СПОРТ

Танилц: 2024 онд манай улсад болох олон улсын тэмцээний хуваарь

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан манай улсад 2024 онд олон улсын чанартай хэчнээн тэмцээн уралдаан болохыг танилцуулж байна.

Энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай найман уралдаан тэмцээнийг Монгол улсад зохион байгуулж байна. Он гарсаар мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. 

Харин энэ оны долдугаар сарын 22-28-ны өдрүүдэд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн X наадам, есдүгээр сарын 16-28-ны өдрүүдэд снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, тус сард кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Эдгээр тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулсaнаар эдийн засгийн орлого нэмэгдэх сайн талтай. Өнгөрсөн онд пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан юм.

Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум, зочид буудал, ресторанд 5.7 тэрбум, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг буюу нийт 14 тэрбум төгрөгийн орлого орсон билээ.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button