Улс төрийн мэдээ

ШШГЕГ-аас хариуцлага нэхье: 21 настай талийгаачийн өмнө хоригдол хэрчүүлж нас барсан хэрэг ч дарагджээ

21 настай хүү О 461-р хорих ангид хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан хээг долдугаар сарын 23-ны өдөр гарсан.

Хүү хорих ангид дөрвөн сарын турш хоригдсон бөгөөд хуулийн байгууллагын алба хаагчдад зодуулж, гэмтэл авсны улмаас УГТӨ-т хүргэгдээд удаагүй байхдаа ийн амь насаа алдсан гэж ар гэр нь үзэж буй.

Мөн хүүг анхнаасаа үндэслэлгүй баривчилсан, хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн хэмээн төрсөн эгч нь олон нийтэд мэдээлсэн. Талийгаачийг гар утасны хулгайн хэргээр ийн хоригдож байсан гэсэн юм.

Харин өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл хийхдээ,

"О нь долоон холбогдогчтой, таван төрлийн 53 хэргийн хүрээнд 10 үйлдэлд яллагдагчаар татагдсан байсан. Эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл оноштой ирсэн. Нас барсан шалтгааныг дахин магадалж, эрүүдэн шүүсэн гэх мэдээллийн хүрээнд холбогдох цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна" хэмээсэн билээ.

Бид талийгаачийн эгчтэй утсаар холбогдлоо.

-Талийгаачийг 10 үйлдэлд яллагдагчаар татагдсан байсан гэж мэдээллээ. Энэ тал дээр мэдээлэлтэй байсан уу?

-Манай дүүг АТГ-т хандсаны дараа энэ 10 хэрэг шинээр үүссэн.

-Ямар 10 үйлдэл гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий юу?

-Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Долоон холбогдогчтой гэчхээд нөгөө зугааг нь одоо хүртэл олоогүй байгаа шүү дээ.

-Хүүг бас судсандаа мансууруулах төрлийн бодис тарьж, хэрэглэдэг байсан гэх мэт мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалж өгөөд байгаа юм?

-Үүнийг эрс үгүйсгэнэ. Тэгж ярьж байгаа бол баримт нотолгоогоо гаргаж тавих хэрэгтэй.

-Та бүхэн дахиж хэвлэлийн бага хурал хийх үү. Цаашид яах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Өнөө орой 20.00 цагаас ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл биднийг хүлээж авч уулзахаар болсон. Уулзалтаар асуудал хэрхэхийг мэдэхгүй. Бидний хувьд буруутай алба хаагчдыг хариуцлага хүлээгээсэй л гэж хүсэж байгаа шүү дээ. Бидэнд өөр олон баримт нотолгоо бий. Дахин хэвлэлийн бага хурал зарлана.

Мөн талийгаачийн эгч Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний дүүгийн хамт явж байсан, зүс таних хүмүүс гар утас хулгайлсан юм билээ. Ингээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж, бусад хүмүүсээ олж ир, таниул гэж дарамталсан. Дарамт, эрүүдэн шүүлт учруулсан учраас дүү маань АТГ-т хандсан. АТГ шалгаж, цагдаа нарыг эрүүдэн шүүлт хийснийг тогтоосон. Гэтэл АТГ-т хандсаны дараа дүүг маань шууд ганц худагт хорьж, түүнээс хойш байнга зодож, дарамталж байсан" хэмээсэн юм.

Талийгаачийн ар гэрийн зүгээс хэргийг хөнгөн ангилалд хамаарах тул гадуур шалгах боломжтой хэмээн холбогдох хүсэлтийг гаргасан ч тоогоогүй, Баянгол дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч нь "Та нар хөлөө хүрэх газар хүртэл яв, харна аа" гэж хариулсан гэгдэж буй.

Өдгөө талийгаачийн ямар хэрэгт холбогдоод байсан нь биш, хорих ангид амь насаа алдсан нь л хамгийн их анхаарал татаж, нийгмийн бухимдлыг хүргэж байна.

Гэм буруутай нь шүүхээр шийдэгдээгүй иргэн хорих ангид тодорхой эрх эдэлнэ. Гэтэл амь хохирох ноцтой нөхцөл үүсэж байхад хорих ангийн алба хаагчид яагаад арга хэмжээ аваагүй, анзаараагүй нь сонин. Тэр бүү хэл бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэхэд ар гэрт нь хэлээгүй. УГТЭ-ийн эмч нар л хамгийн анх мэдээг дуулгасан байна.

ШШГЕГ-ын хариуцлагагүй алдаа үүгээр нэмэгдэж буй.

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацааны үеэр ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор орон нутагт онцын шалтгаангүй ажиллахдаа намын суртал ухуулга бүхий агуулга ярьж, уриалж явсан гэх мэдээллийн мөрөөр бид өмнө нь нийтлэл бэлтгэж байв.

