СПОРТ

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ

"ПАРИС 2024" зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийхэд долоо хоног үлдлээ. Эдгээр өдрүүдэд Франц улсад орон орны зочид хүрэлцэн ирсээр байна. Монголын багийн түрүүч Парис хотыг зорих бэлтгэлээ хангаж эхэлсэн ба жүдочдийн бүрэлдэхүүн зэрэг эхний хэсэг явахад бэлэн болжээ. 

"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадмын нээлт ирэх долоо хоногийн Баасан гаригт болж, маргааш нь буюу долдугаар сарын 27-оос жүдо бөхийн тэмцээн эхэлнэ. Манай жүдочид бэлтгэлээ бүрэн базаасан ба олимпын мeдальтнууд туршлагаасаа хуваалцан залуучуудаар бүрдсэн багтаа амжилт хүслээ. Жүдо бөхийн шигшээ багаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 10 тамирчин оролцохоос гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө.

Ирэх долоо хоногийн Бямба гаригт эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Б.Баасанхүү нар барилдана эхлүүлж жүдочдыг салхийг хагалах юм. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ. 

"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадам эхлэхэд долоо хоног үлдлээ. Харин Монголын жүдочид нээлтийн маргааш өдрөөс эхлэн тэмцээнээ эхлүүлнэ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button