд хамгийн олон буюу 10 тамирчид оролцох юм.
Эрэгтэй төрөлд:
- -60 кг ОУХМ Энхтайваны Ариунболд
- -66 кг МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү
- -73 кг ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр
- -100 кг ОУХМ Батхуягийн Гончигсүрэн
- +100 кг ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэй төрөлд:
- -48 кг ОУХМ Бавуудоржийн Баасанхүү
- -52 кг ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам
- -57 кг МУГТ Лхагватогоогийн Эхрийлэн
- -78 кг ОУХМ Отгонбаярын Хүслэн
- +78 кг ОУХМ Амарсайханы Адьяасүрэн тус тус хүчээ сорино.
Буудлага: Э.Даваахүү, Н.Баяраа, О.Есүгэн

Индонезийн Жакарта хотноо болсон буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос Н.Баяраа 583 оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпын эрхээ хүртсэн.
ИйнхүүОлимпын наадамд одоогийн байдлаар Монголын гурван буудагч ( О.Есүгэн, Э.Даваахүү , Н.Баяраа) цэц сорихоор болсон.
О.Есүгэн, Э.Даваахүү нарын хувьд хамгийн сүүлд Герман улсын Дортмунд хотноо болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. О.Есүгэн 10 метрийн зайн хийн урт бууны дасгалд 251.5 оноо, ОУХМ Э.Даваахүү мөн зайн гар бууны дасгалд 239.4 оноо авч тус тус дэд байранд шалгарсан байна.
Усанд сэлэлт: Б.Энхтамир, Б.Энххүслэн

Тэдний хувьд бага наснаасаа л хамтдаа усанд сэлэлтийн спортоор тууштай хичээллэж буй.
ОУХМ Б.Энххүслэн өнгөрсөн жил Ханжоугийн Азийн наадамд оролцож байсан бол түүний дүү Б.Энхтамир бэлтгэл хангагчаар урд хөршийг хамтдаа зорьж байв.
Монголоос анх удаа эгч, дүүс олимпын наадамд оролцож буй тохиолдол болж байна.
Хүндийг өргөлт: М.Анхцэцэг

Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд болзол хангасан.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм.
Чөлөөт бөх: Т.Тулга, Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Хулан, Б.Хонгорзул, П.Орхон, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан

Чөлөөт бөхийн төрөлд Жүдо бөхийн араас хамгийн олон буюу 9 тамирчид оролцох юм. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг олимпын эрх олгох тэмцээнүүдээс доорх тамирчид маань эрхээ авсан билээ.
- 50кг, Долгоржавын Отгонжаргал
- 53 кг, Бямбасүрэнгийн Хулан
- 62 кг, Пүрэвдоржийн Орхон
- 68 кг, Энхсайханы Дэлгэрмаа
- 76 кг, Энх-Амарын Даваанасан
- 65 кг, Төмөр-Очирын Тулга
- 86 кг, Бямбасүрэнгий Бат-Эрдэнэ
- 125 кг, Мөнхтөрийн Лхагвагэрэл
- 57 кг, Болдсайханы Хонгорзул
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрэгтэй бокс харамс�##�тай!!! Найдвар байдаг юмсан даа. Ажлаа хийж чадахгүй нь болимоор юм.
Шууд үнэнийг хэлэхэд хулгайч Сү.Батболдын ямар ч чадваргүй, мулгуу тэнэг хүүхдийг МҮОХ- ны ерөнхийлөгчийн �##�бан туша�##�аас �######�уулахгүй бол энэ хэдэн тамирчин, эх орны нэр хүнд шууд болон дам хэлбэрээр хохирсоор байх болноо.
Амжилт хүсье ...
bugdeeree shal archij baigaad irne dee ed nar
Амжилт хүсье.сайн яваад ирээрэй.
Манай эмэгтэйчүүд маань энгэр чангатай байв�##� дэлхийг эзэгнэнэ шүү амжилт �##�т байгаа байгаа
Батболдын хүү Баттүшиг олимпийн хорооноос �######�ах цаг болжээ.
БАТНАСАН ГЭДЭГ ГАРРИЧИН
НОХОЙН ГӨЛӨГ БОКСЫГ ХОРЛОЛОО.
АСАР ТОМ ГАРЗ ШҮҮ
ХҮҮРИЙГ БУУДАЖ АЛ
БАТТҮШИГ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ИХ ЗАНТ ПЭЭДГЭР ХҮҮР ЮМ
МҮОХ-НЫ ДАРГА ГЭДЭГ ЧУХАЛ АЛБАН ТУШААЛЫГ СҮ.БАТБОЛДЫН БАТТҮШИГ БАРАХГҮЙ ЭЭЭ. ААВЫНХАА ИДСЭН УУСАНД ХАНАДАГГҮЙ ШУНАЛ ВЭ ДЭЭ. БОЛЬ БОЛЬ????