Top StoriesНийгэм мэдээ

"Хүн бүр математикч болох албатай ч байж мэднэ": Монголын залуу математикчдийн гэрэлт ирээдүй

"Хүн бүр математикч, физикч байх албагүй. Гэхдээ энэ талаар ерөнхий мэдлэгтэй байхад амьдрал хийгээд цаашдын ирээдүйд чухал хэрэгтэй" хэмээх үг ЕБС-ийн багш нарт амны уншлага мэт байдаг. Тэр ч утгаараа хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож, хүлээж авахгүй тохиолдол их гардаг. Анхнаасаа буруу ойлголтоор энэ хичээлийг хамгийн хүнд хэцүү мэт тайлбарлаж өгснөөр "Хэзээ ч чадахгүй юм байна" гэсэн далд ухамсартай болчихож байгаа юм.

Зарим сурагчдад маш хүнд боломжгүй мэт бодлого заримд нь эсрэгээрээ ойлгомжтой тодорхой байх тохиолдол олон. Энэ мэдрэмж, чадварыг нээх, хөгжүүлэх зорилгоор сурагчдын дунд математикийн стандарт бус мэдлэгийн хүрээнд математикийн олимпиадыг зохион явуулдаг.  

Олон улсын математикийн олимпиадад оролцох санаачилгыг Европын биш улс орнууд дундаас Монгол Улс хамгийн түрүүнд гаргаж 1964 оноос эхлэн оролцож бөгөөд дотооддоо 1960 оноос олимпиадыг анхлан зохион байгуулж эхэлсэн байдаг. 

Юуны түрүүнд математикийн олимпиад гэж юу вэ. Яагаад математикийн олимпиадыг зохион байгуулах нь чухал тухай МУИС-ийн математикийн тэнхимийн багш Г.Баярмагнайгийн 2018 онд өгсөн ярилцлагадаа хэрхэн тайлбарласныг хүргэе.

Түүхэн талаасаа, соёлт хүн төрөлхтний хамгийн анхны математикийн олимпиад одоогоос 120 гаруй жилийн өмнө Унгар улсад зохион байгуулагдсан байдаг. Тухайн үед Унгарын парламентад үүссэн шашин шүтэх эрх чөлөө болон иргэний эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд зөв чиглэл гаргаж энэ асуудлыг ойлгуулах талаар дэмжлэг үзүүлээч хэмээх хүсэлтийг Физик, Математикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч "Roland Eötvös" гэдэг хүнд парламентаас тавьж Боловсролын сайдаар урьж ажиллуулж байсан гэдэг.

Энэ чухал бөгөөд дурсгалт үйл явдалд талархаж нэг талаас шинжлэх ухаанд хамаатай, нөгөө талаас ерөнхий боловсролтой  холбоотой ямар нэг чухал ажлыг нийгэмлэгийн зүгээс хийхээр шийдвэрлэжээ. Авьяаслаг залуусыг илрүүлэх, зөвхөн оюун ухаанаар мэдэрч болох уран сэтгэлгээг нээж гаргах зорилго бүхий олимпиад зохион байгуулах нь оновчтой гэсэн шийдлийг тэд гаргаж хэрэгжүүлсэн. Хамгийн анхны математикийн олимпиадын энэхүү зорилго, үзэл санаа өнөөдөр ч мөн хадгалагдсаар  байна.           

Математик талаасаа, өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн төрөлхтний бүтээсэн математик боловсролын зарим хэсгийг системтэйгээр стандартчилж нийтэд үе шаттайгаар олгож болдог байхад харин зарим хэсэг нь төвөгтэй байдаг. Энд бид роботын сурч хийж чадах болон чадахгүй зүйлүүдтэй хамаатай асуудлын талаар ярилцаж байж магадгүй юм.

-Математикийн олимпиад нь хүний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, математик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүн төрөлхтний соёлын нэг хэсэг-

Бидний ерөнхий боловсролын болон дээд сургуульд олж авч буй математикийн боловсрол бол бүгд стандартчлагдаж буй хэсгийг төлөөлнө. Жишээлбэл, квадрат тэгшитгэлтэй холбоотой ойлголт, томьёог ямар ч хүнд зааж болно, ямар ч хүн эзэмшээд ашиглах боломжтой. Хувь хүний чадамж, орчин нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй хугацаа л шаардах болохоос бүгд суралцах боломжтой. Хүн төрөлхтний олон үеийн туршид хуримтлуулсан мэдлэгийг системчилж бага, дунд, ахлах, дээд сургуульд зааж байгаа.      