Б.Нандинболорыг ийн орон нутагт ажиллаж байх үеэр буюу зургадугаар сарын 21-нд Амгалан дахь 421-р хорих ангид ял шийтгэл эдэлж байсан хүн үйлдвэрийн осолд орж нас барсан. Түүнийг “Хэрэмт цамхаг” УТҮГ-д ажиллуулж байв. Улмаар хэрчигч төхөөрөмжид өртөж, харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэргийг олон нийтээс нуун дарагдуулах зорилгоор ар гэртэй нь ойлголцсон гэх ч мэдээлэл түгсэн.

Талийгаач хүү О-гийн холбогдсон хэрэг тусдаа, харин хоригдож байх хугацаанд нь хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэл бий болгосон бол энэ ШШГЕГ-ын буруу юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2024 17:48

Zaluuchuud shorond shprot zagas shig hewteh bolloo ene saini dohio bish shu

Зочин
Зочин
7 сар 25, 2024 18:02

Цагдаагийнхан АТГ өглөө гэж зуусан байна

Зочин
Зочин
7 сар 25, 2024 18:20

АТГт Цбайгууллагыг өглөө л гэж мөрдөгч нь шүд зууч дэ

Монгол
Монгол
7 сар 25, 2024 19:00

Гэмт хэрэгтнээс долоон дор новшийн санаа, з�##�ь гаргадаг хүмүүс бол цагдаа. Зан�##�тайгаар, хорсолтойгоор санаатайгаар �##�сан хүн амины хэрэг. Цагдаа хэзээ ч буруугаа хүлээхгүй. Буруугаа хүлээж байсан түүх ч байхгүй.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 21:34

461н эмнэлэг ч бас хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэчимэг гэж б�##�иар авгай прокурорын үгээр ажилладаг. Т�##�ийгаачийг өвдсөн бсан ч тоохгүй, учир нь оношилж чадахгүй. Эмчлэгч эмч нар нь оношиллоо ч Эрдэнэчимэг онош дээр нь гарын үсэг зурахгүй. Тэгэхээр т�##�ийгаач хүү өвчтэй бгаагаа хэлсэн ч тоохгүй байсаар байлгаж хүндрүүлсэн. Мэдээж цагдаа, прокурор бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Хэн ч хариуцлага хүлээдэггүй болхоор хуульгүй юм шиг г�##�зуурч бна

Допингчин
Допингчин
7 сар 25, 2024 22:10

адгийн хар хулгайч л байсан шүү дээ

Хариулт
Хариулт
7 сар 26, 2024 07:52

Шүүхээр гэм бурууг дэнслээгүй байхад чи муу м�##� хуулийн байгууллагын �##�даатай ажиллагааг өмөөрч гэнэ.Муу ДОПИНГЧИН чинь.Чамд энэ явд�##� тохиолдох болтугай .

Цогягү
Цогягү
7 сар 25, 2024 22:22

Ийм олон гэмт хэрэг үйлдсэн гэж зохиомол хэргээ хүлээлгэх гэж зодоод ходоод гэдсийг нь няц�##�ж орхижээ янз нь

Цогягү
Цогягү
7 сар 25, 2024 22:32

Анхнаасаа зөв оношлоогүй учир хүндэрсэн үед нь эмнэлэгт хүргэгджээ 461 н ЭМЧ буруутай Энэ чинь хүн шүү дээ Шархтсан дайснаа ч эмчлэх ёстой байхаа

Цогягү
Цогягү
7 сар 25, 2024 22:40

21 настай 53 хэрэг үйлдсэн гэх Авц�##�даа байна уу

Ард
Ард
7 сар 26, 2024 00:49

Хүчин хийсэн цагдаа нарын хувийн мэдээллийг нууц�##� даг атлаа цагдаад �##�уулсан з�##�уугийн хувийн мэдээлл ийг хэн ч сонирхоогүй байхад цагдаагийн газраас нийт эд зориуд мэдээлж байдаг нь дэндүү тэнэг хэрэг бус уу ?

Зочинfdg
Зочинfdg
7 сар 26, 2024 01:58

ene GESTAPO giin darga u?

нар
нар
7 сар 26, 2024 09:38

Жингийн илүүдэлтэй цагдаа нар нэг л муухай байдгын

Zochin
Zochin
7 сар 26, 2024 16:05

Zarig mtiin hog vzdeg araatnuud, hezee ch hugjuhgui

Зочин
Зочин
7 сар 26, 2024 19:51

Намын нэр зүүсэн хэдэн өлөн новшнууд улс орныг самарч дууслаа

Иргэн
Иргэн
7 сар 27, 2024 10:22

Ардчил�##�ыг буруу явуулсаны гай!!!( Эбэ, Үүл...) Шүүх цагдаагийнханд итгэхийн аргагүй, шударга биш байнга өнгө мөнгөний төлөө ажиллана.Эд хөрөнгө, мөнгө цуглуулж яадаг байнаа энэ амьдр�##�даа өлсөхгүй,ш�##�дан гүйхгүй, амг�##�ан тайван амьдарч байв�##� болоо. Яагаад мөнгө хөрөнгөний төлөө шунаад улс эх орноо, ард иргэдээ,ажил мэргэжилээ золиослоод байдаг юм бол доо?!

Холбоотой мэдээ

Back to top button