Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Бүс нутгийн хурцадмал байдлыг хүсэхгүй байгаа ч Израилыг шийтгэнэ

Өнгөрсөн долоо хоногт Хамас бүлгийн улс төрийн удирдагч Исмайл Хание Ираны Техран хотод байхдаа амь үрэгдсэн.

Иран болон Хамас энэ хэргийн ард Израил бий гэж мэдэгдсэн байгаа. Ханиегийн амийг бүрэлгэсэн явдалд хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ мөн Ираны тал тэр даруй мэдэгдсэн юм.

Тэгвэл Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт /2024.08.05/ мэдэгдэл хийхдээ бүс нутгийн хурцадмал байдлыг дордуулахыг хүсэхгүй байгаа ч тогтворгүй байдал нэмэгдэхээс сэргийлэхийн тулд Израилыг шийтгэх хэрэгтэй гэжээ.

Тодруулбал тус яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани “Иран бүс нутагт тогтвортой байдлыг үүсгэхийг эрмэлзэж байгаа ч энэ нь түрэмгийлэгчдийг шийтгэж, Зионист дэглэмийг тогтоон барихаас нааш бүтэхгүй” хэмээсэн юм.

Мөн тэрбээр АНУ-ыг Израилыг дэмжихээ зогсоохыг уриалсан байна. Канаани олон улсыг бүс нутгийнх нь тогтвортой байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй тул түрэмгийлэгчдийг шийтгэхийг дэмжих ёстой гэжээ.

Түүний хэлснээр Ханиегийн амийг хөнөөсөн явдал болон үүнд Иран хэрхэн хариу өгөх талаар Исламын хамтын ажиллагааны байгууллага лхагва гарагт /2024.08.07/ хуралдах аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button