СПОРТ

"Парис-2024": Өнөөдөр Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар барилдана

"Парис" 2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал шигшээ 16 шатны барилдаанаа хийх бол Энхсайханы Дэлгэрмаа дагаж барилдана.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кгд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал өрсөлдөнө.

Манай тамирчин эхлээд Италийн Эмануэла Лиуззитэй эхний даваанд учраа таарав. Түүнийг ялбал олимпын 2 мөнгө, 2 хүрэл медальт, дэлхийн иж бүрэн медальт Азербайжины Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын ялсантай хүч үзэх юм.

Э.Дэлгэрмаа өнөөдөр 17:00 цагаас 2022, 2023 оны дэлхийн аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Нонока Озакитай барилдана. Тэдний ялсан нь хүрэл медалийн төлөө 00:15 цагаас Нигери улсын тамирчин, Токиогийн олимпын мөнгөн медальт Блессин Оборудудутай хүч үзнэ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зангараг
Зангараг

Тамирчин бэлдэж чаддаггүй монгол.

Цогягү
Цогягү

Олимп дууссан шүү дээ

Цогягү
Цогягү

Өвөр монголд очиж бэлтгэлээ хангаж бай

Холбоотой мэдээ

Back to top button