Стандарт бус хэсгийг урлагтай дүйцүүлж тайлбарлах нь түгээмэл байдаг, тухайн хүнд байгалиас өгсөн өгөгдөл гэх юм уу мэдрэмжээс хамаарч эзэмшдэг сэтгэлгээний ур чадвартай холбоотой асуудал юм. Жишээлбэл, 40 хүүхэдтэй ангид овог нь ижил үсгээр эхлэх хоёр сурагч заавал байна гэсэн дүгнэлтийг хэлдэг.  Дирихлейн зарчмыг хүн бүр ойлгоно. Харин энэ зарчмыг эзэмших, хэрхэн хэрэглэх нь хувь хүний мэдрэмжээс ихээхэн хамаардаг. Тэрхүү мэдрэмжийн цар хүрээг математикийн авьяас гэдэг ойлголтоор илэрхийлдэг гэж би ойлгодог. Зарим сурагчдад маш хүнд боломжгүй мэт бодлого заримд нь эсрэгээрээ ойлгомжтой тодорхой байх тохиолдол олон байдаг.   

Энэ мэдрэмж, чадварыг нээх, хөгжүүлэх зорилгоор сурагчдын дунд математикийн стандарт бус мэдлэгийн хүрээнд математикийн олимпиадыг зохион явуулдаг.  Математикийн олимпиад нь хүний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, математик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүн төрөлхтний соёлын нэг хэсэг юм. Бэлтгэлээр туршлага хуримтлуулж, ур чадвар мэдрэмжээ хөгжүүлдэг, олимпиадаар үр дүнгээ хардаг. Өндөр хэмжээнд хөгжсөн мэдрэмж, олж авсан ур чадвар нь тухайн хүнийг бүтээлч, инновацилаг сэтгэхүйтэй болгож төлөвшүүлдэг гэж үздэг.     

-Манай улс дотооддооо 1960 оноос олимпиадыг анхлан зохион байгуулж эхэлсэн-

1983 оны Улсын Математикийн 19-р Олимпиад (араас): Соёл-Эрдэнэ (48-р сургууль), Хүрлээ (1-р сургууль)  МУИС-н Эрдэм Шинжилгээний Хурлын танхимд

Түрүүнд нэр дурдсан шилдэг залуус маань яагаад математикийн олимпиадад анхаарал хандуулж, сэтгэл оюунаа зориулж үйл ажиллагаанд нь  үнэт цаг заваа зарцуулж байгааг тайлбарлая. Манай улсын хүн ам цөөн, боловсролын систем нь ганцхан математик ч биш бусад салбарт ялангуяа суурь шинжлэх ухааны чиглэлээр ажиллах чадварлаг боловсон хүчинг бэлтгэх чадваргүй. Өндөр хөгжилтэй, хүн ам олонтой орнуудын хувьд нөхцөл байдал өөр юм. Хөрөнгө оруулалт сайтай, шаардлагатай боловсон хүчнээ бэлтгэх боломжтой боловсролын системтэй Скандиновын орнууд, Герман, Япон зэрэг улсуудад математикийн олимпиадаар дамжуулж хойч үеэ бэлдэх шаардлага байдаггүй.   

Олон улсын математикийн олимпиадад оролцох санаачилгыг Европын биш улс орнууд дундаас Монгол Улс хамгийн түрүүнд гаргаж 1964 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд дотооддоо 1960 оноос олимпиадыг анхлан зохион байгуулж эхэлсэн байдаг. Бидэнд энэ ажлыг цаашид амжилттай үргэлжлүүлэх шаардлага, үүрэг хариуцлага байгаа хэмээн үзэж байгаа аж.

Монголын үе үеийн математикчдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон энэ үйл ажиллагааны явцад С.Цагаан, А.Нямренчин, С.Шарав, Н.Өлзий, М.Банзрагч нарын улс даяар алдартай МУГБагш нар төрөн гарч олон арван багш, сурагчдыг бэлтгэхийн зэрэгцээ манай орны математик боловсролын түвшин, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

1965 оноос эхэлж тухайн үеийн Ардын Боловсролын Яамны тогтоолоор математикийн олимпиадыг үе шаттайгаар улсын хэмжээнд жил бүр тогтмол явуулж байхаар шийдвэрлэсэн. Ахмад үеийн маань алсын хараатай энэ санаачилга, үйл ажиллагаа Боловсролын яам, математикийг талархан дэмжигчид, ММОХ-ны үе үеийн гишүүдийн идэвх зүтгэлээр хөгжиж, улам төгөлдөржин үргэлжилж байна.


Тэгвэл манай улсын сурагчид дэлхийд хэрхэн үнэлэгдсэн бэ? /Сүүлийн таван жилийн үзүүлэлт/

Манай улсын сурагчид сүүлийн таван жилийн амжилтыг нь харахад 2021 онд хамгийн өндөр буюу 105 орноос 11 дүгээр байрт орж түүхэн амжилт үзүүлж байжээ.

Олон улсын математикийн 65-р олимпиад 2024 оны 7 дугаар сард болсон. Тус олимпиадаас манай улсын баг нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай. Ийнхүү нийт багийн дүнгээр 142 оноо авч 16 дугаар байрт эрэмбэлэгдсэн.

Олон улсын математикийн 64-р олимпиадад Монгол улсын баг нийлбэр дүнгээр 138 оноо авч дэлхийн 112 улсаас 30-р байрт шалгарч 1 алт, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн дүнгээр 142 оноо авч 16 дугаар байрт эрэмбэлэгдсэн.

