Улс төрийн мэдээ

“Зориг” гэж ЗГ-ын хөтөлбөрөө нэрлэсэн Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийг хэзээ шийдэх вэ

Л.Оюун-Эрдэнийн хувьд С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг сөхөж, сонгуульдсан нь үнэн. Одоо түүний тэргүүлсэн МАН олонх болж, АН ба ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулж, ажилдаа ороод байна.

Сонгууль дуусаж, ажил эхэлсэн. Энэ хамтарсан Засгийн газарт “Наадмын дараа намар” гэж сануулах илүүц. Харин С.Зоригийн хэргийг нэгэнтээ сөхснийг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой идэвхийлэн “үзэлцсэн” нь хэдхэн хоног, сарын өмнийг сануулахад илүү болохгүй.

Хамгийн сүүлд эрүүдэн шүүлгэж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ажлын хэсгийг байгуулсан. Яг сонгуулийн үеэр Ц.Амгаланбаатараас хүртэл шоронд ярилцлага авч, арилжааны телевизүүдээр цацсан. Хүн амины хэрэгтэй ялтангаас тэгж ярилцлага авах боломж эрх баригчдад л олдоно. Ер нь нийгмийг зарим талаар бухимдуулсан. Ялтан зурагтаар гаргахдаа улс төр нь тулж иржээ гэж Л.Оюун-Эрдэнэ шүүмжлүүлсэн.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан хүний хувиар арай чиг мөрийн хөтөлбөртөө улайм цайм “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гээд тусгачхаагүй. Гэхдээ олон жил, олон сонгуульд гишгүүр болж ирсэн энэ хэрэг одоо л нэг тийш эргэх нь гэсэн итгэлийг ард түмэнд төрүүлсэн нь худлаа биш. Өөрөөр хэлбэл энэ итгэл. Ийм итгэл зарим үед мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс чухал байдаг. Тэгэхээр тэр итгэл, хүлээлтийг алдвал цөөнгүй утгаар Л.Оюун-Эрдэнийн улс төр сэвтэнэ.

Эх сурвалжуудын мэдээллээр, саяхан Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Хэргийг задалж, дахин шинээр, эхнээс нь шалгаж эхэлсэн нь бол бараг хоёр жилийн өмнөөс юм. Дээр нь, одоо С.Зоригийн хэрэгтэй холбоотой материалууд бүхэлдээ улсын нууцаас гарсан. Энэ Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байх үед. Улсын нууцаас гарна гэдэг интернэт, Фэйсбүүкэд тавина гэсэн үг биш. Ерөнхий сайд ч танилцаж чаддаггүй байсан бол одоо чадна гэдэг хууль зүйн утгатай. Тэгж танилцсан болохоор сэжүүр атгажээ, нэг биш нэжгээд өнцөг олж харжээ, тийм учраас итгэл төгс энэ хэргийг сонгуулийн өмнө сөхөж, талийгаачийн гэргий Булганы ярилцлага тэргүүтэй хэд хэдэн контент бэлтгэж цацлаа гэж харахад хүрсэн.

Одоо Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэж нэрлэгдээд байна. Энд С.Зориг агсны нэр багтжээ. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа ч төрийн ордонд, парламентын танхимын индрээс С.Зориг агсны үгээс давтан давтан эш татсаар байв.

Ингэж тэр хамтарсан Засгийн газрын хөтөлбөртөө хүртэл “Зориг” гэдэг нэрийг шигтгэснээр прагматик хийгээд үзэл санааны бүх түвшиндээ энэ чиглэлд үргэлжлүүлэн анхаарна, АН ба ХҮН намыг ч үүндээ нэгтгэсэн гэдэг мессежийг өгч байна.

Гэхдээ энэ лоозон хэлбэрээр явах уу. Эсвэл хэргийг илрүүлж, шийднэ гэсэн үг үү. Эс бол хоёулаа юу гэдэг анхаарал татаж байна. С.Зориг агсны нэрийг хэчнээн дурдаж, лоозондлоо ч, тэгж улс орны шинжтэй томоохон ажлуудаа явууллаа ч хэрэг илрээгүй, шийдэгдээгүй хэвээр үлдвэл “Зориг” гэдэг үг, нэр багтсан бүх яриа, бүх ажил үзэл санааны хувьд нурах үндэстэй.

Мэдээж Ерөнхий сайдын чиг үүрэгт гэмт хэрэг хянан шийдвэрлэх агуулга байхгүй. Хэзээд байж болохгүй. Тэр утгаар хүн амины хэрэг сөхөж, улс төр хийх Ерөнхий сайд хүний хувьд зохимжтой байгаагүй. Гэхдээ эрх баригч намын дарга, шинэ цагийн өнгийг тодорхойлолцох улстөрчийн хувьд нэгэнтээ анхаарсан нь өөрөө бас “зориг” байсан.

Цаг хугацаа хэрэгтэйг олон нийт ойлгоно.

Гэхдээ мартахгүй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Одоо 28- оны сонгуулийн жилд дахин яригдхаар шийдвэрлэсэн!!! Тэр болтол төрийн нууц!!!

Зочин
Зочин

Зоригийн хэргийг могой атгах хүн илрүүлнэ. Захиалагч байхгүй, хэлэхэд хэцүү галтгаанаар алагдсан байж болох, монголын тэр үеийн бүх хүний зургийг Булганаар үзүүлбэл болчихно. Булган дэндүү сайн нүдэлсэн. Танилууд ч байж магад.

