Нийгэм мэдээ

Дунд гол дагуух 300 метр үерийн даланг барьж дууслаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан:

-Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг 2023 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийнхүү энэ сарын эхээр уг байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг эхлүүлж, өнөөдөр дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Ташрамд, Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэж байгаа бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

cда гэж, хайран бургас. Үнэхээр харамс�##�тай. Устгасан мөнгө авилга хорооллоос гарсан уу??

Иргэн
Иргэн

Тийм их бургасанд хайртай юм бол Өмнийн говь дуусаж бн очоод дуу хоолойгоо гаргаач!!! Зөв зүйтэй юм хийхээр солиоордгоо болимоор юм

иргэн
иргэн

ШААНА БИЗ ЭНЭ НӨГӨӨ ДАЛАН НЬ ЮМ УУ? ОВОО ЮМАА

Зочин
Зочин

Xaluun usaa uguuchee. 14 xonog tasalchixaad axiad taslaad baix yum.

Зочин
Зочин

Хаха том том ухаант ул ш�##� чацага хуцагсад

Зочин
Зочин

М�##�аа усны дундах лаг шавар хог новш урсг�##�ыг сааруулж байгаа модыг авч цэвэрлэж бна.одоо хэчнээн схн түргэн урсаж бгааг хар.юм мэдэхгүй бол өмхий амаа хамхи.

Холбоотой мэдээ

Back to top button