Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Ховд аймагт 17 настай хоёр хүүхэд аянгад цохиулж нас баржээ
17 настай хөвгүүд аянгад цохиулж нас баржээ.
Тодруулбал, Ховд аймаг, Мянгад сум. Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулж 2 хүүхэд нас барж, 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан.
Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.