Нийгэм мэдээ

Хүнд өвчин нь эдгээгүй ч тайзнаа гарсан Селин Дион: Дахин Эйфелийн цамхгийг харахын тулд хамгийн сайнаараа хичээнэ

Канадын дуучин Селин Дион “Хөшүүн хүний синдром”-оор өвчилснөө нийтэд албан ёсоор зарласанаасаа хойш анх удаа тайзан дээр гарлаа.

Тэрбээр 2022 оны наймдугаар сард анх өвчний оношоо сонссон ба тухайн оны арванхоёрдугаар сард Инстаграм дээрх өөрийн хаягаар мэдэгдэл хийсэн билээ. Уг өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвддөг ба биеийн булчин байнга шалтгаангүйгээр чангарч татаж заримдаа үе мултрах ч тохиолдол байдаг аж.

Шалтгаан нь одоо болтол тодорхойгүй, мөн эдгэшгүй хэмээн үздэг.

Тэр оношлуулаагүй үедээ буюу 2021 оны ес, 2022 оны нэгдүгээр сард тус тус тоглолтоо ховор өвчний шинж тэмдгийн улмаас цуцлах тухай мэдэгдсэнээс хойш анх удаа Парис 2024 олимпийн нээлтэн дээр дуулсан нь энэ болов.

Хэдий тэр идэвхтэй эмчилгээ хийлгэн, олон цагаар биеэ удирдах хүндрэлтэй байгаа ч нээлтийн хүндэт мөчид тэр зорьсондоо хүрлээ.

“Хөлийн үзүүрээс зулай хүртэл, бие-сэтгэл мөн эрүүл мэндийн багтайгаа нэгдэж ажиллахаар шийдсэн. Хамгийн сайнаараа баймаар байна. Эйфелийн цамхгийг дахин хармаар байна” гэж тэр хэлжээ.

Тэр мөн дээрдэхийн төлөө өдөр бүр тэмцэж байгаа ба хэлэхдээ, “Дөрвөн жилийн турш өөрийгөө бэлэн үгүйд эргэлзсэн ч дөрвөн сарын дараа тайзан дээр гарна, бие минь л хэлж өгнө дөө” хэмээн Vogue France сэтгүүлд ярилцлага өгсөн.

Хэдий дуулах, алхахад ч хүндрэлтэй байсан ч тэр тэмцсэний үр дүнд L’Hymne à l’amour буюу Хайрын дууллыг гайхалтайгаар нээлтийн үзэгчдэд хүргэж чадлаа.

1996 оны олимпийг “The Power of the Dream” дуугаар нээж байсан ба 30 орчим жилийн дараа ахин олимпийн тайзан дээр гарсан нь энэ.

“Дуу хоолой минь ахин сонсогдох болно. Албатай, шаардлагатайдаа бус хүсэж, санаж байгаа болохоор үүнийг хийж байгаа” хэмээн Селин Дион мэдэгдэж байв.

Үзүүлбэрийн дараа Келли Кларксон “Тэр үүнд зориулагдсан мэт, даван туулж байгаа бүхнээ ялан дийлэн гайхалтай байлаа. Миний хувьд, хөгжмийн спортын алтан медалийг авсан" гэж байр сууриа хуваалцлаа.

Таван тивийн их наадамд хүнд байдалтайгаа тэмцэн, ялан дийлж хүндэтгэлтэйгээр дуулсны хөлсөнд тэр 2 сая ам.долларын шагнал авчээ.

Мөн түүний нөхөр, өөрийнх нь продюсор Рене Анжели 2016 онд улаан хоолойн хорт хавдраар нас барсан. Ингээд Селин Дион гурван хүүгийн хамтаар үлдсэн ба тухайн үед хөвгүүдийнхээ санааг зовоомооргүй буйгаа илэрхийлж байв. Үүнээс хойш есөн жилийн дараа алдарт дуучин энэхүү өвчнөөр оношлогдсон юм.

Б.ЭНХ-ОРШИХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 29, 2024 12:29

гайх�##�тай үнэхээр дэлхийн дуучин үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа

Холбоотой мэдээ

Back to top button