УРЛАГ

ИДОЛ 2024: Монголын уран нугараачид хүрэл цомын эзэн боллоо

ОХУ-ын Москва хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “ИДОЛ 2024” олон улсын циркчдийн тэмцээн өчигдөр /2024.07.21/ өндөрлөжээ.

Энэ сарын 19-нд эхэлж, гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 17 орны 200 гаруй жүжигчин оролцсон байна. Жилээс жилд өргөжиж, оролцогчдын чансаа, үзүүлбэр сайжирч буй энэхүү тэмцээнд манай улсаас “Икс Роузис” уран нугаралтын компанийн жүжигчид оролцож, хүрэл цом хүртжээ.

Монголын уран нугараачид дэлхийд өндөрт чансаатай бөгөөд оролцсон тэмцээн бүрээсээ медаль, цом хүртдэг уламжлалтай. Тэгвэл тэднийг уг буухиад энэ удаа Москвагийн алтан манежнаа “Икс Роузис” компанийн нугараачид үргэлжлүүлсэн байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button