Нийгэм мэдээ
ГХЯ-ны баруун талын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаалаа

Зарим замуудыг хэсэгчлэн хааж, дулааны шугам шинэчлэлийн ажил хийж байгаа билээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүрэг Олимпын гудамж Гадаад харилцааны яамны баруун талд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг энэ оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.