ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

Монголын талаар “Google” орчинд хамгийн их хайгддаг 10 асуулт

Дэлхийд тэргүүлэх хайлтын систем болох "Google” орчинд Монгол улсын талаар хамгийн их хайгддаг 10 асуултыг танилцуулж байна.

Жич: Орон, орны хэрэглэгчдийн хайлт хийж буй сэдвийн давтамжийг "Google” системийн алгоритм боловсруулж, хамгийн ихээр хайгддаг асуултуудын жагсаалтыг гаргадаг. Харин хариулт хэсэгт тус асуултад хамгийн зөв хариулт өгч чадах мэдээллээс иш татаж байршуулдаг. Иймээс АСУУЛТ, ХАРИУЛТ, ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ гэсэн гурван хэсгийн хамт уншигчдад хүргэж байна.

Тайлбар: Монголын талаар хамгийн их хайгддаг эхний 10 асуулт

АСУУЛТ 1: Монгол руу аялахад хэр аюулгүй вэ?

ХАРИУЛТ: Монгол улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад гэмт хэргийн гаралт багатайд тооцогдоно. Гэхдээ халаасны хулгай тэргүүтэй жижиг хэргүүд гаралгүй яах вэ. Манай аюулгүй байдлын мэргэжилтнүүд хэрхэн биеэ аюул эрдэлээс хамгаалж явах талаар зөвлөгөөг хүргэж байна. Азидаа хамгийн бага гэмт хэргийн гаралттай энэ оронд та асуудалд орно гэж тийм ч ихээр санаа зовних хэрэггүй...

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: “Монгол улс аюултай юу?” нийтлэл, Worldnomads.com


АСУУЛТ 2: Монгол юугаараа хамгийн алдартай вэ?

ХАРИУЛТ: Монгол бол Орос, Хятад хоёр орны дунд хавчуургатай талх мэт байршилтай, далайд гарцгүй улс юм... Монгол орон уудам тал нутгаараа алдартай. Уламжлалт мал аж ахуйн хэв маягт нь тохирсон өвсөрхөг бэлчээрийн тал нутаг хаа сайгүй үргэлжилнэ. Гэхдээ уулс бүхий нутаг, элсэн цөл ч бий гэдгийг мартаж болохгүй...

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: “Монголчуудын тухай фактууд, тэдний хэл, шашин ба түүх” нийтлэл, Thoughtco.com


АСУУЛТ 3: Монголчууд хятад хүмүүс мөн үү?

ХАРИУЛТ: Монгол үндэстний цөөнх болох багагүй иргэд Хятадад амьдардаг. БНХАУ-д иргэншилтэй 55 янзын үндэстний цөөнх байна гэсэн тоо баримт бий. Үүнээс ойролцоогоор 5.8 сая нь Хятадад амьдарч буй Монгол үндэстний цөөнх юм.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: “Хятад дахь Монголчууд” нийтлэл, Wikipedia.com


АСУУЛТ 4: Монгол гэж тусгаар тогтносон улс уу?

ХАРИУЛТ: Тийм, Монгол улс Хятадын нэг хэсэг биш. Монгол төв Азид тусгаар тогтносон, өөрсдийн хэлээр ярьдаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламент, цэрэг армитай орон. “Монгол” гэдгээрээ бахархдаг 3 сая иргэн далайд гарцгүй энэ нутагт амьдардаг.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: “Монгол улс Хятадын нэг хэсэг мөн үү” нийтлэл, Tripsavvy.com


АСУУЛТ 5: Монгол руу аялахад өртөг өндөртэй юу?

ХАРИУЛТ: Монгол гайхамшигтай байгалтай орон. Монгол руу аялахад өртөг өндөртэй юу? Тийм ээ, тэдгээр гайхамшигтай байгалийг үзэхийн тулд чамгүй зардал гаргах хэрэгтэй болно. Монголын нийт 3 сая хүн амын тэн хагас нь Нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг. Ийм учир хүний хөл ч хүрээгүй алс захын онгон зэрлэг байгаль тэнд бий.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: "Монгол руу аялахад өртөг өндөртэй юу? Монголыг зорих 9 шалтгаан” нийтлэл, Untoldwanderlust.com


АСУУЛТ 6: Монгол руу явахад ямар нэг вакцин хийлгэсэн байх шаардлагатай юу?

