СПОРТ

“Сарлагийн баяр” бэсрэг наадам маргааш болно

"Сарлагийн баяр" бэсрэг наадам маргааш буюу долоодугаар сарын 23-нд болно. 15 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр Хясаа гэх газарт болно.

Энэхүү баяр нь монгол сарлагийн онцлог, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг түгээх, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг сурталчлан түүгээр дамжуулан аялал жуулчлалыг таниулж, түгээн дэлгэрүүлэх онцлогтой.

"Сарлагийн баяр" бэсрэг наадмын үеэр:

  • Сарлагийн парад
  • Сарлаг бугуйлдах, булгиулах
  • Сарлагийн уралдаан
  • Хос сарлаг шалгаруулах
  • Сайхан бух шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2024 18:08

Баярлаж наадамдах шолтаг мундахгүй олчих юмаа. Сарлагийн баяр, тэмээний баяр, түмэн адууны баяр.. Хадландаа яараасай

Back to top button