СПОРТ

ААШТ U15: О.Намуун хүрэл медаль хүртлээ

Тайландын Срирача хотноо энэ сарын 16-24 өдрүүдэд U15, U20 насны ААШТ зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчдын анхны медалийг эмэгтэйчүүдийн 50кг-д өрсөлдсөн О.Намуун хүртжээ.

Тэрбээр эхлээд эзэн орны бөх Понтип Сириратыг 6-0 харьцаатай ялж, хэсгийн аваргын төлөө Японы тамирчин Канна Такаражимад ялагдан, хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Назерке Уразбековаг 9-6 харьцаатай ялжээ.

Тус тэмцээнд оролцож буй Монголын багийн дасгалжуулагчаар “Алдар спорт хороо”-ны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин Б.Одончимэг, Дархан Эрхэт клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нар ажиллаж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button