Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын аварга өрөөгөө голж, гадаа хоножээ

Олимпын алтан медальтай Итали тамирчин гадаа унтаж буй зураг цахим орчинд олны анхаарлыг татаад байна.

Саудын Арабын сэлүүрт завины тамирчин Хусейн Алиреза амралтын өдрүүдээр олимпын тосгоны цэцэрлэгт хүрээлэнд алхаж байхдаа Томас Чекконыг сандалны хажууд унтаж байгааг нь харжээ.

Алиреза түүний зургийг аваад өөрийн Instagram хаяг дээрээ олимпын тосгонд гэсэн байршилтай сторидсон байна.

Чеккон 100 метрт араар даллах сэлэлтээс алтан медаль авсан тамирчин. Тэрбээр олимпын тосгонд сайн амарч чадахгүй байсан нөхцөл байдлын улмаас 200 метрийн төрөлд финальд шалгарч чадаагүй гэсэн юм.

Түүнээс гадна олон тамирчин Парисын олимпын тосгоны нөхцөл байдлыг шүүмжилсэн байдаг.

Чеккон “The Sun” агентлагт хэлэхдээ “Тосгонд агааржуулагч байхгүй, халуун. Бас хоол нь муу. Ийм шалтгааны улмаас олон тамирчин тосгоноос явсан. Ямар нэгэн шалтаг тоочсонгүй. Энэ бол хүн болгоны анзаараад байдаггүй бодит байдал” хэмээжээ.

Эх сурвалж: Outkick

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button