ХАРИУЛТ: Тийм, Монголд амьдрахад заавал хийлгэсэн байх ёстой вакцинууд гэж бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсний дагуу А, Б гепатит, менингит, улаан бурхан, гэдэсний хижиг, галзуу, гахайн хавдар зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэхийг шаарддаг.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: "Монгол - Аяллаас өмнө хийлгэх вакцинууд” нийтлэл, Passporthealthusa.com


АСУУЛТ 7: Улаанбаатар аюултай юу?

ХАРИУЛТ: Аюул, осол Улаанбаатарт хүлээж байгаа. Мэдээж эндхийн сүм хийд, музей, соёл амралтын газрууд нь таны хэзээ ч мартахгүй дурсамжийг бүтээлцэх болно. Гэвч илүү болгоомжтой, аюулгүй байя гэж бодож байгаа бол доорх анхааруулгуудтай танилцаарай.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: "Улаанбаатарт аюулаас сэргийлэхэд туслах зөвлөмжүүд” нийтлэл, Smartertravel.com


АСУУЛТ 8: Монгол улсын хүн амын дундаж цалин хэд вэ?

ХАРИУЛТ: Монгол улсын дундаж цалин 2019 оны байдлаар 966 мянган төгрөг буюу 394 ам.доллар байна. Эх сурвалж: gogo.mn

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: "Монголын дундаж болон доод цалингийн хэмжээ” нийтлэл, Checkinprice.com


АСУУЛТ 9: Монгол руу явахын тулд виза авах шаардлагатай юу?

ХАРИУЛТ /Зөвхөн АНУ-ын иргэдэд зориулсан илэрц гарч ирж байна/: Хэрэв 90 хоногоос дотогш хугацаанд зорчих бол виза гаргуулах шаардлагагүй. Гэвч гадаад пасспорт тань Монголд бууснаас хойш дор хаяж 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Мөн 30-с илүү хоног байх бол ирснээс 7 хоногийн дотор Гадаадын иргэн харьяатын газарт хандаарай.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: "АНУ-ын иргэдэд зориулсан мэдээлэл” нийтлэл, Mn.usembassy.gov


АСУУЛТ 10: Монгол руу аялахад жилийн ямар үе хамгийн тохиромжтой вэ?

ХАРИУЛТ: Зургаадугаар сар хамгийн тохиромжтой, магадгүй долоодугаар сар арай халуун байх болов уу. Монголын цаг уур маш хуурай учир та өчүүхэн төдий ч чийгшил мэдрэхгүй. Зуны улирал Монгол руу аялахад хамгийн тохиромжтой, ялангуяа зургаа болон наймдугаар сард. Харин Монголын өвөл асар хүйтэн болдог.

ХАРИУЛТЫН ИШ ТАТАЛ: "Улаанбаатар луу аялахад ямар улирал хамгийн тохиромжтой вэ?” асуулт, хариулт, Tripadvisor.com


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-06 12:35

Вакцин гэсэн 6-р асуултын хариулт арай хэтэрнээ. 7 вакцин хийлгэж байж ая�##�даг улс дэлхийд байхгүй. Олон улсын хэмжээнд шар чичрэгийн вакцин шаарддаг орон бол бий. Ингэж бичээд байв�##� манай улсад хэн аялж ирэх вэ дээ.

ХАРИУЛТ
ХАРИУЛТ
2019-12-10 22:12
Reply to  Зочин

Байгаө шүү. Африк хийлгэдэг. Хийлгээгүй бол оруулдаггүй юм байна лээ

Зочин
Зочин
2019-12-07 22:15
Reply to  Зочин

Буруу сурт�##�чигаа байх юм

Холбоотой мэдээ

Back to top button