Зочин
Зочин

Алуурчидыг МАН хэт улс төржүүлснээс болж сулласан. МАН энэ шийдчихсэн үг Манайхан заавал нэг нэртэй хүмүүс хийсэн байх ёстой гэж бодоод байна.Ар гэрийнхэн ч гэсэн.3 шатны шүүхээр шийдэгдсэн шүү дээ. Одоо МАН дахиж илрүүлнэ гэж ярих ч үгүй Сонгууль болгоны өмнө өөрсдийн пиар сэдэв болгох Нөгөө л Элбэгдорж Хурц Бат үүл ийг гүтгэх яриа мөнхөд байх болж байна.

Зочин
Зочин

Зоригийн хэргийг хаасан. Зориг өөрөө хутгандээрээ 18 удаа ха-лтирсан гэж үзсэн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chi l tegej guriine l dee eve s#a yu uuruu

Зочин
Зочин

Зоригийн хэрэг гэж байхгүй...байгаагүй.Энэ талаар ярьсан,дуугарсан болгоны толгойг ав......Өнөөдөр Данхын ажил нэг иймэрхүү л явж байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chamaig l chinii olgoi tolgoig avbal boloh yum bna gulguu

Зочин
Зочин

Зоригийн хэрэг бараг илэрч их байх . Дараа нь Батхүү гуайн хэргийг сөхөж илрүүлэх хэрэгтэй

иргэн
иргэн

ХУДЛАА ШААГААЛ БЫСДАНУУД ЗОРИГ НЭЭРЭЭ ҮХСЭН Ч ҮЙЛТЭЙ ХҮН ЮМ УЛС ТӨРИЙН НАМУУД ЭНЭ ХҮНИЙ ЯСЫГ ХУДАЛДАХ Л ҮЛДЛЭЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ ИЛРЭХГҮЙ ЭЭ ЭНЭ ХЭРЭГ ГУЦНА БИЗ ЭНҮҮНД НЬ ХУУРТАЖ Л БАЙДАГ ТЭНЭГ МОНГОЛЧУУД

Зочин
Зочин

Засгийн газар ч бай хууль зүйн яам хэрэг шийддэггүй.

Зочин
Зочин

Энэ муу Данх ер нь Ардчилсан Намын гишүүн юм биш үү, яахаараа дандаа Зоригийн нэрийг барьж байдын ?!

Зочин
Зочин

Ард түмнийг маш ихээр хагаруулсан, хэрэлдүүлсэн, монголчуудын төрөлх авууштай сайн зан чанарыг ч устгачих шиг боллоо, үр дүнг нь өөрсдөө хүртэх цаг ирнэ биз ээ. Энэ биеийнхээ танагтай дээр, эмээл хазаарынхаа бүтэн дээр энэ муухай улс төрөа болимоор юм аа.

Зочин
Зочин

Зоригийн хэргийг МАН-ын захиалагчаас холдуулан, тэр хэргийг АН-д тохох замаар сонгуульд ялах шоугаа Булган, Болд нарыг худалдан авч хийсэн Оюун-Эрдэнэ буцах газаргүй болж сандрахдаа АН-ыг Засагт хамтрахыг уруул дэвсэн хэдэн өдөр гуйж өөр дээрээ ирэх ГАЛыг холдуулах арга хайсан даа. Одоо хөтөлбөрт Зоригийн нэрийг оруулна ч гэх шиг... Зориг Оюун-Эрдэнэд дахин ашиглагдахгүй шүү...

Иргэн
Иргэн

Зориг агсанааг нэрлээгүй байхаа. Хүний тууштай зориг тэвчээр, сэтгэл зүйн утгаар нь зоригтой шудрага байцгаая гэж энэ үгийг онцолж авсан болов уу гэж бодлоо.

Зочин
Зочин

Ха ха энэ ч попрохоос цаашгүй хулхны гар биш үү

Зочин
Зочин

ene shaampriin bandi chadkue

Зочин
Зочин

Ард түмэн Оюун-Эрдэнийг дэмжиж бгаа ч дорвитой хийсэн юмгүй хөгжил цэцэглэлт ,дэг журам,шударга ёс улам бүр үгүй болж ядуурал,ажилгүйдэл,архидалт,янхандалт газар авч боловсрол,эрүүл мэнд гм бүх салбар нь доошоо орчихлоо.Хавдраар дэлхийд тэргүүлээд байхад л хийж бгаа ажил алга.Зүг чигээ мэдэхгүй,будилсан,мунгинасан ,ажлын дөргүй баахан дарга нартай,татварын мөнгөөр цалинждаг бөөн төрийн албан хаагчидтай тэд нь ажлаа мэдэхгүй,хийхгүй амарсан,зугаалсан,найрласан төр нь эзгүйдчихсэн ийм л улс болчоод бна.Хөгжлөөрөө бусад улс орноос хэдэн арван жилээр хоцрогдсон улс л болсоор бна.Энэ улсыг авч явж чадах нь уу? Та нар.Их хурлын гишүүд болцгоолоо уралдаж,уралцаж сайд болцгоолоо нүдээ нээгээч улс орноо хаашаа явж бгааг хараач

Зочин
Зочин

Зоригийг хөнөөсөн хэрэг илрэх үгүй нь Булганаас л шалтгаална...Булган сайн мэлэж байгаа, гэхдээ яг үнэнээр нь хэлэхүү, эсвэл хэн нэгнийг гүтгэж гүжирдэж хэлмэгдүүлэхүү гэдэг нь Булган авгайгаас л шалтгаална даа.........

Холбоотой мэдээ

Back to top button