Олон улсын Математикийн 63-р олимпиад Манай улсын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29-р байранд шалгарсан өндөр амжилт гаргажээ. Монголын багийн өмнөх дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулсан байдаг.

Олон Улсын Математикийн 62-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцож буй манай сурагчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 105 орноос 11 дүгээр байрт орж түүхэн амжилт үзүүлж байжээ.

Олон Улсын математикийн 61-р олимпиадаас Монгол улсын баг алтан медаль хүртэж байжээ. Манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа 29 дүгээр байранд орсон амжилт үзүүлсэн.

Харин амжилт гаргасан сурагчдын тухайд,

  1. Д. Энэрэлт
  2. Х. Нурсолтан
  3. Б. Бэлгүтэй
  4. Т. Билгүүнгэрэлт
  5. С. Манлай
  6. О. Мишээл зэрэг сурагчид 4-5 удаагийн олимпиадад оролцож эхний байруудад орсон амжилтыг үзүүлсэн байна.

Математик… мате­ма­тик… Хаа холын матема­тик… Яа­гаад энэ сэдэв хар багаас хамгийн тол­гой өвтгөсөн сэ­дэв бай­сан юм бол. Хүүхдийн гэмээр ийм нэгэн суурь бод­­лоосоо болоод сэт­гүүл­чийн­хээ хувьд ч энэ салбараас хол хөндий явж ирэв. Гэвч бидний шууд учрыг нь олчих эд үнэхээр биш ажээ. Хүн үнэнээ хэлж байх сайхан шүү дээ. Ма­те­­ма­тик нь хүн тө­рөлхтний унаган гэмээр бүр анхны эрэлт хэрэг­цээ­гээр үүсч хөгжсөн эртний шинжлэх ухаан. Тийм ч болоод “Бай­­га­лийн хууль нь зөв­хөн мате­матикийн хэлэн дээр би­чигд­­­­сэн байдаг” гэж Галилей хэл­сэн биз.

Бид гүн зүйлсээс дөл­сөөр, суурь шинжлэх ухаа­­нуудаас холуур гүй­сээр байх юм бол манай эрдэмтэд эх орондоо хэ­зээ ч нутагшихгүй. Хэзээ ч тогтож суухгүй. Тэд маань гадагшаа уриг­даад явчихдаг, бид эндээ бүх на­рийн ТЭЗҮ-үүдээ гадны хөлс­нийхөн ав­­чирч, өндөр үнээр хийл­гэ­сээр л байх болно. Гад­ныхан хальт мульт, хэ­рүүлтэй уруултай, гол нь харь сэтгэлээр хийж өгсөн болоод авдгаа аваад зуг­тац­гаана. Ийм жишээ сүү­лийн 20 жил хэд гарсныг тооцоог нь гаргаж ирээд хэлсэн ч болох юм. Тэгэхээр бид өөрс­дийн­хөө эрдэмтдийг хүндэт­гэж, хийж бүтээж буйг нь олж харж, үнэлж, өөрс­дийн­хөө нэр хүндийг дэл­хийн түвшинд өрсөл­дүүлж сурах цаг бол­жээ.

Ямар ч салбар, аль ч төрлийн олон улсын чанартай тэмцээн уралдаанд хамгийн том тулгамддаг зүйл нь мөнгө, санхүү байдаг. Бидний хувьд спортын төрлүүддээ хэт анхаараад шинжлэх ухаан, боловсролын чиглэлийг мартчихаад байдаг талтай. Тэгвэл энэ салбарыг орхигдуулахгүй авч яваа хэд хэдэн хүмүүс байдаг аж.

Эх орныхоо ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудын оюунд хөрөнгө оруулалт хийхээр монгол залуус энэ зорилго дор нэгдэж байгаа аж.

Тухайлбал, 2018 оны тавдугаар сараас “Монголын математикийн олимпиадын хороо” ТББ шинэчлэн зохион байгуулалтад орж, удирдах зөвлөлөө сонголоо. Математикийн олимпиадын үйл ажиллагааг нийтэд түгээх, дэмжих зорилгоор тус ТББ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр ажиллах саналыг Анд Глобал компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Анар, “Петровис” ХХК-г үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар  энэ салбарын хүүхэд, залуучуудыг өнгөлж яваа гэнэ.


Хамгийн сүүлд ИБУИНВУ-ын Батт хотод энэ сард зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 65-р Олимпиадад манай улсын зургаан тамирчин оролцож 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авсан бахдам амжилт гаргасан бөгөөд өнөөдөр /2024.07.23/ эх орондоо ирж байна.

Манай тамирчид он удаан жил олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн нь олон улсад үнэлэгдэж, тэднийг ч эх орондоо суралцах хүсэлтүүдийг ихээр тавьдаг болж. Гэхдээ бид энэ боловсон хүчнээ эх орондоо бэлдэж, ирээдүйд олон суут эрдэмтдийг төрүүлэхэд гагцхүү цаг хугацаа, сэтгэл зориг л үлдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button